Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Их хөгсүү” наадмын хүрээнд “Ээрэн хүрээ” дуулалт бүжгэн жүжиг тоглогдоно
Уртын дуу

“Их хөгсүү” наадмын хүрээнд “Ээрэн хүрээ” дуулалт бүжгэн жүжиг тоглогдоно

Урлаг Урлаг11/09/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5553586811152013-09-11-09-51[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Ойрад Монголын Их Хөгсүү холбооноос зохион байгуулдаг “Их Хөгсүү-2” наадам энэ сарын 13-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болно.

Энэхүү наадам нь зөвхөн урлаг соёлын үйл ажиллагаа биш, Ойрад түмний түүх, урлаг соёл, хэл, ахуй, ёс заншил, ардын зан үйлийг олон нийтэд сурталчилан таниулдагаараа ач холбогдолтой юм.

“Их Хөгсүү-2 “наадамд Ойрад угсааны Ховд, Баян-Өлгий, Увс, Дархан-Уул зэрэг 10 аймаг, Улаанбаатар хот, ОХУ-ын Халимаг, Тува, БНХАУ болон АНУ, Франц улсад амьдардаг арван гурван ястны төлөөлөл оролцоно.

Хоёр өдөр үргэлжлэх “Их Хөгсүү” наадмын үеэр Ойрад түмний хувцасны их баяр, 13 ястны гэр хотхон, Ойрадын хэл, түүх, соёл шинжлэлийн олон улсын бага хурал болон баяр наадам болох юм. Мөн Ойрад угсааны 500 гаруй ардын авьяастны уран бүтээлийн тоглолт Буян-Ухаа спорт цогцолборт болно.

Үүнтэй холбоотойгоор тус угсааны нэгэн аймаг болох Увс аймгийн “Ойрад” театрынхан “Ээрэн хүрээ” дуулалт бүжгэн жүжгийг ирэх ням гарагаас эхлэн Соёлын төв өргөөнд хоёр удаа тоглох гэж байна.

Түүхийн ухааны доктор На.Сүхбаатарын зохиол тус бүжгэн жүжиг нь 16-17 дугаар зууны үед салж бутарсан Ойрадын ард иргэдийг нэгэн тугийн дор нэгтгэж, эвдрэлийг эв эе болгон бататгах санааг агуулсан утгатай түүхэн сэдэвтэй зохиол юм.

Энэхүү дуулалт бүжгэн жүжигт ардын хөгжмийг түлхүү оруулж, Ойрад түмний ёс заншил ардын урлагийн онцлогийг шингээж өгснөөрөө онцлогтой болжээ. Жүжгийн ерөнхий найруулагчаар “Натур даанс” продакшны Д.Энхбаяр, бүжиг дэглээчээр М.Мөнгөнцэцэг болон тайзны зураач н.Анхбаяр нарын хүмүүс ажилласан байна.

“Ээрэн хүрээ” дуулалт бүжгэн жүжгийг тайзнаа амилуулахаар “Натур даанс” продакшн, “Ойрад” театртай хамтран 153 сая төгрөгийн төсөл бичиж Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн байна. Энэ төсөл холбогдох байгууллагуудаар дамжин хэлэлцэгдэж, дэмжигдэж, Соёл урлагийг дэмжих сангаас 81 сая төгрөгийг төсөл бичсэн хоёр байгууллагад шилжүүлэн өгснөөр энэхүү жүжиг тайзнаа амилахад бэлэн болжээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бүжгийн тэмцээнд түрүүлсэн баг “Changwon K-Pop World” фестивальд оролцоно

21/06/2025

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.