Түүнчлэн Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд эрх биш нэгийг бодогдуулж байгаа гэдэгт найдаж байна. Монголын шигшээ гээд байгаа тамирчид нь чадвартай, хангалт, хангамж сайтай байсан бол ийм доромжлолыг өнөөдөр бид амсахгүй байсан гэдгийг дахин нэг бодно биз. Улс төрчид нь өдөр шөнөгүй хэрхэн мөнгө идэх, яаж улам их баян болох, ард түмнийг хэрхэн хуурах тухай бодож, толгойгоо гашилгаж сууна. Тэдэнд улс орон хамаагүй. Улс орны нэр төр, туггаар тогтнол, хүн ардынх нь аюулгүй байдал, ёс заншил, бахархал, омогшил нь падлийгүй. Тийм ч учраас тамирчдаа Монгол үндэстэнтэйгээ харийнханд доромжлуулаад явж байгаа юм.
Хятадын телевизээр “Монголчууд тоглолтынхоо үеэр нэг ч удаа тэмцээний дараа судалгаа хийдэг бичлэгийн камер ч цүнхнээсээ гаргасангүй. Өөр бусад улсын тамирчдад бол ийм тохиолдол хэзээ ч гарахгүй нь тодорхой. Монгол улсын баг тамирчид наад захын камер хүртэл бэлдэж ирээгүй байгаа юм. Харин тамирчид нь хааяа нэг утсаа гаргаж зураг дарна. Тэр зурагнууд нь тэмцээний гол зорилгод хэрэг болох үгүйг сайн мэдэхгүй юм. Монгол улсын ширээний теннисийн баг их хэцүү болжээ. Шигшээ багийн нийт тамирчид ердөө 16 байдаг гэнэ. Мөн тамирчид зардлаа өөрсдөө гаргадаг юм байна. Энэ нөхцөл байдлыг гадны хүн сонсвол их хэцүү гэх боловч Монголын баг тамирчид бол санаа зовдоггүй гэнэ” хэмээжээ.
Түүнчлэн Монголын ширээний теннисийн эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч “Манай улсын ширээний теннисийн тамирчдын түвшин мэдээж Хятад улсыг бодвол муу. Бид Хойд Солонгосоос багш урьж ширээний теннис заалгаж байгаа. Мөн Хятад улс ч гэсэн бидэнд туслаасай хэмээн найддаг” хэмээсэн байх юм. Ийнхүү басамжлан доромжилж байгаа хүмүүс туслах нь юу л бол. Тиймээс Спортын салбарынхан, сайд дарга нар нь гутамшигт байдалдаа анхаарал хандуулж, харийн оронд зовлонгоо тоочуулахгүйгээр аваад яваасай.
Ямартай ч Монголын ширээний теннисний шигшээ баг Зүүн азийн тэмцээнээс том доромжлол амслаа. Харин салбарын сайд дээрх байдалд үнэлэлт дүгнэлт өгч, спортын салбартаа, тамирчдын ахуй хангамж, сэтгэл санаанд анхаараасай билээ. Ц.Оюунгэрэл сайдыг одоо энд тэндээс яс цуглуулж, мөнгө олох ажил бодохынхоо оронд спортын салбартаа түлхүү анхаарч, тамирчдын урам зоригийг сэргээж, зорилготой, өөрсдөөрөө, улс орноороо бахархах итгэл, үнэмшлийг нь сэргээнэ гэдэгт найдаж байна.
Н.Чинзориг
Эх сурвалж: new.mn