Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Мандухай цэцэн”-ы “эцэг”-ийн ой тохиож байна
Уртын дуу

“Мандухай цэцэн”-ы “эцэг”-ийн ой тохиож байна

Урлаг Урлаг17/09/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2d1fce198d60a670big400971142013-09-17-08-46[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын кино урлагийн алтан хуудас болсон “Мандухай цэцэн” түүхэн уран сайхны киноны зохиолыг бичсэн Төрийн хошой шагналт, академич, доктор Ш.Нацагдоржийн 95 насны ой есдүгээр сарын 17 буюу өнөөдөр тохиож байна.

Ш.Нацагдорж 1970-аад оны эхээр анх энэ гайхамшигт киноны зохиолоо бичиж анд нөхөр нэрт найруулагч Д.Жигжидийн хамт кино бүтээхээр зориг шулууджээ. Анхандаа төрийн их хатан сайн Мандухай хэмээн алдаршсан гайхамшигт монгол эмэгтэйн тухай түүхэн киноны ажлыг сайд дарга нар дэмжиж байснаа МАХН-ын Төв хорооноос киноны ажлыг зогсоох шийдвэр гарчээ. Тиймээс зохиолоо роман болгон бичсэнээр 1981 онд “Мандухай цэцэн” роман хэвлэгдсэн түүхтэй ажээ. Хожим нь  Москвад өрнөсөн өөрчлөн байгуулалтын үр дүнд  улстөрийн дулаарал эхэлсний  ачаар 1988 онд их эрдэмтэн, зохиолчийн хүсэл биелж “Мандухай цэцэн” кино дэлгэцэнд амилсан түүхтэй.

Академич Ш.Нацагдорж нь эх оронч, Манжийн дарлалын эсрэг тэмцэгч Чингүнжав ван, Амарсанаа баатрын тухай “Болор толь”хэмээх сайхан  роман бичсэнээс гадна “Хонгорзул,”, “Сугаавадын орон”, “Ононгийн цалгиа” зэрэг ихэвчлэн түүхэн зохиолууд олныг бичиж уншигчдын талархал хүлээжээ.

Тэрээр Монголын түүхийн чиглэлээр  олон  даацтай судалгаа хийсний дунд  “Халхын түүх”,” Чингис хааны түүх”, “Хубилай цэцэн” зэрэг томоохон бүтээлүүд бий. Түүнчлэн Ш.Нацагдорж  “Монголын түүхийн нэгэн боть”, “Монголын түүхийн гурван боть”, “Монголын түүхийн таван боть” зэрэг хамтын  томоохон  бүтээлд зохиогч редактороор ажилласан манай нэртэй  түүхч эрдэмтэн билээ.

Уран зохиол, түүхийн хос морьтон Ш.Нацагдорж агсан “Мандухай цэцэн”-ээс гадна “Ичээнд нь “ уран сайхны кино бичсэн нь алтан үеийн киноны тоонд оржээ.
“Аавын бичсэн “Мандухай цэцэн” романыг 1981 онд хэвлэгдэхэд нь уншигч олон ихэд сонирхон хүлээж авсан боловч улстөрийн хүрээнд ямар их матаас хэл ам дагуулсныг хэлэх юун” хэмээн Ш.Нацагдорж агсны охин түүхийн ухааны доктор Н.Ариунгуа саяхан дахин хэвлэгдсэн “Мандухай цэцэн” романы өмнөтгөлд бичжээ. Энэ бүтээлээ бичсэнийх нь дараа их эрдэмтэн зохиолчийг “үндэсний үзэлтэн” гэсэн малгай өмсгөж, НАХЯ-нд дуудан байцаалт авч, гадаадын тагнуул гэх мэтээр гүтгэж байснаас тэрээр хоёр удаа зүрхний шигдээсээр өвдөж байсан гэдэг.

Сонирхолтой нь Төрийн шагналт зохиолч Д.Намдаг “Цаг төрийн үймээн” романыхаа баатар Балданцэрэн гүнгийн дүрийг  нь гурван үеэрээ Их Хүрээнд бичгийн түшмэд асан  Ш.Нацагдоржийн аавын амьдралаас сэдэвлэн бичсэн гэдэг.

А.АМАР

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бүжгийн тэмцээнд түрүүлсэн баг “Changwon K-Pop World” фестивальд оролцоно

21/06/2025

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.