Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»”T ara ба K pop одод Монголд” тоглолтын хэвлэлийн бага хурал боллоо
Нийгэм

”T ara ба K pop одод Монголд” тоглолтын хэвлэлийн бага хурал боллоо

Урлаг Урлаг06/09/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMGS28781144481852013-09-05-14-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

”T ara ба K pop одод Монголд” тоглолтын хэвлэлийн бага хурал өнөөдөр”Монгол Ньюс”-ийн мэдээллийн танхимд болно. Тус хэвлэлийн хуралд ETV HD телевизийн Ерөнхий захирал Ц.Энхбат, БНСУ-ын IHC ХХК-ийн захирал Квон Нк Сун нар оролцов. 

 photo IMGS2892_zps6b346360.jpg

“ETV” HD телевизийн урилгаар ирэх сарын 21-нд K-POP одод Монголд ирэх гэж байгаа юм.  Солонгосын алдарт охидын хамтлаг болох “Т-ara’’ болон ‘’Davichi’’ ‘’Speed’’, ‘’The see ya’’ хамтлагууд Монголд анх удаа ирж ая дуугаа өргөх гэж байна. “K-POP одод Монголд” шоу Төв цэнгэлдэх хүрээлэнд ирэх есдүгээр сарын 21-нд 17.00 цагт болох юм. “Яг цагтаа, ганцхан удаа” гэсэн уриатай энэхүү тоглолт  тухайн өдөр цас, бороотой байсан ч яг цагтаа эхлэх болно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо. 

 photo IMGS2878_zpsf9f7aa48.jpg

“ETV” HD телевизийн хамт олон Солонгосын “CORE CONTENTS MEDIA” энтертайнмент компанитай  хамтран энэхүү тоглолтыг зохион байгуулж байгаа аж. Уг тоглолтын тасалбарыг БНСУ-д өндөр зэрэглэлийн нууцлалтайгаар буюу мөнгөний цаасан дээр хэвлүүлэн худалдаанд гаргаад байгаа аж. Алтан утасны ялдас суурилсан болохоор билетийг хуулбарлах боломжгүй бөгөөд ийм төрлийн билет Монголын үзэгчдийн гарт анх удаа  хүрэх нь.  Үнийн хувьд тайзнаа өмнө зогсож үзэх бол 35 мянган төгрөг бол цэнгэлдэхийн  асарт дахь суудал 65 мянган төгрөг юм байна. Мөн Ерөнхийлөгчийн суудал буюу VIP тасалбар нь 350 мянган төгрөг бөгөөд тусгай тасалбартай зочид тайзны эгц өөдөөс харсан ширээнд тухлан хөнгөн зууш, жүүсээр үйлчлүүлэх нь ээ.   

 photo IMGS2882_zps8a572f14.jpg

“K-POP одод Монголд” шоуны тасалбарыг 1950 тусгай дугаарт захиалан үнэгүй хүргүүлж болох юм байна. Тоглолтонд 13-аас доош насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр дотогш нэвтрүүлэхгүй бөгөөд тоглолт эхлэхээс гурван цагийн өмнө хаалга цэнгэлдэхийн хаалга нээгдэх аж. 
 photo IMGS2895_zpsa088c4d5.jpg
Дашрамд дурдахад “Т-ara’’ болон  ‘’Speed’’ хамтлагууд Монголын говьд клипний зураг авалтаа хийх юм байна.

 photo IMGS2879_zpsd049bcba.jpg

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026
Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026
Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жорж Клунигийн гэр бүл ой хээрийн түймрийн улмаас Францын өмнөд хэсэг дэх гэрээсээ нүүлгэн шилжүүлэгджээ

02/08/2026

Cardi B өгзөгнийхөө хэмжээг багасгах мэс засал хийлгэсэн гэдгээ илэн далангүй ярьжээ

02/08/2026

Эми Уайнхаусын аав дуучны найзуудад 1 сая ам.доллароос давсан нөхөн төлбөр төлөхөөр болжээ

02/08/2026

“Хү” хамтлаг Их Британид аялан тоглоно

02/08/2026

Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эсээ бичлэгийн уралдаан зарлалаа

02/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.