Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Өнөөдөр Katya Zol “New-York Fashion Week”-ын талаар мэдээлэл хийнэ
Нийгэм

Өнөөдөр Katya Zol “New-York Fashion Week”-ын талаар мэдээлэл хийнэ

Урлаг Урлаг27/01/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images4478313272014-01-27-11-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Дэлхий нийтийн анхаарлыг татдаг алдарт “Mercedes benz”-ээс ивээн тэтгэдэг Нью-Йоркийн  “Fashion Week”-т дизайнер Г.Золцэцэг буюу Кatya-Zol –ын загварууд оролцохоор болсон тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.

Өнөөдөр дизайнер Katya Zol “New-York Fashion Week” шоуныхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлалаа.  Тэд 13 дугаар хорооллын шинэ замын гүүрний баруун талд байдаг Regency Residence-ын “Mexikhan” ресторанд 15.00 цагт хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх нь ээ.

Сонирхуулахад, алдарт  Манхэттэн дүүргийн Линкольн төвд болох “Мercedes Вenz” загварын долоо хоногт дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 80 гаруй алдартай загвар зохион бүтээгчид өөрсдийн загварын коллекцийг танилцуулах нь ээ.

Дизайнер Кatya-Zol  болон түүний багийнхан Монгол брэнд  ноос ноолуур дэлхийн зах зээлд төслийг хэрэгжүүлэн Монголын үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох ноос ноолуур, арьс шир, нэхий болон гар урлалыг бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд таниулах, загвараар дамжуулж Монгол Улсаа дэлхий нийтэд сурталчлах зорилгыг өвөртлөн Mercedes benz-ээс ивээн тэтгэдэг Нью-Йоркийн  “Fashion Week”-т “Чингисийн хатад” коллекцоороо  оролцох юм байна.

Нью-Йорк хотыг зорих багт 20 гаруй хүн багтаж байгаа бөгөөд “Дэлхийд нэртэй Монгол” төрийн бус байгууллага , Соёл, спорт аялал, жуулчлалын яамны  дэмжлэгтэйгээр “Hero entertainment”, дизайнер Г.Золцэцэг, маke-up artist стилист Э.Эрдэнэсувд, арьсан эдлэлийн загвар зохион бүтээгч н.Ундрах, загвар өмсөгч Г.Оюунгэрэл болон “Матрикс” салон “UBS” телевизийнхэн ажиллах юм байна.

Дизайнер Кatya-Zol-ын “Чингисийн хатад” коллецид Монгол хатдын  ихэмсэг энхрий ялдам болоод хүчирхэг дүр төрхийг өнгөрсөн  одоо ирээдүйг цагаар төлөөлүүлэн  харуулах юм байна.  Дизайнер Кatya-Zol бүтээлээ урлахдаа зөвхөн үндэсний түүхий эд болох ноос ноолуур, нэхий ,эсгий, сарлагын хөөвөр, арьсан бүтээгдэхүүнээр  хийлгэж нарийн ур хийцтэй гоёл чимэг зүүлттэй хослуулан танилцуулна гэсэн шүү. Тиймээс өнөөдөр болох хэвлэлийн бага хурлыг зорин ирж илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Альцгеймерийн өвчний үед тархины эсийн үхжилтийг зогсоох аргыг нээжээ

24/03/2026

Москвагийн Кремлийн музейд Оросын нутагт хадгалагдаж үлдсэн Чингис хааны удмынхантай холбогдох түүхэн өв дурсгалыг дэлгэв

24/03/2026

ФОТО: “Цоохор сар” гүн шөнийн үлгэр, хүүхэд, гэр бүлд зориулсан жүжгээс

24/03/2026

“Чоно” хамтлаг “Best of Chono” хос пянзны нээлтээ хийнэ

24/03/2026

Театрын тайзнаа яруу найраг амилна

24/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.