Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Э.Золзаяа: “Шүлгэнд дөхсөн үгсийг минь ойлгоосой гэж хүсч байна”
Үндэсний хөгжим

Э.Золзаяа: “Шүлгэнд дөхсөн үгсийг минь ойлгоосой гэж хүсч байна”

Урлаг Урлаг24/09/2013Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
zz-middle6931314022013-09-24-09-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Шүлгэнд дөхсөн үгсийг минь ойлгоосой гэж хүсч байна”"Шүлгэнд дөхсөн үгсийг минь ойлгоосой гэж хүсч байна”

Энэ удаагийн дугаартаа продюсер Энхболдын Золзаяа буюу ZZ-тэй ярилцлаа.

Тэрээр хэдхэн хоногийн өмнө “Бяцхан навч ба сарны үлгэр” хэмээх анхны бүтээлээ өлгийдөн аваад байгаа билээ. Түүнтэй шинэ номын нээлтэн дээр цөөн хором ярилцсанаа толилуулъя.

-Юуны түрүүнд танд шинэхэн бүтээлээ өлгийдөн авсанд баяр хүргэе. Ингэхэд багадаа номтой хэр нөхөрлөж байв?
-Баярлалаа. Би багаасаа өнөөдрийг хүртэл 300 гаруй ном уншсан. Миний уншсан номын тоо их биш ч гэсэн тэдгээрээс олж авсан шинэ мэдлэг, ухаарал маш их.

-Сэтгэлд тань хоногшин үлдсэн зохиол, хайртай дүр байдаг уу?
-Мэдээж байлгүй яахав. “Монте Кристо гүн”, Жюль Верний "Дэлхийн гүн уруу аялсан нь” гээд хэд хэд бий. Надад “Монте Кристо гүн”-ий Эдмон Дантесийг маш сайн дүр гэж санагддаг. Маш хүнд дүр боловч өөрөө бүхнийг даван туулсан үнэхээр гайхалтай түүх. Гэхдээ миний бодлоор гол дүрийн баатар ч бай, эсрэг дүр ч бай туслах дүргүйгээр бүрэн гүйцэд амилж чадахгүй гэж бодож байна. Энэ л уран зохиолын гайхалтай тал, мөн амьдралын чухал хэсэг гэж би боддог.

-ZZ ширээний номтой юу. Ямар зохиолчийн ямар ном байдаг вэ?
-Одоогоор надад байнга уншдаг ширээний ном гэж байхгүй. Гэхдээ миний хайртай кинонууд бол миний нүдэн дээр урсдаг номнууд юм. Гэвч хүн бүхэн ном уншиж байгаасай гэж боддог. Хэрвээ би багадаа ном зохиол уншиж байгаагүй бол төсөөлөн бодох чадвар минь хөгжихгүй байсан байх.

-Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
– “1000 movies you must watch before death” гээд англи хэл дээр хэвлэгдсэн нэг ном Малайзад явж байхдаа авсан юм. Тэрийг л хамгийн сүүлд уншсан. Үнэхээр дажгүй санагдсан. Учир нь тэр номонд 1940 оноос хойш гарсан үнэхээр үзэх хэрэгтэй, сайн кинонуудыг санал болгосон байдаг.

-Хамгийн их таалагдсан хэсэг нь?
-Тухайлбал, бид бүхний сайн мэдэх “Намрын домог” гэдэг киноны түүх, хэрхэн яаж бүтсэн тухай өгүүлсэн байдаг.

-Та номыг яаж унших дуртай вэ?
-Би номыг эхнээс нь дуустал үг үсэг, цэг таслал ч орхилгүйгээр анхааралтай уншихыг хичээдэг. Учир нь ганцхан цэг, таслал алдсаны нөлөөгөөр зохиолын утга бүхэлдээ алдагдах тохиолдол ч бий.

-Ном уншихын ач тус юу вэ?
-Ном уншсанаар хүний сэтгэн төсөөлөх гурав дахь нүд нээгддэг гэж би боддог.

-Шинэ номынхоо тухай ярихгүй юу. Ном хэвлүүлэх санаа хэзээ төрсөн бэ?
-Би номоо хэвлүүлэхийг бараг таван жилйн өмнөөс л бодож явсан. “Бие үхэвч бүтээл үлдэнэ” гэж нэгэн мундаг хүний хэлсэн үг байдаг шүү дээ. Тиймээс л бүтээсэн зүйлүүдийг минь хүмүүс удаан дурсаасай гэсэндээ ном гаргахаар зориглосон. 16 жилийн турш бичиж туурвисан шүлгүүдээсээ өөрийнхөө хамгийн хайртай 111 шүлгийг эвлүүлж, 11 зураг бүхий “Бяцхан навч ба сарны үлгэр” хэмээх анхныхаа номыг гаргалаа.

Харин номны минь нэрний доор байгаа “шүлгэнд дөхсөн үгс” хэмээх үгийг хүмүүс сайн ойлгоосой гэж хүсч байна. Учир нь би яруу найраг биш.

-Өнөөдрийн байдлаар ZZ-ийн урын санд нийт хэдий хэр бүтээл, шүлэг байна?
-Бичсэн шүлэг, зохиосон ая нийлээд таван зуу хавьцаа байгаа байх.

-Тэдгээрээс дуу болсон шүлэг нь хэд байна вэ. Дуунуудаасаа нэрлэвэл?
-Хоёр зуу шахам дуу байгаа. Бүгдийг нь нэрлэнэ гэдэг хэцүү юмаа. Жишээ нь “Anemone" хамтлагийн дуулсан “Төрсөн өдрийн мэнд хүргэе ээжээ”, “Kiwi” хамтлагийн дуулсан “Араас чинь тэврэлгүй явууллаа” гэх мэт. Миний номыг сонирхвол өөр ямар ямар дуунууд байгааг уншигчид маань мэдэж болно.

-Дараагийн номоо хэзээ гаргахаар төлөвлөж байна. Шинэ уран бүтээлийн тоглолт төлөвлөгдөж байна уу?
-Дараагийн номыг одоохондоо төлөвлөөгүй байна. Харин кино төлөвлөж байгаа. Мөн уран бүтээлийн шинэ тоглолт 2014 оны арваннэгдүгээр сарын 11-нд зохион байгуулагдана.

-Тоглолтын бэлтгэл ажил хийгдэж эхэлсэн үү. Өөр ямар гэнэтийн бэлгээр манай уншигчдыг баярлуулах гэж байна?
-Тоглолтын бэлтгэл ажил аль хэдийнээс хийгдэж эхэлсэн. Шинэ уран бүтээл, шинэ дуу төрүүлж байна гэдэг бол тоглолтын маш чухал бэлтгэл ажил гэж бодож байна. Хамгийн гол нь хүн бүр сонсож байгаа дуу, уншиж байгаа ном, үзэж байгаа кино, амьсгалж байгаа агаар, амсаж байгаа ус гээд энэ бүгдээс хайрыг мэдрээсэй гэж би хүсдэг. Хайрыг бусдаас авч, хайрыг бусдад өгөх нь миний амьдралын зорилго юм.

А.Халиун

Эх сурвалж: Нийслэл таймс

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэн үргэлжилж байна

10/07/2025

“Торгоны маань хээ” киног “Amazon Prime Video” платформоос үзэх боломжтой болжээ

09/07/2025

Японд тархины долгионыг урлагийн бүтээл болгон хувиргаж байна

09/07/2025

П.Батхуягийн “Миний сэтгэл-Rock” туужийг дахин хэвлэжээ

09/07/2025

Японы эзэн хаан Нарүхито “Монгол аялгуу”-г эгшиглүүллээ

09/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.