Ангилал: Сонгодог уран зохиол

ICT-EXPO-2013 үзэсгэлэнгийн хүрээнд Цахим спорт сонирхогч хүүхэд залуусыг дэмжих, хөгжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, дэлгэрүүлэх, аливаа гэмт хэрэгт татагдахаас урьдчилан сэргийлэх, цахим спорт болон компьютерийн тоглоомын талаархи зөв ойлголтыг нийгэм, олон нийтэд бий болгох, ирээдүйн шинэ хандлагыг дэмжих зорилго бүхий “Цахим спортын улсын аварга шалгаруулах ” тэмцээн 4 дэхь жилдээ 5-р сарын 10-21-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Сайтын Холбооноос “Хэлэх эрхээ хамгаалъя” хүндэтгэлийн арга хэмжээг өнгөрсөн 2-ний өдөр зохион байгуулж анх удаа цахим сэтгүүлзүйн төлөөлөгчдийг болоод улс төр, нийгэм олон нийт, соёл урлаг, спортын олон алдартнуудыг нэг дор цуглуулсан юм. Уг арга хэмжээний үеэр олон арван шагналтнууд тодорсон бөгөөд монголын цахим сэтгүүл зүйн төлөөлөгч нар хэлэх эрхээ хамгаалсан, эдэлсэн гайхалтай арга хэмжээ болж өнгөрсөн билээ.

Говийн ноён хутагтын есдүгээр дүр Данзанлувсантүдэвийг сэнтийд нь залах ёслол өчигдөр Дорноговь аймгийн Өвөрбаясгалантын энгэр, Хамрын хийдэд боллоо. Хутагтыг сэнтийд…

“Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндорж нь үндэсний бөхийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа нэгэн билээ. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Мандал суманд 78 жилийн дараа буюу Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмаар улсын арслан “төрүүлж” өгсөн гавьяатай. Түүнийг нь ч өндрөөр үнэлж Мандал сумынхан Г.Буяндоржид “Хүндэт иргэн” өргөмжлөл хүртээсэн юм.

Интернет хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байгаа энэ цаг үед мэдээллийн хөтөч www.DORGIO.mn сайтынхаа албан ёсны “Facebook” хуудасны хэрэглэгч охид, хөвгүүдийн дунд “Facebook Face Model 2013” фото зургийн уралдааныг зохион байгуулж шилдэгийн шилдэг оролцогчийг сайтынхаа нүүр царай болгон алдаршуулж, олон олон шагнал урамшуулал олгож бүтэн жилийн турш гэрээ байгуулан хамтран ажиллана.

. Монгол улсын Шадар сайдын баталсан Олон хүн төвлөрсөн үзвэр үйлчилгээ, худалдааны байгууллагад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх биелэлтийн шалгалт үргэлжилж байна.

Сүүлийн үед мэдээллийн сайтууд болон twitter, facebook хуудсаар 700 үг бүхий хориотой “Үгсийн сан”-гийн жагсаалт албан ёсны шийдвэр мэтээр олон нийтэд цацагдаж, нийгэм хувь хүмүүсийн дунд буруу ташаа ойлголт төрүүлсэнд Харилцаа холбооны зохицуулах хороо нийт ард иргэдээсээ албан ёсоор уучлалт хүсч байна.

Өнөөдөр элгээ хөштөл инээх инээдмийн баярын өдөр. Дөрөвдүгээр сарын 1 буюу инээдмийн баярыг зарим оронд тэнэгүүдийн өдөр ч гэдэг. Энэ өдөр хүмүүс бие биеэ хуурч, тоглоом шоглоом хийж баясдаг уламжлалттай.

Монголын анхдагч сайтуудын нэг Zaluu.com 2012 оны 10-р сарын 18-нд хаагдаад өнөөдөр дахин нээгдлээ. Тус сайтыг яагаад хаагдсан талаар тодорхой мэдээлэл урьд өмнө гараагүй. Тэгвэл энэ талаар тус сайтын удирдлагууд албан ёсны мэдээлэл ирүүллээ. Мэдээллийн сайтуудын ассоциаци гэдэг төрийн бус байгууллагын гомдлоор ШӨХТГ-аас тус сайтыг шалгаж тодорхой даалгавруудыг биелүүлтэл түр хугацаанд хаах шийдвэр гаргажээ. Zaluu.com сайт шаардлагуудыг хүлээн авч 100% биелүүлснээр 2012 оны 11-р сарын 12-нд ШӨХТГ-аас нээхийг зөвшөөрсөн байна. Гэвч Мэдээллийн сайтуудын ассоциаци нь ШӨХТГ-т гаргасан гомдолтойгоо ижил утгатай гомдлыг дахин шүүхэд өгч zaluu.com сайтын үйл ажиллагааг явуулахгүй байхыг хүсч битүүмжлүүлсэн ажээ. Zaluu.com сайт тодорхой алдаа дутагдлаа залруулчихаад байхад шүүхэд өгч, үйл ажиллагааг нь явуулахгүй байх шийдвэр гаргуулсан гэж тус сайтын удирдлагууд тайлбарлаж байна. Шүүхээс 2013 оны 1-р сарын 31-нд хэргийг хянаж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгожээ.