Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Ц.Төмөрхуяг: Үнэн, шударга болгон хэзээ нэгэн цагт ялдаг
Үндэсний хөгжим

Ц.Төмөрхуяг: Үнэн, шударга болгон хэзээ нэгэн цагт ялдаг

Урлаг Урлаг15/10/2013Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_3830_500x5001060101302013-10-15-11-29[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын кино урлагийн ноён оргил, амьд домог болсон Цагааны Цэгмэд агсны отгон хүү УДЭТ-ын жүжигчин, МУСТА Ц.Төмөрхуяг аавынхаа нэрээр студи байгуулж, уран бүтээлээ туурвиж яваа нэгэн. Дэлгэцийн шинэ уран бүтээл болох “Аягүй тэнэг ээ” инээдмийн уран сайхны киногоо хийж дэлгэцнээ гаргаад байгаа МУСТА Ц.Төмөрхуягтай ярилцлаа

 – Театрын тайзнаас хөндийрч сүүлийн үед дан кинонд тоглож байх шиг байна. Тийм болохоор шинэ уран бүтээлийн сонин сайхнаар хоёулаа яриагаа эхлүүлье.

-Тийм ээ. Театраасаа түр хөндийрсөн. Шинэ кино маань энэ сарын 10-нд нээлтээ хийлээ. Их дээд сургууль төгсөхөд шалгалт өгдөг шиг бид ч бас үзэгчдэд шалгалт өгч байна. Алдаа оноогоо харах, их олон зүйл дээр суралцдаг юм байна. Монтаж хийгээд кино зургаа аваад явж байхад дарагдсан орхигдсон зүйл ч харагдаж байлаа. Хүн болгонд алдах онох юм байдаг тэр болгоныгоо хараад байж байна даа. Кино урлагт инээдмийн төрөл их хэцүү. Нэг сарын хугацаанд 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зураг авалтаа хийж гүйцэтгэлээ. Ямартай ч кино маань амжилттай нээлтээ хийж үзэгчид их сайхан хүлээж авлаа.

-Та өөрийн найруулж гаргасан хичнээн дэлгэцийн уран бүтээл байдаг вэ?

-Дөрөв таван кино бий.

–Кино зохиолоо инээдмийн төрлөөр хүргэе гэж яагаад бодсон бэ. Зохиол хэзээнээс төрөн гарав?

– Хүмүүст арай илүү хүрэх талаасаа инээдмийн төрөл юм байна гэж бодож киногоо хийсэн л дээ. Кино зохиолоо хоёр, гурван жилийн өмнөөс бодож эхэлсэн. Манай киноны зохиол детиктив, инээдэм, мелодрам  жанр хосолсон. Энэ ч утгаараа жүжигчдийн сонголт янз янз байгаа. Хүний амьдралд тохиолдох муу, муухай зүйлийг ямагт сайн сайхнаар даван гэтэлдэг. Үнэн, шудрага болгон хэзээ нэгэн цагт ялдаг гэдгийг энэ киногоороо харуулахыг зорилоо. Хүмүүс яагаад ийм сонин нэр өгсөн юм бэ гэж их асууж байна. Үнэн тэнэг юм энэ нийгэмд их байна  л даа. Нэрийг нь тайлбарлахаар киногоо ярих болчоод байна л даа. Яагаад “тэнэг юм бэ” гэдгийг үзэгчид өөрсдөө үзээд мэдээрэй.

–Та кино студиэ “Цагааны Цэгмид” гэж нэрлэсэн байдаг. Студийнхээ талаар ярихаар аавыг тань дурсахгүй байхын аргагүй?

-Манай студи үйл ажилагаагаа явуулаад долоон жил болж байна. Анх байгуулагдахдаа хүүхэд залуучуудын сэдвээр дагнасан уран бүтээлээр үйл ажиллагаа явуулж байсан. Яагаад хүүхдэд зориулсан уран бүтээлээр дагнах болсон бэ гэхээр “Хүүхэд залуучуудын театр” устаж үгүй болсон. Анх миний аав “Хүүхэд залуучуудын театр”-ыг байгуулж байсан. Аавыг минь ард түмэн зүгээр л мундаг хүн байсан шүү гэж ярьдаг. Ямар ч хөшөө дурсгал, түүний нэрээр нэрлэгдсэн юм байдаггүй. Яахав бидний буруу байж болно л доо. Би сэтгэлдээ  аавынхаа нэрийг уран бүтээлдээ мөнхөлж үлдээх хэрэгтэй юм байна гэж бодож студиэ байгуулсан. Тэгээд энэ чиглэлээрээ монгол “Ералаш” 80-аад цувралыг хийж “C1” телевизтэй гэрээтэйгээр гаргасан. Одоо бол уран бүтээл маань илүү мэргэжлийн шинжтэй болж байна.

–Театраасаа түр хөндийрөөд кино урлагт хүч үзэж явна. Хамгийн сүүлд театрын ямар уран бүтээл дээр ажиллав?

– Манай театр “Норовын намтар”, “Эцсийн зогсоол бол зөвхөн чи” зэрэг жүжгүүдийг найруулан тавьсан. Энэ жүжгүүдэд дүр авч ажиллаа. Тун удахгүй шинээр тавигдах “Дон Кихот” жүжгэнд тоглохоор бэлтгэл ажил хийгдээд явж байна.Цаашдаа ч  уран бүтээлээ туурвиад явна даа.Театраасаа хөндийрч хэзээ ч чадахгүй байх.Угаасаа ч өөр ажил олдохгүй байх л д аа.

Уран бүтээлч хүн ажилаасаа хөндийрнө гэдэг төсөөлөгдөхгүй болов уу. Гэхдээ та нэг хэсэг уран бүтээл, театраасаа хөндийрч, огт уран бүтээл хийхгүй байсан санагдаж байна?

-Тийм ээ. Театраасаа нэг хэсэг гарсан олон жил ажилгүй явж байлаа. Тэр үед нэг танил дээрээ очоод ажил хийх гээд, хамгаалалтын албаны даргаар ажиллах гэж оролдсон. Тэгсэн чинь Төмөрхуяг гуай таныг ажилд авчаад би юу бодож суух вэ. Ард түмэн таныг биш намайг хараана биз дээ. Хүмүүс намайг буруугаар л бодно ш дээ ах минь. Та уран бүтээлээ хийгээд ард түмэнтэйгээ урлагийн тайзан дээрээс л уулзаж байх ёстой хүн ийм ажил хийх хүн биш гэж байсан. Тэрэнтэй адил монголын урлагт л хүчин зүтгэхээс өөрийг миний хувьд чадахгүй гэж бодож байна. Цаашдаа олон ч уран бүтээл хийхээр төлөвлөөд байна. 

Мэдээг бэлтгэсэн : Б.Шүрэнчимэг
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.