Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»BX-Миний ээж
Дуу хөгжим

BX-Миний ээж

Урлаг Урлаг04/05/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Юунд ч алдахгүй гэж хичээж явна
Даанч төгс байж чадахгүй нь
Ээж ээ та хүүдээ гомдоогүй биз дээ
Таны ачийг заавал хариулна

Өлгийтэй хүүхэд шиг таньдаа л үнсүүлэх гээд
Өөр хайр хайгаад олдсонгүй ээ, ээж ээ
Үхлээс хүнийг аврах үрлэн цагаан эмийг хайлаа бас байсангүй ээ
Хайгаад олсонгүй ээ хүү чинь
Алтан хараацай шувууны авч явсан мөнхийн усыг хайлаа бас олсонгүй ээ
Таны ачийг заавал хариулна гээд санаж яваад даанч бүтсэнгүйдээ ээж ээ

Яараарай даа хүмүүс минь ээжийнхээ байгаа дээр үнсүүлээрэй
Заавал үгийг нь сайн сонсоорой
Амьдрал гээч нь богинохон
Асарна гээд санаж л явахад
Алсын тэртээ явчихна шүү
Яараарай даа хүмүүс минь
Яараарай

Залбирах шүтээн минь та
Зангидах ухааныг зааж
Буруу явч хөл алдсангүй ээ, би
Хүний энэ амьдрал дээр би
Уйлж байгаа нэгнийгээ, аргадаарай
Ядарч яваа бусдыгаа, өрөвдөөрэй
Таны захисан сургааль агуу байж
Одоо бодоод байхад хөөрхий ээж минь
Миний төлөө намайг гэсээр та бөхийсөн
Би таны гарыг атгаж дээшээ өндийсөн
Эргээд надад олдохгүйг хэзээ ч анзаараагүй явж
Бүх л шөнийн турш бүүвэйн дуунд уярч
Бүхэл амьдралаа таныгаа гэсээр
Ганц миний диваажин миний ээж

Яараарай даа хүмүүс минь ээжийнхээ байгаа дээр үнсүүлээрэй
Заавал үгийг нь сайн сонсоорой
Амьдрал гээч нь богинохон
Асарна гээд санаж л явахад
Алсын тэртээ явчихна шүү
Яараарай даа хүмүүс минь
Яараарай

Та минь миний ганцхан шүтээн ээж
Та минь бусдын төлөө миний ээж
Таны зүрх хайраар дүүрэн байж
Энэ хорвоог гэрэлтүүлнэ

Яараарай даа хүмүүс минь ээжийнхээ байгаа дээр үнсүүлээрэй
Заавал үгийг нь сайн сонсоорой
Амьдрал гээч нь богинохон
Асарна гээд санаж л явахад
Алсын тэртээ явчихна шүү
Яараарай даа хүмүүс минь
Яараарай даа хүмүүс минь ээжийнхээ байгаа дээр үнсүүлээрэй
Заавал үгийг нь сайн сонсоорой
Амьдрал гээч нь богинохон
Асарна гээд санаж л явахад
Алсын тэртээ явчихна шүү
Яараарай даа хүмүүс минь ээ
Яараарай

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Селин Дионы амьдрал, мэдрэлийн ховор эмгэгийнх нь талаар өгүүлэх кино гарна

25/03/2026
Дуу хөгжим Урлаг

“Mild Orange” хамтлаг Улаанбаатарт тоглолтоо хийнэ

25/03/2026
Дуу хөгжим Урлаг

Элтон Жон: Миний амьдрал үнэхээр зөгнөл мэт

25/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.