Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Г.Эрхэмбаяр: Манай кино зүүдэнд ч оромгүй явдлыг харуулж чадна
Дуу хөгжим

Г.Эрхэмбаяр: Манай кино зүүдэнд ч оромгүй явдлыг харуулж чадна

Урлаг Урлаг22/10/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2016759a708c672dbig7772639842013-10-22-09-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяртай ярилцлаа.Тэрбээр ойрын үед хамтлагийнхаа ажлын хажуугаар найруулагч Н.Наранбаатарын ээлжит бүтээл “Зүүдэнд ч оромгүй явдал” кинонд тоглож байгаа юм.

-“Зүүдэнд ч оромгүй явдал” кинонд тоглож байгаа гэсэн. Киноны зураг авалт дууссан уу, ямар шатандаа явна?
-Киноны зураг авалт аль хэдийнэ дууссан. Эвлүүлгийн ажил 70 хувьтай явж байна. Яагаад гэвэл бид зураг авалттайгаа зэрэгцээд эвлүүлгээ хийж байсан. Эхнийхээ зургийг авчихаад шууд эвлүүлгээ хийгээд зэрэгцээд явсан. Яараад, шуураад байгаадаа биш шүү. Өнөөдөр залуучуудын сэтгэн бодох чадвар, техник технологийн хурд ийм болчихож. Тэр утгаараа зураг авалтаа хийгээд, эвлүүлгээ зэрэгцүүлээд явсан. Одоо энэ сарын 25-нд “Зүүдэнд ч оромгүй явдал” киноны маань нээлт болно.

-Уран бүтээлчдийн талаар дурьдвал. Найруулагч, зураглаач гээд л?
-УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар ах энэ киног найруулж байгаа. Өнөөдөр хүмүүс кино найруулагчгүй болчихож, найруулга нь тийм байна. Эсвэл энэ жүжигчнийг найруулагч нь алаад хаячихаж гээд л ярьдаг. Тэр утгаар нь аваад үзвэл энэ кино заавал сайн найруулагчтай байх ёстой байсан.

Тиймээс Н.Наранбаатар найруулагч энэ бүтээл дээр ажиллаж байна. Харин зураглаачаар Г.Отгонзориг гэдэг залуу ажиллаж байгаа. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Орхидос 1, 2”, “Тэнгэрийн андгай” гээд олон сайхан уран бүтээл хийсэн. Мөн олон реклам, сурталчилгаа ч хийсэн байдаг. Энэ хоёр хүн л гол багана болж байна даа.

-“Зүүдэнд ч оромгүй явдал”  гэдэг нэр их сонирхол татаад байна. Оросын ийм нэртэй кино ч бас байдаг. Үйл явдал ямар байдлаар өрнөх вэ?
-Миний үеийнхэн болон дээш үеийнхэн Оросын ийм нэртэй кино байдгийг мэднэ. Биднээс доош үеийнхэн бол сайн мэдэхгүй шүү дээ. Ер нь манай киног үзээд нээрээ зүүдэнд ч оромгүй явдал байна шүү. Яаж ингэж хийв ээ. Амьдрал дээр бол ийм зүйл болохгүй. Тэр утгаар нь ийм нэр өгсөн. Кинонд аав, ээжийн хайр гарна. Мөн залуучуудын хайр ч гарч байгаа. Хөгжилтэй хэсгүүд ч олон гарах юм.

-Уран бүтээл гэдэг ямар нэг байдлаар үзэгчдэд “юм” өгдөг гэдэг. Тэгвэл “Зүүдэнд ч оромгүй явдал” кино үзэгчдэд юу өгөх бол?
-Үзэгчид өөрсдөө үзээд, дор дороо нэгийг бодох байх. Өнөөдөр Монголд гэр бүл салалт тэдэн хувьтай байна гэж яриад байгаа. Маш их болж гээд л яриад байдаг. Бидний аав ээжийн үед ч гэсэн гэр бүл салалт байсан. Хаалттай л байсан болохоос. Гэхдээ би салалт гэдгийг онцолж хэлэх гээгүй шүү. Киноны өнгө аяс, нэг хэсэг нь энэ болохоор хэлж байна. Тэгэхээр гэр бүл бүтэн байхын жаргал гэдэг ямар сайхан бэ гэдгийг өгүүлэхийг зорьсон юм.

-Сүүлийн үед операторын уран чадварын талаар янз бүрээр л ярьж байна. Холливудын стандартаар зургаа авсан энэ тэр гээд л. Тэгвэл танай киноны зураг авалт ямархуу болсон бэ?
-Би зураглаач н.Отгонзоригыг бүр онцолж яримаар байна. Гайхалтай гайхалтай хэсэг, план зөндөө байгаа. Тэр зураг авалтыг мэргэжлийн хүмүүс л нарийн ойлгоно. Харин мэргэжлийн бус хүн бол яаж хийсэн юм бол гэж гайхана, бас шагшин магтана. Манай кинон дээр ихэр залуус гарна.

Нэг ихэр нь нөгөөдөө түлхүүр өгнө. Тэгэхэд нөгөөх нь түлхүүрээ шууд авч байгаа юм. Гэхдээ тэр ихэрт нь нэг хүн тоглосон гээд бодохоор үнэхээр гайхалтай. Хослол зургийн аргыг үнэхээр мундаг ашигласан. Хүмүүс үзээд гайхана.

-Жүжигчин Г.Эрхэмбаярын хувьд ямар дүрд тоглож байна вэ?
-Энэ удаад би балетын багшийн дүрд тоглосон. Ер нь найруулагчдаас янз бүрийн санал ирдэг. Очоод зохиолоо үзэхээр гомо, цагдаа гээд л янз бүрийн дүр байдаг. Тэгвэл энэ удаад балетын багшийн дүр оногдлоо. Бас нэг талаараа хөгжилтэй байх болов уу гэж бодож байна.

-Энэ дүрд тоглох саналыг яаж хүлээж авав. Балетын багш гэхээр сонирхолтой шүү дээ?
-Би бодоод байхад бүжигчин юм уу, бүжгийн багшийн дүрд тоглож байгаагүй юм билээ. Тиймээс сонирхолтой санагдсан. Би кинон дээр “Монголын балетын урлаг дэлхийд нэг номер гэдгийг би хаана ч хэлнэ” гэж хэлдэг. Гэх мэтээр янз бүрийн гоё хэсгүүд гарна аа гарна.

Н.Пунцагболд

Эх сурвалж: Монголын мэдээ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

25 жилийн ойгоо тэмдэглэх “Playtime Festival 2027” наадмын “Early Bird” тасалбар борлуулагдаж эхэллээ

05/08/2026
Дуу хөгжим Урлаг

Мадонна, Кайли Миноуг нарын хамтарсан уран бүтээл тун удахгүй сонсогчдод хүрнэ

04/08/2026
Дуу хөгжим Урлаг

“The Lemons” хамтлаг 22 жилийн ойгоо “Socialpay Park”-т тэмдэглэнэ

04/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Тэйт МакРэй “Уран бүтээлч байх нь нэг удаагийн амжилт биш, харин өөрийгөө байнга шинээр бүтээж байх урт хугацааны үйл явц” гэв

06/08/2026

Локарногийн кино наадамд өрсөлдөх “The House on the Moon” киноны хэсгийг олон нийтэд цацлаа

06/08/2026

Жон Галлиано 2027 оны “Met Gala”-д голлох загвар зохион бүтээгчээр оролцоно

06/08/2026

Мишель Йео Ёко Оногийн тухай намтарчилсан кинонд түүний дүрийг бүтээхийг хүсдэг

06/08/2026

“Маск” продакшныхан “Сүүлчийн шилийн сайн эрс” уран сайхны киног бүтээж байна

06/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.