Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Өнөөдөр “УВЕРТЮРА” хамтлаг мэдээлэл хийлээ
Уртын дуу

Өнөөдөр “УВЕРТЮРА” хамтлаг мэдээлэл хийлээ

Урлаг Урлаг16/10/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMGM54717480012312013-10-16-13-17[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр “Чингэс” рестораны хоёр давхарын хурлын танхимд “УВЕРТЮРА” хамтлаг тун удахгүй тоглогдох “…ТӨГСГӨЛГҮЙ-ЭХЛЭЛ…” тоглолтынхоо талаар мэдээлэл хийлээ.

 photo IMGM5476_zps13b04bf4.jpg

Монголиан поп опера “УВЕРТЮРА” хамтлаг байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл уран бүтээлээ хийж олны хүртээл болгосон билээ. Тухайлбал, МУСГЗ Ж.Бадраагийн шүлэг, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын аялгуу “Халуун элгэн нутаг”, Монгол улсын Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шаравын аялгуу Л.Өлзийтөгсийн шүлэг “Өнө мөнх орон”, Монгол улсын Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шаравын аялгуу Төрийн шагналт МУГЖ Д.Сосорбарамын шүлэг “Цагийн аяс”, уг дуугаараа 2010 онд “Mongolian music video awards”-аас шилдэг дебют хамтлагаар шалгарч байсан юм.

 photo IMGM5478_zpsfa5a5bc8.jpg

Түүнчлэн Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Д.Пүрэвдоржын шүлэг, Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Л.Мөрдоржын алгуу “Дөрвөн цагийн тал” дууг Шуранхай хамтлагийн дуучин МУСТА Д.Үүрийнтуяатай хамтран дуулсан. МУАЖ Ш.Чимэдцэеэгийн шүлэг, Ш.Батсайханы аялгуу “Тэнгэр ээж минь өршөө” дууг МУАЖ Ш.Чимэдцэеэтэй хамтран дуулсан , Төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбарын шүлэг, Хөгжмийн зохиолч, продюсер, хөгжмийн найруулагч МУСТА Б.Алтанхуягын аялгуу “Амьддаа бие биеэ хайрла”, МУУГЗ Т.Сэр-Одын аялгуу, Б.Цогнэмэхийн шүлэг “Тэнгэрийн хүү” жүжгийн дуу  зэрэг олон гайхалтай уран бүтээлүүдийг “Mongolian pop opera” стилээр дуулж амьдруулсаар дөрвөн жилийн хугацааг туулжээ.

 photo IMGM5490_zps8719b082.jpg

 Ийнхүү “УВЕРТЮРА” хамтлагийн анхны бие даасан “…ТӨГСГӨЛГҮЙ-ЭХЛЭЛ…” нэртэй тоглолтын Ерөнхий зохион байгуулагчаар “Анир” дуу бичлэгийн студи, хамтран зохион байгуулагчаар “Төрийн банк”, Ерөнхий найруулагчаар Төрийн шагналт МУГЖ Д.Сосорбарам, Ерөнхий продюсерээр МУСТА Б.Алтанхуяг, Тайзны зураачаар “Гэсү дизайн”, Гэрэлтүүлэг “D Light”, Хөгжим техник “Тotal music”, “Art sound” нар ажиллаж байгаа аж. Энэхүү тоглолтын тайз 3D-ээр чимэглэгдсэн байх нь ээ.

 photo IMGM5472_zps5648f3e0.jpg

Тус хамтлагийн тоглолтонд урилгаар МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУУГЗ Ч.Гансүх, МУГЖ Г.Эрдэнэ-Бат, ЦДБЭЧ-ын симфони оркестр, Найрал дуучид, Хөгжим бүжгийн колежийн симфони оркестр, Нийслэлийн Улаанбаатар чуулгын бүжигчид, Язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг, Уртын дуучин МУСТА Л.Болормаа,  МУСТА Д.Үүрийнтуяатай нар оролцох юм.

 photo IMGM5471_zps227fe66e.jpg

“…ТӨГСГӨЛГҮЙ-ЭХЛЭЛ…” тоглолт энэ сарын 23, 24-нд УДЭТ-ын тайзнаа 18:30 минутаас үзэгчдийг угтан авч 19:00 цагаас тоглогдох бөгөөд тасалбарын үнэ суудлын байршлаас хамаарч Белтаж-2 20.000,  Белтаж-1 40.000, Партер 60.000-100.000 төгрөгний үнээр худалдаалагдах юм. Мөн 100.000 төгрөгний тасалбар худалдан авсан үзэгч бүр 2014 оныг дуустал Төрийн банкны “VIP” үйлчилгээгээр үйлчлүүлэх эрх, түүнчлэн “Flex Geм” аоробик, фитнес, бодибилдингийн 10%-ийн хөнгөлөлтийн эрхийн эзэн болох боломжтой.

Х.Даваа

 photo IMGM5518_zps63f465c6.jpg   photo IMGM5488_zps8d1e82e0.jpg   photo IMGM5477_zpsc392b7f2.jpg   photo IMGM5475_zpsf68cbb5f.jpg    photo IMGM5470_zps75378c71.jpg  photo IMGM5457_zps785fb74c.jpg  photo IMGM5443_zpse78d0b86.jpg

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.