“Ирээдүйтэй холбогдъё-Шинэ амьдралын хэв маяг” уриатай “ICT-EXPO 2013” үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ. Үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Яам, агентлаг, төрийн байгууллагууд дор бүрнээ мэдээллийн технологи хөгжүүлэх гэж төсөв хөрөнгө, хүн хүч зардаг ч үйлчилгээндээ дорвитой ахиц гаргаж чадахгүй байлаа.
Ангилал: Сонгодог уран зохиол
Монгол Улсад “Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 92 жил”-ийн ой, “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас 2013 оны 5 дугаар сарын 17-21-ны өдрүүдэд Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд; Ирээдүйтэй холбогдоё-Шинэ амьдралын хэв маяг/ Connecting the future-New life style/ уриан дор ICT-EXPO-2013 үзэсгэлэн уламжлал болгон 7 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
ОХУ-ын “Зөн билгийн тулаан” цуврал нэвтрүүлгийн сүүлийн 13 дахь удаагийн шилдэг финалын оролцогч Фатима Хадуева манай улсад ирэх долоо хоногт ирэх гэж байна. Тэрбээр энэ сарын 22-ны өдөр Улаанбаатар ресторанд ганцхан удаа уулзалт, лекц зохион байгуулахаар болжээ. Фатима Хадуева Монголд ирэхтэй холбогдуулж “Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр 11.00 цагаас зохион байгуулагчдын зүгээс мэдээлэл хийхээр болжээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Хан-уул дүүргийн Боловсролын хэлтэсээс санаачлан, Япон улсын “Хүүхдийг ивээх сан”, “Хүүхдийн эрх хамгаалах төв”, “ Болор өглөө” цэцэрлэг, “Миний найзууд” цэцэрлэг нартай хамтран дүүргийнхээ бүх цэцэрлэгүүдийн дунд “Ном бол бидний толь, Дуу бол бидний авъяас” хэмээх нээлттэй өдөрлөг,бүтээлийн уралдааныг зарлан явуулжээ.
ICT-EXPO-2013 үзэсгэлэнгийн хүрээнд Цахим спорт сонирхогч хүүхэд залуусыг дэмжих, хөгжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, дэлгэрүүлэх, аливаа гэмт хэрэгт татагдахаас урьдчилан сэргийлэх, цахим спорт болон компьютерийн тоглоомын талаархи зөв ойлголтыг нийгэм, олон нийтэд бий болгох, ирээдүйн шинэ хандлагыг дэмжих зорилго бүхий “Цахим спортын улсын аварга шалгаруулах ” тэмцээн 4 дэхь жилдээ 5-р сарын 10-21-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Сайтын Холбооноос “Хэлэх эрхээ хамгаалъя” хүндэтгэлийн арга хэмжээг өнгөрсөн 2-ний өдөр зохион байгуулж анх удаа цахим сэтгүүлзүйн төлөөлөгчдийг болоод улс төр, нийгэм олон нийт, соёл урлаг, спортын олон алдартнуудыг нэг дор цуглуулсан юм. Уг арга хэмжээний үеэр олон арван шагналтнууд тодорсон бөгөөд монголын цахим сэтгүүл зүйн төлөөлөгч нар хэлэх эрхээ хамгаалсан, эдэлсэн гайхалтай арга хэмжээ болж өнгөрсөн билээ.
Говийн ноён хутагтын есдүгээр дүр Данзанлувсантүдэвийг сэнтийд нь залах ёслол өчигдөр Дорноговь аймгийн Өвөрбаясгалантын энгэр, Хамрын хийдэд боллоо. Хутагтыг сэнтийд…
“Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндорж нь үндэсний бөхийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа нэгэн билээ. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Мандал суманд 78 жилийн дараа буюу Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмаар улсын арслан “төрүүлж” өгсөн гавьяатай. Түүнийг нь ч өндрөөр үнэлж Мандал сумынхан Г.Буяндоржид “Хүндэт иргэн” өргөмжлөл хүртээсэн юм.
Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг дэлхий дахин жил бүрийн тавдугаар сарын 3-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү арга хэмжээг энэ онд “Safe to Speak” буюу “Хэлэх эрхээ хамгаалах” уриан дор тэмдэглэх гэж байгаа билээ.
Монголын оюутны холбоо, Монголын Лектор төв, Ухаалаг сайт www.assa.mn сайтаас хамтран Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын бүх оюутнуудын дунд “Далан мянга миний амьдралд” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлаад байгаа билээ. Тэмцээний дүнг 2013 оны 4 сарын 30-ны дотор нийтэд зарлаж, шалгарсан эхний 50 оюутанд шагнал гардуулах аж.