Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Ийм л байхсан ( Шүлэг:)
Утга зохиол

Ийм л байхсан ( Шүлэг:)

Урлаг Урлаг24/09/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1176292_617106675000626_243711941_n7424458912013-09-24-17-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Уйтгар байсан ч чи хувцсаа тайлах шиг сал
Уйлмаар байсан ч чи унтаад сэрэх шиг март
Уумаар байсан ч чи унаад босох шиг сатаар
Урамгүй болсон ч ухаан заагаад урагшил

Инээмээр байсан ч чи хөмхий зуугаад тэс
Ичмээр байсан ч чи зүрхээ чангалаад тайтгар
Илд сугалах мөчийг гараа атгаад өнгөрөө
Ирээд л буцах хорвоод хүн шиг амьдраад нөгч

Бүтэхгүй дурлал ирвэл бүлээцүүлж өлгийдөөд буцаа
Бүлэх мэсийн өмнүүр бүтэн юм шиг өнгөр
Бүсгүй хүний зовлонгоос хэлтэлж аваад амс
Бүрхүүлгүй орчлонгийн мананд бүдэрч хийсэлгүй амьдар

Эмнэг цагаан хүслээ ухамсар юундаа нуу
Эр хүний алдаанд эзэн битгий суу
Эргэлдэх бусармаг бодлоос энэ биеэ тусгаарла
Эзэнгүй налайх сэтгэлд эрэг бүү барь

Аяс аясаар садрах гачланд бүү авт
Ар араасаа цуврах зовлонд бүү нэвч
Аргагүй дөхөөд ирсэн нүүр тулах бэрхшээлийг
Арга мэхээ хэрэглэн бөхийн ёсоор унага

Ганцхан заяах бүхэндээ аяа хайхрамжтай ханд
Гал дээшээ өрддөг шиг асаад л унтарвал яана
Гундуу алхах нэгний замын нүхийг бөглөж
Гуравхан үгийн гайхамшгийг бусдад түгээн амьдар

 Д.Цэцэнбилэг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулав

14/08/2026
Утга зохиол Урлаг

“Өэлүн эхийн нууц товчоо” ном Чингис хааны мэндэлсэн өдрөөр олны хүртээл болно

13/08/2026
Утга зохиол Урлаг

Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан дурсгалын медаль бүтээжээ

11/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Энтони Бурдений тухай “Tony” намтарчилсан кино үзэгчдийг талцуулаад байна

15/08/2026

Жүжигчин Николас Холт “Harry Potter” телевизийн цувралд нэгдлээ

15/08/2026

Өнөөдөр реппер Don Dior-ын төрсөн өдөр

15/08/2026

Жүжигчин, кино зохиолч, найруулагч, продюсер Бен Аффлек 54 нас хүрлээ

15/08/2026

Өнөөдөр Холливуудын шинэ үеийн хамгийн тод оддын нэг Женнифер Лоуренсын төрсөн өдөр

15/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.