Солонгосын алдарт жүжигчин Пак Ши Хү 1978 онд төрсөн. Тэрээр удам дамжсан урлагийн хүн, Пак Ши Хүгийн аав нь 1960-70 онд шуугиулж явсан сайхан залуу, загвар өмсөгч байсан хүн. Телевизийн олон зар сурталчилгаанд дүр төрхөө үлдээсэн, тухайн үедээ Солонгосын царайлаг залуучуудын тоонд ордог, олон ч охид бүсгүйчүүдийн нүд, зүрх сэтгэлийг татаж байсан байсан сайхан залуу байсан гэдэг. Охид бүсгүйчүүдийн нүд, шуугиантай амьдралаас залхсан Пак Шин Хүгийн ээж хөдөөний буйдхан газар амьдрах шийдвэр гаргаж, хөдөө тосгон руу гарч амьдарцгаасан гэдэг. Пак Шин Хүгийн өвөө хөдөө байсан болохоор өвөөгийндөө очиж амьдарсан аж. Нөхрийг нь эргүүлдэх олон хүүхнээс залхсан ээж нь тийм шийдвэр гаргасан гэнэ.
Тийм болохоор Пак Ши Хү багаасаа хөдөө өссөн. Гэсэн ч алдартай загвар өмсөгч аав нь ч их мөнгөтэй, хөдөө байсан өвөө нь ч чинээлэг хүн болохоор юугаар ч дутаагүй сайхан амьдралд өссөн аж. Пак Ши Хү цэрэгт явж ирээд өвөө, аав ээж, гэр бүлийнхнийгээ дагаж мөн л хөдөөнөө очиж суурьшчээ.
Харин Пак Ши Хү нэг найзтайгаа тааралдсан нь амьдралд нь эргэлт гаргасан. Пак Ши Хүгийн найз нь “Сөүлд очиж амьдар, найз нь ажил төрөл олж өгье” гэж ятгаснаар тэр шууд шийдвэр гаргаж, Сөүл рүү ямар ч мөнгөгүй хүрч иржээ. Чинээлэг айлын хүү аав ээжээсээ ямар ч мөнгө авалгүй, ажлын гараагаа эхэлж, зүтгэсээр байгаад өнөөгийн өндөрлөгт хүрч чадсан аж.
Одоо ч аав ээжээсээ юу ч авдаггүй, ёстой л бор зүрхээрээ амьдарсаар өдийг хүрчээ. Пак Ши Хү анх ажилд орж хэсэг ажиллаад, удалгүй жүжигчний мэргэжлээр сурч, 2005 онд анх удаа кино урлагт хөл тавьсан нь 27 настай залуугийн хувьд харьцангуй хожуу жүжигчний карьераа эхэлсэнд тооцогдоно. Гэвч ааваасаа өвлөж сайхан царай зүс, бие бялдар, нүдэнд дулаахан төрх, сайхан инээмсэглэлийнхээ ачаар найруулагчдын нүдэнд амархан өртөж, киноны гол дүрд уригдсаар олон сайхан дүр бүтээсэн. Монголчууд бид жүжигчин Пак Ши Хүг Солонгосын алдарт жүжигчин Ким Нам Жутай хамтран тоглосон “Амжилтын хатан хаан”, мөн саяхан телевизээр гарсан “Гүнжийн залуу” киногоор нь андахгүй.
Кинонд хамтран тоглосон жүжигчид нь, хамтран ажиллагсад нь Пак Ши Хүг нямбай, цэвэрч гэж үнэлдэг, хамт олондоо нэр хүндтэй залуу. Хөдөө өссөн болохоор тэр үү хөдөөний амьдралд дуртай. Пак Ши Хүгийн амьдарч байгаа байшингаа хүртэл дээр үеийн загвараар хийлгэсэн гэдэг.
Харин Пак Ши Хү 2013 оны эхээр хэрэгт холбогдож, цагдаагийн хаалга татаж яваа. Пак Ши Хө энэ оны хоёрдугаар сард Сөүлийн шөнийн цэнгээний газарт найзтайгаа архи уусан гэдэг. Тэнд охидууд байдаг, үйлчилдэг, караоке, шөнийн цэнгээний газарт Пак Ши Хү 20 настай охинтой архи уугаад, хамт зочид буудалд хоножээ. Тэр охин нь өглөө нь сэрээд цагдаад гомдол гаргаж, “Жүжигчин Пак Ши Хү намайг архи уулгаж согтоогоод хүчирхийлсэн” гэж мэдэгдсэнээр цагдаагийнхан Пак Ши Хүг баривчлан байцаасан. Энэ хэрэг шийдэгдээгүй, одоо найман сар үргэлжилж байгаа. Хэнийх нь зөв буруу нь тогтоогдоогүй, цагдаагийнхан бүх арга хэмжээг авч, мөрдөн байцаалт үргэлжилж байна. Сая есдүгээр сарын 16-нд Солонгосын цагдаагийн газраас “Харилцан тохиролцож чадаагүй” гэсэн тодорхойлолт гаргажээ. Цагдаагийн шинжээчид хүчиндүүлсэн гэх хохирогч эмэгтэйгээс болон жүжигчин Пак Ши Хүгээс тархины бичлэг авч нарийвчлан шалгаж байгаа. Энэ тоног төхөөрөмж нь эмэгтэй нэрт жүжигчнийг гүжирдсэн үү, эсвэл Пак Ши Хө хүчиндчихээд худлаа мэдүүлсэн үү гэдэг нь тогтоогдох гэнэ. Найман сар гаруй үргэлжилж байгаа энэ хэрэг хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байна. Солонгосын алдарт жүжигчин Пак Ши Хү энэ асуудлаас болж ихээхэн хүнд байдалд орчихоод байна. Юутай ч Пак Ши Хү Солонгостоо хамгийн нэр хүндтэй, өндөр үнэтэй өмгөөлөгчийг хөлсөлж авчээ. Солонгосын сайхан, дур булаам залуу гэгддэг Пак Ши Хү ийм хүнд асуудалд орооцолдсон ч охид бүсгүйчүүдийн дундах нэр хүнд нь өндөр, охид бүсгүйчүүдийн анхааралд хэвээрээ байна. Сонирхуулахад 35 настай Пак Ши Хү одоо хүртэл эхнэр аваагүй ганц бие.
Эх сурвалж: WWW.TOVCHOO.MN