Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хүүхдийн найрал дууны шилдгүүд шалгарлаа
Нийгэм

Хүүхдийн найрал дууны шилдгүүд шалгарлаа

Урлаг Урлаг25/10/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
201310241629386487125402013-10-25-08-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан”- ыг анх 1993 оноос Нийслэлийн Соёл урлагийн газрын санаачлагаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

Энэ жил 21 дэх жилдээ болж буй тус наадамд  нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын 90 гаруй сургуулийн найрал дууны хамтлагийн 6000 гаруй хүүхэд багачууд оролцлоо. 2 шаттайгаар үргэлжилсэн Хүүхдийн найрал дууны уралдаант наадмын эхний шалгаруулалт дүүрэг бүрд болж, 2 дахь шатны төгсгөлийн шалгаруулалтад Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа”, “Эрдмийн өргөө”, “Монген”, Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор, 84, 48-р сургууль, Багануур дүүргийн “Боловсрол” “Гүн галуутай”, Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор, Налайх дүүргийн “Нарны хүүхдүүд” хамтлаг, Чингэлтэй дүүргийн 24, 5, 39-р сургууль, Сүхбаатар дүүргийн 45, 1, 4-р сургууль, Сонгинохайрхан дүүргийн 62, 9-р сургууль, “Ирээдүй” цогцолбор сургууль, Хан-Уул дүүргийн 60, 114, 18-р сургууль гээд нийт 22 сургуулийн найрал дууны хамтлаг тэргүүн байрны төлөө өрсөлдөхөөр болсон юм.

Наадмын Ерөнхий шүүгчээр Хөгжим судлаач СГЗ Ч.Буянхишиг, шүүгчээр ОХУ-ын Буриад улсын Улан-Үд хотын Чайковскийн нэрэмжит Хөгжмийн коллежийн тэнхимийн эрхлэгч Полякова Ольга Николаевна, Хөгжим бүжгийн Коллежийн тэнхимийн эрхлэгч Л.Баярмаа, Хөгжим бүжгийн Коллежийн хормейстер Л.Баяраа нар ажилласан.

Сарын турш үргэлжилсэн наадмын шилдгүүдээр

Тэргүүн байранд Чингэлтэй дүүргийн 5-р сургууль,

Дэд байранд Баянзүрх дүүргийн 84-р сургууль,

Гутгаар байранд Чингэлтэй дүүргийн 39-р сургууль шалгарсан бол тусгай байрыг Багахангай дүүрэг  “Хангай” цогцолбор сургууль, Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулиуд эзэлсэн юм. Харин “Шилдэг удирдаач багш”-аар Сонгинохайрхан дүүрэг 62-р сургуулийн хөгжмийн багш  М.Энхцэцэг, “Шилдэг найруулга” шагналыг Хан-уул дүүргийн 114-р сургуулийн хөгжмийн багш Алтангэрэл хүртэж энэ жилийн наадмын шилдгүүдээр тодорлоо. Наадмын шилдэг хамтлагуудын гала тоглолт Нийслэлийн 374 жилийн ойн өдөр буюу 10 дугаар сарын 29-ний өдрөөр Соёлын төв өргөөнд болно.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жон Малкович алдарт удирдаач Сержиу Челибидакегийн дүрд тоглолоо

11/08/2026

Мишель Йео Бусаны кино наадмаас оны шилдэг Азийн кино уран бүтээлчийн шагнал хүртэнэ

11/08/2026

Мэрил Стрип “The Devil Wears Prada 2” кинонд өмссөн хувцаснуудаа дуудлага худалдаанд оруулна

11/08/2026

Тупак Шакурын амийг хөнөөсөн хэргээс хойш 30 жилийн дараа сэжигтэн шүүхийн өмнө зогсох гэж байна

11/08/2026

Тор хэмээх дүрээрээ дэлхий дахинд танигдсан жүжигчин Крис Хемсворт өнөөдөр 43 нас хүрч байна

11/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.