Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»3-р сарын 25-26-нд шилжих шөнө зуны цагийн хуваарьт шилжинэ
Сонгодог уран зохиол

3-р сарын 25-26-нд шилжих шөнө зуны цагийн хуваарьт шилжинэ

Урлаг Урлаг24/03/2016Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
160324016193882982016-03-24-14-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

16032401

Монгол улсын засгийн газрын 82 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон.
Энэ жилийн хувьд 03-р сарын 25-аас 26-нд шилжих шөнийн 02:00 цагаас, 09-р сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 00:00 цаг хүртэлх хугацаанд 1 цагаар урагшлуулан зуны цагийн тоололд шилжинэ.

Одоогоор дэлхийд ойролцоогоор 80 гаруй улс орнууд зуны цагийн хуваарийг ашиглаж байгаа ба зарим улсад нутаг дэвсгэрийнхээ хэмжээнээс хамаарч зарим мужуудад хэрэглэдэггүй.

Давуу тал:

Ихэнхи хүмүүс үүнийг маш нааштайгаар хүлээн авдаг нь тэдэнд ажлаа тарж ирээд ашиглаж болохуйц чөлөөт цаг гарч ирдэг нь таатай байжээ. Хүүхдүүдэд эцэг эхтэйгээ өнгөрөөх илүү цаг гарч ирэх нь тэдэнд сурлагадаа болон нийгэмшилд нь тустай хэмээн үздэг байна. Харин Лондонгийн зам тээврийн судалгаа шинжилгээний лабораториос үүнийг автын замын ослыг бууруулдаг гэж дүгнэсэн байна. Харин эрүүл мэндийн салбарынхан энэ цагийг хүн өөрийн бие бялдрынхаа хөгжилд зарцуулах таатай цаг хэмээн үзэж хүний нийгмийн идэвхийг сайжруулан чийрэгжүүлэх сайн талтай гэж дүгнэдэг байна. Мөн мэдээж энэ өдрийн нарны гэрлийг урт ашиглах боломж нь цахилгааны хэрэглээг бууруулан, энергийн хэмнэлтийг гаргана хэмээн үздэг байна. Манай улсын хувьд магадгүй агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулах ч талтай байж болох юм.1998 онд хийсэн судалгаагаар зуны цагийн тоололд шилжих 4-9 дүгээр сарын хооронд байгалийн гэрэлтэй цагийг илүү ашигласнаар жилд дунджаар 23 орчим сая квт.цаг цахилгаан эрчим хүчний хэмнэлт гардаг нь тогтоогджээ. Харин 2006 оны байдлаар Диспетчерийн үндэсний төвд хийсэн тооцоогоор цагийн шилжилтээс гарах хэмнэлт нь 140 сая төгрөг болжээ. Энэ нь нэгдсэн сүлжээний цахилгаан, эрчим хүчний хэрэглээний 29-30 хувийг дангаараа авдаг Эрдэнэтийн УБҮ-ийн хэрэглээ цаг хугацаанаас хамааралгүй тогтмол байдаг, сүүлийн жилүүдэд айл өрх, аж ахуйн нэгж цагийн тарифтай тоолуур тавьж эрчим хүч хэмнэдэг болсон, хэрэглээний бүтцэд ахуйн хэрэглээ зонхилсон манай орны хувьд гэр ахуйн цахилгаан хэрэгсэл өргөнөөр нэвтэрсэн зэргээс шалтгаалсан гэж үзжээ.

Тооцоот жил Хэмнэлт Тооцоолсон байгууллага
1983 6.5 сая кВт ЭХУүүГеологийн яам
1984 7.0 сая кВт ЭХУүүГеологийн яам
1985 8.6 сая кВт ЭХУүүГеологийн яам
1988 13.0сая кВт ЭХУүүГеологийн яам
1989 14.3 сая кВт ЭХУүүГеологийн яам
1998 23.0 сая кВт ДБХ яам
1999 24.5 сая кВт ЭХГУУ яам

 

Энэ хүснэгтээс үзэхэд 1986-2005 он хүртэл жил бүр дунджаар 13.0 сая кВт, харин нийт дүнгээр авбал 130 сая кВт цахилгаан энерги хэмнэжээ.
Канад, АНУ, Мексик, Аргентин гэх мэт улсуудад зуны цагийн хуваарь нь эрчим хүч болон байгалийн хий зарцуулалтыг хэмнэх таатай нөхцөл бүрдүүлдэг гэж үздэг байна. Бразил улсад зуны цагийн хуваарь нь нэг жилийн цахилгааны хэрэглээний 1%-ыг хэмнэдэг гэж судалгаа гарчээ. Япон улсад зуны цагийн хуваарийн талаар сонирхолтой баримт байдаг нь энэ цагийг ашигласнаар 400,000 тонн нүүрс төрөгч агаарт цацагдахаас сэргийлдэг ба 930,000 сая литр шатахууныг хэмнэх сайн талтай гэсэн судалгаа гарчээ. Гэвч Калифорнын их сургуулийн судалгаагаар мужийн цагийг зуны цагийн хуваарьт шилжүүлэхэд ард иргэдийн цахилгааны тооцоо жилийн дунджаар 8,6 сая доллараар нэмэгдэж байна гэсэн дүгнэлт гаргасан байна.

Ихэнхи жуулчлалын агентлагууд зуны цагийн хуваарийг таатай хүлээн авдаг. Өмнөд Ирландын Бельфэст Телеграф сэтгүүлийн мэдээллэж байгаагаар энэ үед Өмнөд Ирланд улс жуулчлалын салбараасаа 6,34 саяын орлого олдог гэсэн судалгаа гаргасан байна. Өдрийн гэрлийн ашиглалтын хугацааг ингэж уртасгаснаар Британийн улсууд жуулчлалын идэвхийг 2 дахин өсгөдөг ба жуулчид улсын нийтийн тээвэр, ресторан үйлчилгээний газрууд болон фестивал үйл ажиллагаануудад жирийн үеэсээ 2 дахин их мөнгө зарцуулах магадлалтай болдог байна. Австрали улсад зуны цагийн хуваарийг мөрдлөгө болгохгүй гэж шийдсэнээс хойш аялал жуулчлалын салбар түлхүү хөгжсөн зүүн өмнөд бүсийн жуулчлалын байгууллагууд энэ шийдвэр биднийг сая сая долларын алдагдалд оруулж байна хэмээн үзэж буцаахыг шаардаж мөн улсаа бүсчлэн хувааж энэ цагийн хуваарийг мөрдөх санал ч хүргүүлээд байгаа юм байна. Зуны цагийн хуваарийг олон нийтээрээ хэрэглэх нь сайн ч, муу ч талуудтай боловч энэ нь хөгжиж буй улс орны эдийн засагт өндөр ач холбогдолтой гэж ихэнхи судлаачид үздэг.

Дутагдалтай тал:

Энэ цагийн хуваарийг мөрдлөг болгоход харилцаа холбооны байгууллагууд асар их ачаалалд ордог ба комьпютер, гар утас зэрэг төхөөрөмжүүдийг гар аргаар тохируулах хэрэгтэй болж нийгэмд үл ойлголцол үүсгэдэг байна. Мөн жуулчдад нислэгийн цагийн хуваарь, бизнесийн ажилд нь нилээн төвөг учруулдаг байна. Зарим улсуудад өглөө нь харанхуй хэвээр байдгаас болоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна хэмээн үздэг. Гватемаль улсад зуны цагийн хуваарьт шилжихэд сургуулийн хүүхдүүд харанхуйд хичээлдээ явах шаардлагатай болсноор эцэг эхчүүдийн зүгээс асар их гомдол илгээх болжээ. Өглөө эрт ч гэсэн харанхуйд ажил хичээлдээ явах болсон нь ард иргэдээ аюулд оруулж байна гэж үзэн болиулсан байна. Мөн газар тариалан аж үйлдвэрийн улсуудад энэ нь цагийн хуваарь алдагдуулах, хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна хэмээн үздэг ба нийтийн эрүүл мэндэд цаг хөдөлсөн эхний 2 долоо хоногт зүрхны шигдээс ихсэх хандлагатай байдаг гэж ажиглагдсан байна. Мөн 2012 оны судалгааны дүнгээр бас нэг хачирхалтай зүй тогтлыг илрүүлсэн нь цагийн өөрчлөлтөөс болоод бие махбодь ядарсан үедээ хүмүүсийн ажлын цагаа хийдүүлж илүү ихээр интернетээр хэсдэг байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Азийн хотуудын ардын урлагийн наадам Улаанбаатарт болно

12/06/2025

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

12/06/2025

“Tony awards 2025” наадмын шилдгүүд тодорлоо

12/06/2025

ФОТО: “Tony awards 2025” наадмын улаан хивсний ёслолоос

12/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.