Ангилал: Сонгодог уран зохиол

Төв аймгийн нутгийн зон олныг “Эрдэнэ” сум байгуулагдсаны түүхт 90-н жилийн ойн уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна. Тодруулбал, Төв аймгийн “Эрдэнэ” сум байгуулагдсаны түүхт 90 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан Улаанбаатар хот, Налайх дүүрэг, Төв аймагт ажиллаж амьдарч байгаа иргэдтэйгээ 2014 оны хоёрдугаар сарын 9-ны өдрийн 09:00 цагаас ҮДБЭЧ-д нутгийн иргэдийн уулзалтыг зохион байгуулах гэж байна.

Хүмүүс аялах ялангуяа гадаадын улс орнуудаар аялах гэдэг нь бүтэшгүй мөрөөдөл, давашгүй зардал, цаг хугацаа их шаардсан, мэдэхгүй зүйл ихтэй хэмээн сэтгэж энэ тухай бодохыг ч хүсдэггүй. Харин эхнэр бид хоёр тэгж боддоггүй харин ч боломж олдвол улс орнуудаар аялан өөр өөр соёл, өөр өөр хөгжил, өөр өөр ард түмний амьдралын хэв маягийг нүдээр үзэн, гараар барьж үзэхийг илүүд үздэг билээ. Энэ удаад бид Зүүн өмнөд Азийн дөрвөн улсаар буюу Тайланд, Лаос, Вьетнам, Камбожи гэсэн улсуудаар 10 хоногт аялаж үзэхээр зориг шулуудан гараад байна.

Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр юм. 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ.

Сар ертөнцийг гийгүүлэхгүй тэнгэр битүү харанхуй байдаг учир оны отгон шөнийг “Битүүн” хэмээн нэрийддэг байна. Эл өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл билээ.

Шинийн наймны билэгт сайн өдрийг тохиолдуулан Улсын циркт 2-р сарын 07-ны 16.00 цагаас зохион байгуулах уг хурлаар бурхан шүтээндээ цогчид өргөж, нас, буян заяа, хийморь лундаа сэргээн, өвчин зовлон барцад саадыг арилгах тухайтад Сахиус тахиж даатган, буян хишгийн сан, даллага авч, заслын номууд айлдах юм байна. Эдгээр номуудыг хурснаар нас, буян, заяа, хийморь дэлгэрч, барцад саад амирладаг аж.

Дэлхий нийтийн анхаарлыг татдаг алдарт “Mercedes benz”-ээс ивээн тэтгэдэг Нью-Йоркийн “Fashion Week”-т дизайнер Г.Золцэцэг буюу Кatya-Zol –ын загварууд оролцохоор болсон тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.

Дэлхийн стандартад нийцсэн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ мянга мянган үйлчлүүлэгч хэрэглэгчиддээ цаг үргэлж бэлэг барьж байдаг “Changes Fitness Club” нь сар шинийн баярыг тохиолдуулан энэ сарыг дуустал охид, бүсгүйчүүддээ зориулан өглөө өдрийн ээлжний сургалтын бүртгэлдээ 10%-ийн хямдрал зарлажээ. Тэрээр мэргэжлийн өндөр ур чадвартай эмэгтэй багш нар өглөө 08 цагаас орой 17 цагийн хооронд хичээллэх бөгөөд охид бүсгүйчүүд та бүхэн эрүүл чийрэг, төгс бие галбираа хадгалж өөдрөг амьдрахыг хүсвэл “Changes Fitness Club”-ийг зориороо.

Монголын Залуучуудын Холбооны үйл ажиллагаа идэвхжиж олон ажлуудыг хийж байгаагийн нэг нь салбар хороо байгуулах ажил байсан юм. Өнгөрсөн хугацаанд соёл урлаг, спорт, хүмүүнлэг, эрүүл мэнд, шинжлэх ухаан, хууль эрх зүй, хүнс шим тэжээл, байгаль орчин, залуу малчид, залуу сэтгүүлчдийн нэгдэл гэх мэт олон хороодыг байгуулсан бөгөөд хороо байгуулснаар тухайн чиглэлээр залууст зөв ойлголт төрүүлж, сайн дурын үйл ажиллагаанд идэвхитэй хамрагдах, хүсэл сонирхол нэгтэй залуус нэгдэж хийж бүтээх, урам зориг өгөх, салбар бүрийн мэдлэгтэй болоход ач тустай юм байна.