Хүний амьдрал сонголт ба сонголтоосоо үүдсэн үр дагавраар дүүрэн. Буддын шашинд үүнийг үйл ба үйлийн үр гэж тайлбарладаг. Яг нарийн яривал хүний амьдрал хэдхэн эргэлт, тэр эргэлтэд бэлдсэн удаан хүлээлт, удтал хүлээлгэж байж ирсэн хоромхон зуурын шийдвэрлэх агшин, сонголтын зөв, буруугаас үүдээд сайн муугаар үргэлжилсэн удаан хугацааны үр дагавар гэсэн мөчлөгүүд байдаг.
Ангилал: Сонгодог уран зохиол
Та бид чин шудрагыг дээдлэж,гагцхүү Үнэнд үйлчлэх эрхэм хариуцлагыг нийгмийн өмнө хүлээсэн онцгой салбарынхан билээ. Гэтэл улс орны хөгжил дэвшил, ардчиллын хувь заяатай холбоотой амин чухал асуудлуудын талаархи бодит үнэнийг олон нийтэд хүргэхгүй байх зорилгоор элдэв хэлбэрийн гэрээ тохиролцоо хийх, хэвлэл мэдээллийнхний амыг мөнгөөр таглах оролдлого сүүлийн үед эрс идэвхжиж эхэлсэн мэдээлэл бидэнд олноор ирж байна. Улстөрийн орчин ээдрээтэй, олон нийтийн санаа бодолд хувийн болон бүлэглэлийн явцуу эрх ашгийн үүднээс өөртөө ашигтайгаар нөлөөлөх оролдлого ийнхүү идэвхэжсэн өнөө цагт шудрага үнэний тугч нь байж, зөв мэдээлэл хүргэх үүргээ нэр төртэй биелүүлж, мэргэжлийнхээ нэр хүндийг өргөхийн тулд дараахи асуудалд анхаарлаа хандуулахыг та бүхэнд уриалж байна.
“Аз Mall” худалдааны төвд 2016 оны хичээлийн шинэ жилд зориулсан 20-40 хувийн хямдралтай худалдаа үргэлжилж байна.
Энэхүү худалдаанд гоёлын болон өдөр тутмын гээд таны хүүхдэд хэрэгтэй бүхий л хувцас болон гуталнууд багтжээ. Уг хямдралд Итали, Францын брэндүүд болох 3 POMMES, ABSORBA, BEARRICHI, LCOUSMA , BABY PRODUCT, GEOX зэрэг брэндийн хувцас гуталнууд багтжээ.
Монголчууд бид нэгнээ гэсэн сэтгэлтэй, бусдыг энэрч хайрлан, тусалж дэмжиж чаддаг өгөөмөр сэтгэлтэй ард түмэн юм. Бусдыг хүнд хэцүү, мөн боломж бололцоогүй болсон үед сэтгэл санаа, эд хөрөнгөөр тусалж дэмжин нэгэндээ итгэл, урам зориг хайрласаар байгаа билээ.
Өөрийн гоо үзэсгэлэн төгс бие галбир мэдлэг оюунаараа хүүхэд залуучуудыг сайн сайхан бүхэнд уриалж, үлгэрлэж явдаг мисс бүсгүйчүүд өчигдөр үндэсний телевизийн их студид уригджээ. Торбуулбал “Мисс монголиа” наадмын үе үеийн миссүүдийн уулзалт, ярилцлага нэвтрүүлгээр энэ жилийн наадам эхэлж, миссүүдийн төлөөлөл болж 2004 оны тэргүүн мисс Ч.Содтуяа, 2007 оны тэргүүн мисс Б.Гэрэлчулуун, 2009 оны тэргүүн мисс Х.Бадамгэрэл, 2013 оны тэргүүн мисс Н.Ану нар нэвтрүүлэгт оролцжээ.
Монгол улс анх 1964 онд Токиогийн олимпийн наадамд орж байсан билээ. Одоогийн байдлаар Монголын баг тамирчид зуны олимпийн наадмын чөлөөт бөх, жүдо,бокс, буудлагын төрөлд 2 алт, 9 мөнгө, 13 хүрэл, нийт 24 медаль аваад байгаа. 2008 оны Бээжингийн олимпоос жүдогийн төрлөөр Найдангийн Түвшинбаяр улсынхаа анхны алтан медалийг авчирсан. Харинчөлөөт бөхөөр манайхан хамгийн олон олимпийн медаль аваад байна. Тэгвэл Монголын тамирчид “Рио-2016” зуны олимпийн нaадамд оролцох эрхээ авсаар байна.
Нүнжигтэй тансаг тасалгааны хоёр хана дүүрэн өрөөстэй олон зуун ном ямагт гоёмсог агаад сэтгэл сэргээнэ. Дан орос, англи номууд. Суут сэтгэгчдийн ботиуд. Монгол ном ховор. Хурц тод эрээн мяраан номуудаа Сагарай бүртгэх мэт гүйлгэн ширтэх авч түүний шаналсан нойрмог нүд чухам юу харж буйгаа эзэндээ мэдээлсэнгүй. Ухаан мэдрэлгүй гөлгөр нүд ном бүрийг дэс дараалан хий дэмий бэдэчсээр яваад хаа нэгтээ нууцхан буланд зөвхөн чимэг төдий залсан жижигхэн гуулин бурхан дээр зогтусч, цочсондоо сөгөө орж, юу үзэгдэж буйг мэдрэх хэмжээнд сэргэв. Нүсэр номын сан дундахь гэгээ дусдаггүй бүүдгэр мухарт бяцхан бурхан таг мартагджээ.
Хүн болж төрнө гэдэг атга будааг зүүний үзүүрт асгахад тогтож үлддэг ширхэг будаатай адилхан гэж Монголчууд ярьдаг. Гэвч хүмүүн заяаг олоод төрсөн боловч амьдралын эрхээр хүн бүр адил тэгш хувь заяатай байддаггүй нь харамсалтай. Хоногийн хоол, талхны мөнгөө олохын тулд үүрийн таван жингээр босож, үдшийн бүрий болтол хөдөлмөрлөөд дөнгөн данган амьдралаа залгуулж яваа нэгэн байхад өдөрт хэдэн сая төгрөгийг хоол хүнс, хувцас хунар, гоо сайхан, унаа машиндаа зарцуулдаг нэгэн бас байх.
Би өнөөдөр ХҮЛЭЭЛТ хэмээх онц ноцтой сэтгэл зүйн үзэгдлийн талаар бичье. Хүлээлт таны карьерийг баллаж, амьдралыг чинь сүйтгэж чадах учир анхаарлаа хандуулна уу. Бид байнга л бие биенээсээ хүлээж байдаг. Бас бие биенийхээ талаар хүлээж байдаг. Facebook дээрээ дэгжин зурагтай залуутай анх удаа болзсон бүсгүйн хүлээлт шалан дээр унана. Яг үнэндээ зураг залуу хоёр зөрөөд байгаа юм биш, бүсгүйн хүлээлт бодит байдал хоёр зөрсөн нь тэр.
Монгол Улсад 2014 оны байдлаар 130.000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагаас 32 мянга нь хүүхдүүд гэсэн үзүүлэлт бий. Хамгийн эмгэнэлтэй нь энэ тоо цаасан дээр л харагддаг, хүмүүс нь цаана нуугдмал амьдардаг.