Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“РИО 2016” олимпийн эрхийг авах тэмцээнийг Монголын дэвжээнээ хүлээн авах сүүлийн шалгуурт тэнцжээ
Нийгэм

“РИО 2016” олимпийн эрхийг авах тэмцээнийг Монголын дэвжээнээ хүлээн авах сүүлийн шалгуурт тэнцжээ

Урлаг Урлаг08/09/2015Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1f7eda849940a3a2af09fe41c8119ab59433822842015-09-08-08-33[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол улс анх 1964 онд Токиогийн олимпийн наадамд орж байсан билээ. Одоогийн байдлаар Монголын баг тамирчид зуны олимпийн наадмын чөлөөт бөх, жүдо,бокс, буудлагын төрөлд 2 алт, 9 мөнгө, 13 хүрэл, нийт 24 медаль аваад байгаа. 2008 оны Бээжингийн олимпоос жүдогийн төрлөөр Найдангийн Түвшинбаяр улсынхаа анхны алтан медалийг авчирсан. Харинчөлөөт бөхөөр манайхан хамгийн олон олимпийн медаль аваад байна. Тэгвэл Монголын тамирчид “Рио-2016” зуны олимпийн нaадамд оролцох эрхээ авсаар байна. АНУ-ын Лас Вегас хотноо чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор эхэллээ. Өнөөдөр дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо бусад орны чөлөөт бөхийн холбооны удирдлага, тамирчид, дасгалжуулагчдын дунд “шалгалт” явууллаа. Дэлхийд чөлөөт бөхийн спортоор тэргүүлэгч орнуудаас сонгон шалгаруулалт явуулж Монгол Улс “Рио -2016” олимпийн эрхийн тэмцээнийг эх нутагтаа хүлээн авахаар эрхээ хүртэж өнөөдөр эцсийн “шүүлтэд” орсон. Хуралд Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар төлөөлөн оролцсон юм. Уг хурлаар олимпийн эрхийн тэмцээнийг хүлээн авах тухайн орны танилцуулга, ахуй соёл, зан заншил, олон улсын түвшинд хэрхэн өрсөлдөж яваа, олон улсын томоохон тэмцээнийг эх нутагтаа хэдэнтээ хүлээн авсан гэх шалгуурууд багтсан байна.
Уг хуралд орон орны чөлөөт бөхийн холбооны төлөөллүүд оролцож тайлан, танилцуулгаа ирсэн зочдод үзүүлсэн. Манай улсын хувьд 1964 оноос эхлэн олимпод оролцож эхэлсэн бөгөөд 1968 оны Мексикийн Мехико хотноо болсон зуны олимпийн наадмаас эхэлсэн чөлөөтийнхний амжилтыг өнөөдрийн амжилттай холбож Монгол орны зан заншил, ахуй амьдралыг тусган, олон улсын томоохон тэмцээнийг эх нутгийн дэвжээнээ хүлээн авсан үзүүлэлтүүдийг тусгалаа. Монголын чөлөөт бөхийн холбооны хийж гүйцэтгэсэн ажил, амжилт хэтийн бодлогыг дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооноос үнэлж “РИО 2016” олимпийн наадмын эрхийн тэмцээнийг Монголын дэвжээнээ хүлээн авах сүүлийн шалгуурт тэнцүүлсэн сайхан мэдээ байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Баярлалаа ээжээ” тоглолтод оролцох уран бүтээлчдийг танилцууллаа

01/03/2026

“Холын цагаан манан” кино эрүүл мэндийн салбарын бодит үнэнийг харуулна

01/03/2026

МУИС-ийн цахим номын сан олон нийтэд нээлттэй боллоо

01/03/2026

Эртний түрэгийн үед хамаарах Өгөөмөрийн хүн чулуу

01/03/2026

Цээл хоолойт дуучид “Би хаана төрөө вэ” бүтээлийг амилууллаа

28/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.