Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Н.Наранбаатар: Урлаг өөрөө гайхамшиг бүтээхийг хэлдэг
Үндэсний хөгжим

Н.Наранбаатар: Урлаг өөрөө гайхамшиг бүтээхийг хэлдэг

Урлаг Урлаг23/09/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1uf6e2m3bone6aafe5kiccfbd38096103692013-09-23-10-57[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДЭТ-т Английн алдарт зохиолч Рей Күнигийн зохиол “Эцсийн зогсоол зөвхөн чи”  жүжиг нээлтээ хийлээ. У.Шекспирийн дараа бичигдэх сонгодог жүжгийн зохиол хэмээн дэлхийд үнэлэгддэг Рэй Күнигийн нэгэн бүтээл ийнхүү манай театрын тайзнаа амиллаа. Уг жүжгийг УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын найруулан тавьсан, түүнтэй бид хэдэн хором саатаж ярилцлаа.  

-Өмнө нь та У.Шесперийн “Ромео Жульетта”-г тайзнаа амилуулах гэж байгаад больсон шүү дээ. Яагаад заавал Рэй Күнигийн зохиол дээр ажиллах болов?

-Ромео Жульетта жүжгийг хийх хүсэл минь хэвээрээ л байгаа. Тухайн үедээ санхүүгийн асуудал шийдэгдээгүй байсан учраас больсон. Рей Күни бол Английн нэрт зохиолч, олон оронд жүжгүүдийг нь тавидаг. Цэнхэр гариг дээр  7 тэрбум хүн амьдарч байна. Эдгээр хүмүүс бүгд л гайхамшгийг бүтээхийг хүсдэг. Түүний адил урлаг мөнгө олохдоо гол нь биш гайхамшиг бүтээхэд оршдог.Тэдний нэг нь Рэй Күни.Энэ хүний бүтээлүүдийг аль ч цаг үед үзэж, унших хэрэгтэй. Рэй Күни зохиол бидэнд анзаарагддаггүй хэрнээ амьдралд ойр байдаг тэр л зүйл тусгагдсан байдаг. Тиймдээ ч гадаадын театрууд түүний жүжгүүдийг сонгож тайзнаа амилуулдаг. болов уу. Хүмүүс хоорондоо ойлголцохгүй байх тусам холддог. Тэгвэл хүмүүс хоорондын дулаан харилцаа, эвтэй амьдрал нь  ярилцаж, ойлголцож байж тогтдог.Хүний амьдралын хамгийн энгийн хэрнээ тэр бүр анзаараад байдаггүй энэ асуудлуудыг л зохиолч өөрийн зохиолдоо тусгадаг. Тиймээс Монголынхоо үзэгчдэд бас тэр хүний зохиолыг хүргье гэж зорьсон.

“Эцсийн зогсоолзөвхөн чи” жүжгийн гол дүрийг хэн амилуулж байгаа вэ?

-Манай жүжиг найман гол дүртэй. Эмэгтэй гол дүрийг МУГЖ Ж.Оюундарь, эрэгтэй гол дүрийг  СТА Л.Дэмидбаатар, мөн АЖ Г.Сарантуяа болон залуу жүжигчид тоглож байгаа. Жүжигт нэгэн гэр бүлийн амьдралаар нийгмийг байдлыг харуулж байна. Эхнэр нөхрийн хоорондын харилцаа, хууралт, гэр бүлийн уур амьсгал гээд нийгэмд байдаг айлын амьдралыг харуулна. Гэхдээ энгийн энэ амьдрал нь гүн агуулгаараа хүмүүсийн харилцаанд хэрхэн өөрчлөлт гарч байгааг харуулж байгаагаараа зохиолын онцлог оршиж байгаа юм. Үлдсэнг нь үзэгчид өөрсдөө үзэх биз дээ.

-Үзэгчдэд барих УДЭТ-ынхны дараагийн уран бүтээл юу байх вэ?

-Манай театрын хэсэг уран бүтээлчид орон нутагт аялан тоглолтоор явж байгаа. Харин нөгөө хэсэг нь “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгээ тоглоод үлдэж байна. Хүүхэд,багачууддаа зориулж бид “Эрх цагаан унага” жүжгийг толилуухаар бэлтгэл ажил хийгдэж байгаа. Уран бүтээлийн олз омог ихтэй л байна даа.

Театрын уран бүтээлээс гадна хувийн  уран бүтээл туурвиж байна уу?

–Би энэ жүжгийнхээ дараа инээдмийн киноны зураг авалт эхлэх гэж байна. Бараг өнөөдрөөс зураг авалтаа эхлүүлнэ дээ. Мөн  мелодрам киноны зураг авалтанд гарах санаа байна. “Өглөө, өдөр орой” гэсэн нэртэй. Энэ киноны зохиолыг хоёр гурван жил бодсон. Зохиол олдсон л бол туурвиад байдаггүй. Олон талаас нь бодож, тунгааж, яаж зохиолыг үзэгчдэд хүргэх вэ “шаналгаа” хэрэгтэй.Тэгэж байж сайн бүтээл гарна. Энэ бүтээл ч шаналгаа шаардсан үзэгчдэд нилээн сайн хүрэх байх гэж бодоод байна. Хүний оюун сэтгэлгээнд хандсан бүтээл хийх ёстой тийм ч бүтээл хийхээр шаналаал сууж байна даа.

Удахгүй зураг авалтандаа орох гэж байгаа инээдмийн киноны нэрийг хэлээч?

–Тэрийг одоохондоо хэлж болохгүй. Эцсийн байдлаар өгөөгүй байгаа, гол дүрийн жүжигчид хараахан сонгоогүй, дэлгэрэнгүй яримааргүй байна. Одоохондоо нууц.

Бидэнд үнэтэй цаг заваасаа зарцуулж ярилцсанд баярлалаа. Таны уран бүтээлд өндөр амжилт хүсье.

 Мэдээг бэлтгэсэн : Б.Шүрэнчимэг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монголын баритон дуучид С.Лемещевийн олон улсын IV уралдааны шагналтнууд болжээ

11/07/2025

Монголчуудын XIX-XX зууны үед хэрэглэж байсан авдар дэлгэн үзүүлж байна

11/07/2025

У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс түүх соёлын үнэт өв, монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл юм

11/07/2025

ФОТО: Үндэсний их баяр наадам эхэллээ

11/07/2025

“Алтан соёмбот Монгол” төрийн хүндэтгэлийн тоглолт боллоо

10/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.