Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Эмч нарын ганц өгүүлбэрт багтаасан зөвлөгөөнүүд
Үндэсний хөгжим

Эмч нарын ганц өгүүлбэрт багтаасан зөвлөгөөнүүд

Урлаг Урлаг21/09/2013Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
c87092624bfecfd1big716210822013-09-21-15-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Эмчээс “Оновчтой ганц өгүүлбэрээр зөвлөгөө өгөөч” хэмээн хүсвэл хатуухан үнэнийг танд өгүүлэх вий. Харин тэр хатуу үнэнийг хамтдаа сонсъё.

“Эмчид хандах болсон шалтгаанаа оновчтой тайлбарла. Өвчний шинж тэмдэг, зовиураа бүрэн тайлбарлаж байж л зөв онош тогтооно. Тиймээс анхаарлаа төвлөрүүлж, юу хүсч буйгаа тодорхой тайлбарлаарай.”

Доктор Вики Рэйкнер

“Айж, сандрах хэрэггүй. Зүгээр л эмчтэйгээ ярилц. Юуны ч тухай байж болно. Миний өвчтөнүүд батга, хөлрөлт, эвгүй үнэрийн тухай ярианаас байнга л зайлсхийдэг. Эцсийн эцэст та бага ярих тусам бэрхшээл тань улам л нэмэгдэх болно”

Арьс өнгөний эмч Дэвид И.Банк

“Хэрэглэж байгаа бүхий л эмээ нуулгүй тоочоорой. Эмийн жор гэдэг тоглоом биш.”

Эм зүйч Брайн И.Лэйси.

Сексийн тухай хоёр өгүүлбэр

“Долоо хоногт хэдэн удаа дур ханадгаа тодорхойл. Дур тавих үед ялгарч буй гормон сэтгэл санааг тайвшруулж, эрч хүч өгдөг. Урт наслуулж ч мэдэх юм. Хэрэв та хамтрагчгүй бол хиймэл эрхтэн туршаарай.”

Эмэгтэйчүүдийн эмч Хилда Хачерсон.

“Амьдралд байдаг хөгжилтэй хэрнээ эрх чөлөө, эрүүл мэнд амтлуулдаг цөөхөн зүйлсийн нэг нь секс. Тиймээс татгалзах хэрэггүй.”

Эмэгтэйчүүдийн эмч Майкл П.Годмэн.

Хорт хавдрын эрсдлийг таслан зогсооё

“Гэр бүлийн түүхээ судлаарай. Аав ээж, өвөө эмээ, эсвэл авга нагац нарын чинь хэн нэг нь тавь хүрэхээсээ өмнө хорт хавдраар өвчилж байсан юм биш биз? Тэгвэл танд энэ өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр гэсэн үг.”

Хорт хавдрын эмч Лэсли Р.Демарс.

“0.02 – 0.025 грамм. Энэ бол Д амин дэмийн норм. Ялангуяа бид өвлийн улиралд нарны гэрлээс Д амин дэм авч чаддаггүй. Харин уг амин дэм ясны бэхжилтэд хэрэгтэйгээс гадна хавдрын эсрэг үйлчлэл үзүүлдэг.”

Харвард Их сургуулийн профессор Жоан И.Мэнсон.

Жингээ хасах хялбар арга

“Килограмм биш харьцааг л бод. Айдсыг чинь багасгах болно. Хэрэв та илүүдэл жинтэй бол биеийн жингийнхээ 5-10 хувийг хаяхад л хангалттай. Таны эрүүл мэндийг эрсдлээс хамгаалах болно.”

Хүнсний мэргэжилтэн Мэлина Б.Жэмполис.

“Илчлэг бага хүнс хэрэглэхийг хүсдэг бол жимс, ногоо гэх мэт аль болох шүүслэг хүнстэй нөхөрлөөрэй. Хамгийн гол нь калоригүй.”

Хүнсний мэргэжилтэн, доктор Уиллиам Диэтз.

Үдэшлэг хэсэхдээ ч ухаалаг бай

“Гурван хундагын дараа таны биеийн 86 хувь үйл ажиллагаагаа алддаг. Тиймээс нэмэх хэрэггүй.”

Эмэгтэйчүүдийн эмч Мэри Жэйн Минкин.

Эрүүл чийрэг эмэгтэйчүүдийн мөрддөг гурван зүйл

“Эрүүл амьдралыг хүсдэг бол зорилгоо тодорхойл. Гэр хүртлээ хоёр буудал газар алхахаас эхэл. Ямар ч дасгалаас илүү нөлөөлнө.”

Физилогич Жон А.Барг.

“Эрүүл мэндийн вэб хуудсаар ороорой. www.e-health.mn, www.moh.mn, www.103.mn” Физилогич Лори Ж.Хэйм.
“Ирээдүйдээ анхаарал хандуул. Ихэнх залуу бүсгүйчүүд эрүүл чийрэг байдаг ч тэд хөгшрөх тухай огтхон ч боддоггүй. Тиймээс өөрчлөлтийг өнөөдрөөс эхэл. Дасгал хийж, эрүүл хүнс хэрэглэн, эрүүл мэнддээ зориулж дансандаа мөнгө хадгал.”

Роберт Ламберц.

Зөв биетэй байхад л болно

“Хэрэв та нэг л өглөө босоод таргалснаа мэдсэн бол өчигдөр юу гэж бодож байснаа санаарай. Толин дахь тусгал тань бодит биш, таны хийсвэрлэлийнх байж ч болох юм.”

Зөв хооллолтын мэргэжилтэн Кэвин Р.Уондлер.

Зүрхнийхээ төлөө

“Давс бага хэрэглэ. Өнөөдөр та эрүүл залуу байгаа ч тавь шүргээд ирэхэд даралт чинь ихэсч, зүрх тань өвчлөх магадлал ихсэх болно.”

Дотрын эмч Ника Голдберг.

“Унтахын өмнө түрүүлгээ харан толгой, мөрөө өргөн хоёр хүртэл минут хэвтэж занш. Цээжийг чинь тэнийлгэж, цусны эргэлтийг сайжруулан, уушиг зүрхэнд чинь эерэгээр нөлөөлнө.”

Эмэгтэйчүүдийн эмч Кристиан Нортрап.

Арьсны хавдраас сэргийл

“Сард нэг удаа арьсаа оношлуул. Гэхдээ эмчид хандахын өмнө усанд ороорой. Чийгшүүлэгчтэй арьсны оношлогоо буруу гардаг.”

Арьс өнгөний эмч Эллен Мармур.

“Хурц нартай өдөр малгай өмсч хэвш.  Миний нэг өвчтөн нүүрэндээ байнга нарны хаалт хийдэг байсан атал биеэ огт хайхардаггүй байсан юм. Харамсалтай нь нэг л өдөр толгойд нь хавдар үүссэн байсныг мэдсэн.”

Гоо сайхны мэс засалч Майкл И.Жонс.

Амны эрүүл мэнд ч ач холбогдолтой

“Хэрэв та гараа хөдөлгөхөөс залхуурдаг бол цахилгаан сойз хэрэглэж, цооролт шүдний өвчнөөс сэргийлээрэй.”

Шүдний эмч Майкл Косдон.

“Тоник уусны дараа амаа зайлж хэвш. Шүдний пааланг хүчлээр түлэхээс сэргийлдэг.”

Шүдний эмч Кэннет Мэйгид.

Хооллолтын тухай

“Таны хоолойгоор орж байгаа бүхэн эрч хүч нөхөх ёстой. Зүрхэнд тустай үр тариа болон дархлаа сайжруулдаг хүнсний ногоо. Таны хоолны 85 хувийг ийм төрлийн хоол хүнс эзлэх ёстой.”

Стивен Лам.

“Оливийн тосыг хоолондоо хий.  Учир нь омега 3 хэмээх хүчил агуулдаг ус, тос зүрхний өвчлөлөөс сэргийлдэг.”

Эм зүйч Роберт Вогель.

“Таны идэх хоол хүнс бүр чинь ногоо, жимсний хольцтой байх ёстой.” Зөв хооллолтын мэргэжилтэн Брайн Вансинк.
“Төрөл бүрийн хүнсийг хоолондоо хэрэглэ. Шанцай, болон энэтхэг, тай үндэстний хоол хүнсэндээ хэрэглэдэг халуун ногоо амт нэмэхээс гадна эрүүл мэндэд тустай. Хавдраас хамгаалдаг.”

Энрдю Вэйл

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Азийн хотуудын ардын урлагийн наадам Улаанбаатарт болно

12/06/2025

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

12/06/2025

“Tony awards 2025” наадмын шилдгүүд тодорлоо

12/06/2025

ФОТО: “Tony awards 2025” наадмын улаан хивсний ёслолоос

12/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.