Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“BTS” гуравдугаар сард бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирнэ
Дуу хөгжим

“BTS” гуравдугаар сард бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирнэ

Урлаг Урлаг02/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

К-попын аваргуудын нэг “BTS” хамтлаг шүтэн бишрэгчдээ удаан хүлээлгэсний эцэст гуравдугаар сарын 20-нд шинэ цомгоороо эргэн ирэх болсныг “BigHit Music” Пүрэв гаригт /2026.01.01/ мэдэгдлээ. Хамтлаг хамгийн сүүлд 2022 оны зургадугаар сард “Proof” цомгийг бүрэн бүрэлдэхүүнээрээ гаргасан. Өнгөрсөн хугацаанд хамтлагийн гишүүд бүгд насныхаа дарааллаар цэргийн алба хааснаас гадна тус тусдаа төслүүд дээр ажиллажээ. Хамгийн отгон гишүүн Шюга өнгөрсөн оны зургадугаар сарын 21-нд цэргийн албанаас халагдсан байна.

Шинэ жилийн баярыг тохиолдуулан хамтлагийн гишүүд шүтэн бишрэгчиддээ гараар бичсэн захидлаа илгээжээ. Тус захидалд “2026 оны гуравдугаар сарын 20” гэсэн огноо багтсан байсан. Энэхүү захидлыг “ARMY” шүтэн бишрэгчид хүлээн авсны дараахан “BigHit Music”-ээс албан ёсны мэдэгдэл хийсэн аж.

Хамтлагийн ахлагч “RM” энэ эргэн ирэлтийг юу юунаас ч илүү хүлээж байснаа тус захидалд бичжээ. Мөн “Jimin”, “j-hope” нар 2026 оныг та бүхэнтэйгээ арай гэж дахин уулзах болсон он гэж тодорхойлсон байв. Харин хамтлагийн гишүүн “Jin” хэлэхдээ “Сүүлийн хоёр жилийн хугацаанд ганцаарчилсан уран бүтээлээрээ та бүхэнтэйгээ уулзлаа. Одоо хамтлагийнхаа нэг хэсэг болж та бүхэнтэй дахин мэндчилэх гэж байна” гэжээ. “Миний зүрх сэтгэл хэзээд нэг янзаараа. Яг урьдных шигээ л хамаг сайнаараа хичээнэ” гэж “Jungkook ” хэлсэн бол “2026 онд илүү олон дурсамжийг хамтдаа бүтээцгээе. Тэсэн ядан хүлээж байна” гэж “V” бичжээ. Хамгийн сүүлд нь “Suga” хэлэхдээ “Хамтдаа бас нэгэн аз жаргалтай жилийг өнгөрөөе” гэжээ.

Гуравдугаар сард шинэ цомгоо гаргасны дараа хамтлаг дэлхийг тойрч аялан тоглолт хийхээр төлөвлөж байна. Тоглолт болон цомгийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл ойрын хэдэн долоо хоногтоо гарна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Heeseung “Enhypen” хамтлагаас гарч, хамтлаг цаашид зургаан гишүүнтэй явна

11/03/2026
Дуу хөгжим Урлаг

Женнигийн агентлаг хорлонтой нийтлэлүүдийн эсрэг хуулийн арга хэмжээ авахаа мэдэгдлээ

10/03/2026
Дуу хөгжим Урлаг

“Bigbang” хамтлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Парисын загварын долоо хоногоос

11/03/2026

Дуучин Кэти Перри “Katie Perry” брэндтэй шүүхдээд ялагджээ

11/03/2026

Heeseung “Enhypen” хамтлагаас гарч, хамтлаг цаашид зургаан гишүүнтэй явна

11/03/2026

Италийн засгийн газар Караважжиогийн ховор хөргийг 30 сая еврогоор худалдаж авав

11/03/2026

Ардын жүжигчин П.Цэрэндагва “Үгүйлэгдсэн хайр” жүжгийн Жамсран хурандаагийн дүрээр үзэгчидтэйгээ “уулзаж” байна

11/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.