Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Их талын жазз” олон улсын их наадам Улаанбаатар хотноо эхэллээ
Нийгэм

“Их талын жазз” олон улсын их наадам Улаанбаатар хотноо эхэллээ

Урлаг Урлаг02/10/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
l971373162013-10-03-17-09[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Их талын жазз” нэрээр овоглосон олон улсын  их наадам долоо дахь жилдээ Улаанбаатар хотноо эхэлсэн талаар албаныхан мэдээллээ. Наадмыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, “Их талын жазз” ТББ, Нийслэлийн соёл, урлагийн газар, АНУ-ын ЭСЯ, Бүгд найрамдах Чех улсын ЭСЯ, Франц улсын Монгол дахь соёлын төв болон “Гёте институт”хамтран 10 дугаар сарын 1-8-ны хооронд зохион байгуулах ажээ.  Өчигдөр наадам албан ёсоор эхэлж, Юби Жазз” клубт гадаад, дотоодын уран бүтээлчид тоглолт хийсэн байна.

Их талын Наадамд АНУ, Герман, БНСУ, БНЧУ, Шотланд зэрэг улсаас “Латино жазз бэнд”, “Войс энд тойс”, Мартин Зенкер, Күэнтин ба түүний найзууд зэрэг олон улсын уран бүтээлчид, Цэргийн дуу, бүжгийг эрдмийн чуулга, “Юби Жазз” хамтлаг болон жазз хөгжмөөр уран дуулдаг дуучид оролцох юм.

Түүнчлэн Монголыг зорьж, наадамд оролцохоор ирэх олон улсын уран бүтээлчид Хөгжим бүжгийн коллеж, СУИС, Монгол дахь Америк сургууль, “Шинэ эхлэл” зэрэг сургууль болон Хүүхэд асрах хүмүүжүүлэх төвүүдээр тус тус  очиж тоглолтоо сонирхуулах юм байна.

Наамдын хуваарийг танилцуулбал,

  • “Юби Жазз” клубт10 дугаар сарын 1, 2, 3, 4, 5, 7-ны жазз тоглолт үдэш бүр 20.00 цагт болж байх ажээ. Энэ үеэр АНУ-ын алдарт хөгжмийн найруулагч Гилл Голдстейны найруулсан жазз найруулгаар монгол дуунуудыг манай улсын уран бүтээлчидтэй хамтран толилуулахаар болсон байна.
  • Маргаашнаас эхлээд 10 дугаар сарын 8-ныг хүртэл “Эрдэм”, “Нархан”, “Бадамлянхуа” асрамжийн газраар очиж тоглох юм байна. 
  • Олон нийтэд нээлттэй тоглолт Чингис хааны төв талбайд 10 дугаар сарын 6-ны 15.00 цагт,
  • Хаалтын гала концерт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт 10 дугаар сарын 8-ны 19.00 цагт тус тус зохион байгуулах ажээ.

Уг наадмын гол зорилго нь мэргэжлийн жазз урлаг болон түүгээр дамжуулан боловсролыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, ЮНЕСКО-гийн зорилго, зорилтуудын хүрээнд залуучуудад энх тайван, ардчиллын төлөөх нийтлэг сонирхлоо илэрхийлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх,Монголын уран бүтээлчид гадаадын уран бүтээлчидтэй харилцаа холбоог өргөжүүлэхэд чиглэх талаар зохион байгуулагчид нь хэллээ.

Тоглолтын нээлт, хаалтын гала концертын тасалбарыг Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын билетийн касс болон  “Юби Жазз” клубын байранд тус тус худалдаалах бөгөөд 91919011, 88006737 дугаарын утсаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой ажээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн багш нарын өдөр тохиож байна

05/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сильвестер Сталлоне, Ричард Гир нар 1974 онд зураг авалтын үеэр зодолдож байжээ

07/10/2026

Шакира, Дуа Липа нар тайзнаа хамтрав

07/10/2026

Хөгжмийн зохиолч Жорж Фентон 76 насандаа таалал төгсжээ

07/10/2026

А.Баярцэцэг: Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

07/10/2026

П.Батжав: Монголын арьсан урлаг олон арга техник, илэрхийллийг нэгэн зэрэг агуулдгаараа нэн онцлог

07/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.