Ангилал: Сонгодог уран зохиол

“Монголын Рояаль Академи”-ийн ерөнхий захирал, Доктор (Ph.D) Н.Учрал MGL RADIO-ийн “А стиуд” нэвтрүүлэгт уригдан “Франчайзинг ба Боломж” сэдвээр ярилцжээ.

Тэрбээр ” Франчайзингийн системийг хамгийн сайн манай улсад оруулж ирсэн компаниуд бол KFC, Coca cola-г нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл, франчайзинг бол брэндтэй холбоотой гэсэн үг. Брэнд биш зүйлийг франчайзинг хийн гэж байхгүй” хэмээн маш ойлгомжтойгоор жишээ дурьдан тайлбарлав.

Монгол улсын засгийн газрын 82 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон.
Энэ жилийн хувьд 03-р сарын 25-аас 26-нд шилжих шөнийн 02:00 цагаас, 09-р сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 00:00 цаг хүртэлх хугацаанд 1 цагаар урагшлуулан зуны цагийн тоололд шилжинэ.

Ямар ч мэдээллийг олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээс авдаг олон нийт ерөнхийдөө л “сэтгүүлчид гэж нээрээ” гэсэн өнцгөөс “өөнтөгчлөх” юм. Мэдээж энэ салбарт хэдэн мянган хүн ажиллаж, зэрэг зэрэг бичиж мэдээллэж байгаа. Олны дотор сайнтай муутай л байдаг биз. Сайн муугийн тухайд гэрийн суурь хүмүүжлээс эхлэн ярих тул энд цэглэе.

20 сая төгрөгийн шагналтай “Мастер тогооч” өрсөлдөөнт шоу нэвтрүүлгийг санаачлан хүргэж, цахим ертөнцөөр аялах болон телевизийн урд тухлан суух дуртай бүхий л насны үзэгчдийг нэгэн цагт цуглуулж чадсан VTVHD телевиз хавар цагийн нээлтээ хийхэд бэлэн болжээ.
Залуу, идэр насны үзэгчдийн телевиз болох VTVHD телевизийн уран бүтээлчдийн барьж буй хамгийн том бэлэг бол All or Nothing шоу нэвтрүүлэг. Америкийн алдарт реппер Snoop Dogg-той хамтран дуулж, клипээ хийлгэн, нэрт продюсер DCAT тэй ажиллах азтай авъяастныг тодруулах энэхүү шоу нь Монгол мөрөөдлийг дэлхийд хүргэх зорилтот төсөл юм. Шоуны хамгийн гол онцлог нь Монголын хөгжмийн өнгө аясыг тодорхойлогч продюсерүүд хамтдаа энэхүү хүнийг бэлдэж тодруулах юм байна.

НЭГ: Бүх зүйлс мөрөөдлөөс эхтэй. Тийм учраас: Миний хүү чи мөрөөдөлдөө итгэ. Мөрөөдлөө ойлго. Гүн ойлго.

“Гүн гүнээ дуудаж, Өндөр өндөрөө шатаадаг” гэж гүн ухааны сургаал бий. Үнэн байх.

Тийм учраас: Миний хүү чи. Уужим их орон зайд багтаж мөрөөд. Дотор сэтгэл, хүч чадал, бололцоо боломжиндоо тулж мөрөөд. Тэсвэр тэнхээ юугаан мэдэрч мөрөөд. Аливааг…Юмыг…Ертөнцийг таньж мэдэхийг хичээ. Мөрөөдсөн мөрөөдлөө чи цаасан дээр буулга. Зурж тэмдэглэ.

ГССҮТ-ийн хүүхдийн тасгийн хэвтэн эмчлүүлэх нэг өрөө болон асаргааны өрөөг иж бүрэн тохижуулж өнөөдөр хүлээлгэн өглөө. Энэхүү хоёр өрөөг тохижуулах ажлыг “Тэнгэрийн модун” ТТБ, “Хас медиа” энтертайнмент хамт олон хийсэн юм. Тус хамт олон өнгөрөгч наймдугаар сард албан ёсны эрхтэйгээр “Рэкетир 2” киног Монгол гаргасан билээ. Тэгвэл “Рэкетир” УСК-ны нийт орлогын тодорхой хувийг ГССҮТ-ийн Хүүхдийн тасгийн хэвтэн эмчлүүлэх өрөө болон асаргааны өрөөг тохижуулахад зориулжээ.

Монголчуудынхаа үсний гоо зүйн чиг хандлагыг 2002 оноос эхлэн тодорхойлж байгаа MATRIX салонсалбартаа тэргүүлэгч билээ.

Шилдэг мастер стилистүүдээр багаа бүрдүүлсэн авьяаслаг хамт олон Эрхэм үйлчлүүлэгчдээ ойртож “BLUE SKY” Tower-т шинэ салбараа ирэх сард нээхээр болсон тухайгаа дуулгалаа.

Шинэ салбарын нээлтийн үеэр MATRIX салоны хамт олон үйлчлүүлэгчдээ энэ үеэрээ олон олон бэлэг, урамшуулал, хөнгөлөлтөөр бэлэг барина гэдэгт итгэлтэй байна.

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагчаар томилогдон ажиллаж буй олон нийтийн байцаагчдыг чадавхижуулах сургалт болж байна. Энэхүү сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн” ТББ-тай хамтран зохион байгуулж байгаа юм.