Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Гитарчин Д.Өлзий-Орших өөрийн ертөнц дэх аялгууг үзэгчиддээ хүргэнэ
Нийгэм

Гитарчин Д.Өлзий-Орших өөрийн ертөнц дэх аялгууг үзэгчиддээ хүргэнэ

Урлаг Урлаг17/10/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
uujgii3746188852013-10-17-14-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын рок поп хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн томоохон орон зайг бий болгосон гитарчин Д.Өлзий-Орших өөрийн ертөнц дэх аялгууг үзэгчиддээ хүргэх нь ээ. Тэрбээр ирэх арваннэгдүгээр сарын 1, 2-нд 19.00 цагт  “UB palace”-т бие даасан амьд хөгжмийн тоглолтоо толилуулахаар товоо зарлаад байгаа юм.

Тоглолтод түүний зохиосон “Хайрын бурхан”, “Чи минь”, “Дурлаж бичсэн шүлэг”, “Чамайг санахдаа” зэрэг дуунаас гадна Д.Өлзий-Оршихын гитарын гоцлолууд эгшиглэх аж. Түүний тоглолтод Гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг, “Никитон”, “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, “Хурд”, “Хөх тэнгэр”, “Камертон”, “Лемонс”, “Номин талст”, “Гурван охин”, “Мотив” хамтлаг болон  дуучин Солонго, Агиймаа, Б.Амархүү, С.Сэрчмаа нар оролцох нь ээ. Түүнчлэн 90-ээд оны залуусыг байлдан дагуулж байсан “Титэм” хамтлагийнхан ая дуугаа өргөнө гэсэн шүү.

Сонирхуулахад, түүний тоглолтод 1986 онд зохиож байсан анхны уран бүтээл болох “Үнэнч сэтгэл” дууг дуучин С.Сэрчмаа энэ л үдэш үзэгчдэд дахин хүргэнэ гэсэн шүү. Мөн тоглолтод

“…Надад чамаас өөр харамлах юм үгүй
Надад чамаас өөр хайрлах хэн ч үгүй
Өөрийнхөөрөө л би чамайг тултал хайрлалаа
Харин чи над шиг дурлаж чадах уу…” хэмээх  “Никитон” хамтлагийн “Чи над шиг дурлаж чадах уу” хэмээх түүний цоо шинэхэн дуу  уг тоглолтод анх удаа эгшиглэх нь ээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“K-Wave Concert” тоглолт есдүгээр сарын 5-нд Төв талбайд үнэ төлбөргүй болно

31/08/2026

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026

Уилл Смит хоёр жилийн дараа шинэ кинонд тоглож байна

30/08/2026

Лиза Кудроу “Smelly Cat” дууг дуулахыг хүсдэггүй

30/08/2026

Jay-Z-ийн баримтат цувралын нээлтийн тов зарлагдлаа

30/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.