2000 гаруй оюутан залуусыг ажилтай, орлоготой болгож хөдөө орон нутагт жишиг өвөлжөө барих, хадлан хадах, ургац хураах мөн автозам, барилга, уул уурхай зэрэг салбаруудад илгээсэн Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбоо, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран хэрэгжүүлж буй “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн “Ажлын гараа” төсөлд хамрагдсан “Гавшгай 15” залуусын багууд хариуцаж ажилласан ажлаа тун амжилттай дуусгаад ирж байгаа юм байна. Өчигдөр Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 104 км хатуу хучилттай замын гүйцэтгэл дээр ажилласан гавшгай залуучууд тун амжилттай ажиллаад иржээ.
Ангилал: Сонгодог уран зохиол
УИХ-ын 2012 оны сонгуулиар Ардчилсан намынхан “Таван А” нэртэй товч, тодорхой мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн сонгуульд ялсан. Үүний нэг “А” нь “Ажилтай орлоготой монгол хүн” хөтөлбөр юм. Хэдийгээр Шинэчлэлийн Засгийн газар иргэдэд таалагдсан, тулгамдаад байсан олон асуудлыг шийдсэн ч аль ч Засгийн газар иргэн бүртээ ажил олж өгөх боломжгүй билээ. Тиймдээ ч аль болох олныг хамарсан хөтөлбөр хэрэгжүүлдэг. Түүнийг нь хэр зөв, далайцтай зохион байгуулснаас шалтгаалан ажилтай иргэний тоо өсдөг учиртай. Харин энэ удаад Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж гэдэг байгууллага энэ ажлыг тусад нь бие даан авч чиглэсэн зорилго, тусгай хөтөлбөр бүхий үе шаттайгаар зохион байгуулж байна.
Жижиг дунд бизнес эрхлэгчдийн нэгдсэн хичээлийн шинэ жилд зориулсан үзэсгэлэн худалдаа энэ сарын 24-нөөс 31-ны хооронд Монголын үндэсний циркд зохион байгуулагдах гэж байна. Тус үзэсгэлэн худалдаанд Америк, Англи, Германи, Солонгос, Япон зэрэг орнуудаас цөөхөн тоогоор орж ирсэн олон арван нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнүүд хамгийн чанартайгаар, хамгийн хямдаар худалдаалагдах юм.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд яармагийн дэнж дээр орших ВИВА СИТИ хороололд залуусыг их спортод уриалан дуудсан, спортын гайхамшигуудыг мэдрүүлсэн сайхан үйл явдлууд боллоо.
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн МУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын Комиссын Тээврийн Ажлын хэсгийн 9 дүгээр хуралдаан Улаанбаатар хотноо 2013 оны 8 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Мянга мянган оюутан залуусыг ажилтай, орлоготой болгож хөдөө орон нутагт жишиг өвөлжөө барих, хадлан хадах, ургац хураах мөн автозам, барилга, уул уурхай зэрэг салбаруудад илгээж байгаа “Ажлын гараа” төсөлд хамрагдсан Гавшгай 15 залуусын нэг баг өнөөдөр УБ-Мандалговь чиглэлийн 104 км хатуу хучилттай замын гүйцэтгэл дээр ажиллахаар явж байгаа юм байна. “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн “Ажлын гараа” төслийн нээлтийн үеэр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт ажиллах 2 баг буюу гавшгай 30 залуусыг илгээж байсан. Тэгвэл өчигдөр МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн захирал Б.Эрдэнэбат, ХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Хадхүү нар эдгээр залуусынхаа ажил байдалтай нь танилцаад иржээ.
TV-9 телевизийнхэн “Голден Жим” фитнес клубтэй хамтран “Илүүдэл жингээ хэн хурдан хасах вэ?” бооцоот уралдааныг зохион байгуулах гэж байгаа талаараа мэдээллээ. Хэвлэлийн бага хуралд “Голден Жим” фитнес клубын захирал Ц.Баянмөнх, ТВ-9 телевизийн программын албаны дарга Н.Баярсайхан, тус клубын сургалт, хөгжил хариуцсан захирал Ө.Долгормаа, клубын багш, дасгалжуулагч Г.Нямдорж, “Жин хасах уралдаан-2”-ын ялагч С.Ууганбаяр, “Жин хасах уралдаан-3”-ын ялагч Б.Уянга нар оролцлоо.
Их хотын хамгийн том шар айргийн баяр “MBC” зуны анхны цэнгээн наадмыг эхлүүлэн зохион байгуулагдаж, 6 сарын 21-ны Баасан гарагт хаалтаа хийн өндөрлөлөө. “Их Сөгнөөн” нэр нь брэнд болж өдгөө 14 дэхь удаагаа зохион байгуулагдаж байгаа
www.BOLOD.mn цахим хуудасны захирал, Монголын Сайтын Холбооны дэд Ерөнхийлөгч Б.Мөнхдөл нь 2013 оны 6 дугаар сарын 23-ны өдөр тодорхой үндэслэлгүйгээр саатуулагдлаа. Бага насны хоёр хүүхэдтэй, нялх биетэй гэр бүлийн хүнтэй, мөн биеийн эрүүл мэндийн хувьд сайн бус байсан түүнийг учир битүүлгээр хоригдсонд мэргэжил нэгт нөхөд нь сэтгэл зовниж байна.
Монголын №1 “Golden gym” фитнес клубын хамт олны санаачлагаар бямба гараг бүрийн өглөө нийслэл хотын иргэдийн оролцоотойгоор зохион байгуулагддаг “Амьдралыг тэтгэгч хийн дасгал” хэмээх үнэ төлбөргүй дасгал амжилттай болж өнгөрлөө. Бямба гариг бүрийн өглөө болдог уг дасгалд оролцох иргэдийн оролцоо улам нэмэгдэж байгаа нь монгол хүн бүр тэр дундаа нийслэл хотын иргэд маань өөрийн эрүүл мэнд, бие бялдарт өндөр ач холбогдол өгч анхаарал хандуулах болсон нь бахдам сэтгэгдэл төрүүлж байлаа.