Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Аавдаа үнсүүлэхийн жаргал
Дуу хөгжим

Аавдаа үнсүүлэхийн жаргал

Урлаг Урлаг04/05/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Аавдаа би түргэн очоод үнсүүлмээр санагдах юм
Амин нөмөр бараагий тань санаад л байна
Будагсуусан хацраа үнэрлүүлмээр бодогдох юм
Гунигийн сүүдэр үрээс чинь хурдан үргэнэ дээ

Аавдаа би хурдхан очоод үнсүүлмээр санагдах юм
Ачлахын үнэн үгийг тань үгүйлээд л байна
Бодолд бүдэрсэн духаа өгөөд үнэрлүүлмээр л байна
Бүүдгэр зовлон үрээс чинь түргэн холдоно доо

Аавыгаа би зүүдлээд л байна
Алганы тань халуун санагдаад л байна
Самсаа шархирах нялх багын сэтгэлийн минь
Санааг амартал үрээ үнсээч аав минь

Аавдаа би түргэн очоод үнсүүлмээр санагдах юм
Ашдын жаргалд түшгийг тань үгүйлээд л байна
Тэнгэр аавдаа сэтгэлээ дэлгээд үнэрлүүлмээр л байна
Тэгэж л миний зүрхэнд минь наран мандана даа

Аавыгаа би зүүдлээд л байна
Алганы тань халуун санагдаад л байна
Самсаа шархирах нялх багын сэтгэлийн минь
Санааг амартал үрээ үнсээч аав минь

Аавыгаа би зүүдлээд л байна
Алганы тань халуун санагдаад л байна
Самсаа шархирах нялх багын сэтгэлийн минь
Санааг амартал үрээ үнсээч аав минь…

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Oasis” хамтлаг бүх цаг үеийн шилдэг цомгийн жагсаалтад “The Beatles”-ийг гүйцэж түрүүллээ

23/07/2026
Дуу хөгжим Урлаг

“Тайга”-д дуудагдсан тэмдэглэл

23/07/2026
Дуу хөгжим Урлаг

“Оззиг дурсахын тулд хөгжмийг нь чанга тавьж сонсоорой”

22/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Италийн алдарт жүжигчин Орнелла Мути ОХУ-ын иргэншил авахаар зэхэж байна

23/07/2026

“Blackpink”-ийн Лиса өөрийн амьдрал, карьерын түүхээ өгүүлэх “Always Lalisa” баримтат киногоо Торонтогийн олон улсын кино наадамд толилуулна

23/07/2026

“The Odyssey” кино үзэгчдэд эх зохиолыг дахин унших сэдэл өгч байна

23/07/2026

“Oasis” хамтлаг бүх цаг үеийн шилдэг цомгийн жагсаалтад “The Beatles”-ийг гүйцэж түрүүллээ

23/07/2026

“Agent Kim Reactivated” цуврал “Netflix”-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна

23/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.