Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»МУГЖ Ч.Амаржаргалын “Амин нүдэн” тоглолт болно
Нийгэм

МУГЖ Ч.Амаржаргалын “Амин нүдэн” тоглолт болно

Урлаг Урлаг14/10/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
99364feb6cabf093original4224634372013-10-15-09-50[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 “Үггүй хайр”, “Амин нүдэн” гэх уянгалаг сайхан дуунуудаараа сонсогчдийн сонорыг мялааж яваа уран бүтээлж бол Ч.Амаржаргал. МУГЖ, дуучин Ч.Амаржаргал энэ сарын 15-16-ны өдрүүдэд “Амин нүдэн” тоглолтоо хийх гэж байна.

Тэрээр 2011 онд “Сэтгэлд нуугдсан харц” нэртэй цомгоо гаргаж, өнгөрсөн онд цомгийнхоо хүндэтгэлийн тоглолтоо хийгээд 21 аймгаар аялан тогтолт хийжээ. Үүнийхээ дараа Ерөнхийлөгчөөс гавъяат жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн байна. Шагнал түүний амьдралд их том баяр баясгалан болсон гэж дуучин маань ярьжээ. Тиймээс ч шагнал авсан баяраа ард түмэнтэйгээ хуваалцахаар шийдэж “Амин нүдэн” тоглолтоо хийхээр төлөвлөжээ. МУГЖ Ч.Амаржаргал хэлэхдээ “Би урлагт 25 жил амьдарлаа. Энэ хугацаанд хийсэн бүтээснээ мөн тайлагнах гэж байгаадаа баяртай байна. 130 гаруй дуутай болсон байна. Хоёр хуурцаг, хоёр цомог гаргажээ. 10 удаа бие даасан тоглолт хийлээ. Би уран бүтээлээ сүр дуулиан бололгүй чимээгүй хийгээд байдаг талтай. Анх “Үггүй хайр”, “Амин нүдэн” дуугаараа үзэгчидтэй уулзсан. Одоо ч ард түмэн маань энэ дуунуудаас уйдаагүй байгаад баярладаг” хэмээв.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мэрил Стрип “The Devil Wears Prada 2” кинонд өмссөн хувцаснуудаа дуудлага худалдаанд оруулна

11/08/2026

Тупак Шакурын амийг хөнөөсөн хэргээс хойш 30 жилийн дараа сэжигтэн шүүхийн өмнө зогсох гэж байна

11/08/2026

Тор хэмээх дүрээрээ дэлхий дахинд танигдсан жүжигчин Крис Хемсворт өнөөдөр 43 нас хүрч байна

11/08/2026

Чингис хааны тахилга, нүүдэлчдийн төрт ёсны уламжлалыг хэлэлцэв

11/08/2026

Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан дурсгалын медаль бүтээжээ

11/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.