Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Найруулагч Б. Чингүүний “The Call” аймшгийн кино энэ намар шинэ зүйл мэдрүүлнэ.
Нийгэм

Найруулагч Б. Чингүүний “The Call” аймшгийн кино энэ намар шинэ зүйл мэдрүүлнэ.

Урлаг Урлаг10/10/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
the_call_poster_(1)9127814642013-10-10-11-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Богино хэмжээний кино гэж бараг хүн мэддэггүй байх үед найруулагч Б. Чингүүн хэдэн жилийн өмнө энэхүү киноны төрлийг Монголын кино урлагт оруулж ирснээр шинэ хуудас нээсэн гэж үздэг. Бидний мэдэх “Анхны болзоо”, “Цэцэг”, “Өвөө би танд хайртай”, “Домгийн өглөө” гэх мэт арав гаран богино хэмжээний кинонууд нь бидний үзэх дуртай бүтээлүүд болсон билээ.  Мөн түүний найруулсан “Зүрхэн  гэрэлтэх од”, “Мама миа” мөн “Амьдралын амт” гэх бүрэн хэмжээний кинонууд нь үе үедээ хоногшин үлзсэн билээ. Кино найруулагч Б. Чингүүн нь өөрөө киноныхоо зохиолыг бичиж, өөрөө найруулдгаараа онцлогтой найруулагч юм. Харин одоо найруулагч Б. Чингүүн мөн өөрөө зохиолоо бичиж найруулсан цоо шинэ “The Call” гэсэн нэртэй бүрэн хэмжээний триллер буюу сэтгэхүйн аймшигийн кино нээлтээ хийхэд бэлэн болсон байна. Уг кино нь 10 сарын 03нд бүх кино театруудаар нээх юм.

                “The Call” буюу “Дуудлага” триллер кино нь урд нь хийгдэж байсан Монголын аймшгийн болон триллер төрлийн кинонуудаас зураг авалт, дуу хөгжим мөн графикийн онц сонин шийдлүүд дээр бүтсэн уран бүтээл гэж хэлж болно. Уг киноны ерөнхий найруулагчаар бидний  танил болсон СТА кино зураглаач Д. Ангараг ажилласан юм. Зураглаач Д. Ангарагийг бид “Ану хатан”, “Бодлын хулгайч”, “Дэв” гэх мэт олон кинонуудаар нь танил болсон өнөө үеийн хамгийн чадварлаг залуу зураглаачдыг нэг юм. 

                Аймшгийн кинонд хамгийн гол судас нь бол дуу хөгжим, шум байдаг. Тийм ч утгаараа найруулагч Б. Чингүүн нь энэхүү кинондоо хоёр ч хөгжмийн зохиолч ажиллуулжээ. “Аравт” киноны хөгжмийг бичсэн чадварлаг хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б. Чинбат мөн “Бодлын хулгайч” киноны хөгжмийг бичиж найруулсан хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б. Одбаяр нар ажилласан юм. Харин дууны найруулагчаар “Aurora Entertainment” – ын дууны найруулагч Э. Амартүвшин ажилласан байна.

                 Aurora Entertainment– ын “The Call” сэтгэхүйн аймшгийн кино нь энэ намрын шилдэг кинонуудын нэг болох нь хийж байгаа уран бүтээлч болон тоглож буй жүжигчдээр нь дугнэж болно.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Виктория Бекхэм “Би хэзээ ч дарамт үзүүлж байгаагүй” гэв

10/05/2026

“Blackpink”-ийн Лиза 2026 оны ДАШТ-ий нээлтийн тайзнаа гарахаар болжээ

10/05/2026

П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг дахин толилуулна

10/05/2026

“Монголын уран нугаралтын чуулган-2026” болно

10/05/2026

“Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн дэлгэлээ

09/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.