Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Хүмүүн бус амьдрал хөшиг “хөлтрөг”-өөр зааглагдаж байг
Уртын дуу

Хүмүүн бус амьдрал хөшиг “хөлтрөг”-өөр зааглагдаж байг

Урлаг Урлаг25/10/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
FILEdfdsf6136121782013-10-25-13-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр 2013 он Хорин нэгдүгээр зуун. Техникийн хөгжил дэвшил нь хүмүүн бидний өдөр тутмын амьдралд үр өгөөжөө өгч, амьдрал маань улам дээшлэн амар тайван амьдрал сайн сайхан аз жаргал гэж би боддог. Гэтэл өнөөдөр хүн зон яагаад амар тайван аз жаргалыг олж чадахгүй байна вэ? Бидний зовлон зүдгүүр хаанаас гараад байна вэ? Энэ бүх асуулт биднийг зовоосоор шаналгасаар байдаг ч бид аз жаргал амар тайванг яаж олохыг мэддэггүй. Гэтэл аливаа зовлон зүдгүүрийн ур урхаг нь бид өөрсдөө яаж гэдгээ мэддэгүй, мэддэг ч байлаа ч мэдэхийг хүсдэггүйд бидний  хамгийн том гэм нүгэл байгаа юм. Үүнээс болж бид өчүүхэнээр сэтгэж өөрсдийн амьдралаа “ТАМ” болгодог. Өнөөдөр хүмүүс “далд ертөнц”-ийн тухай их ярьж байна. Үүнд зарим нь итгэдэг бол нэг хэсэг нь итгэдэг, нөгөө хэсэг нь итгэхийг ч хүсдэггүй.  

Ийм ертөнц байна гэдгийг шинжлэх ухаан хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр тэр ертөнц бидний ертөнцтэй зэрэгцэн оршиж байгаа байх нь. Энэ үг зарим хүнд айдас хүйдсийг төрүүлж болох юм. Гэхдээ бид тэр “далд ертөнц”-өөс бус харин өөрсдөөсөө айх эмээх болов уу. Учир нь “далд ертөнц” нь хүмүүн бидний үйлийн үрээр бүтсэн ертөнц юм. Энэхүү ертөнц нь оюун санааны ертөнц.

 “Хөлтрөг” киноны үйл явдал нь зохиолд гарч буй баатруудын нэг өдрийн амьдралыг өгүүлнэ. Гол дүрийн Замилан бүсгүй өөрөө өөрийгөө ойлгоогүйгээс мөн бусад нь түүнийг таниагүйгээс бүх зөрчил үүсдэг. Зохиолын төгсгөлд “Өөрийн тарьсан үйлийн үрээс нуугдах юм шиг андуурах хэрэггүй” гэсэн сургаал үгийн дагуу Замилан бүсгүй өөрийн хийсэн үйлийн үрээ эдэлж харин зохиолд гарч байгаа бусад баатрууд “Өөр бусдын үйлийн үрийг үүрэх юм шиг айх хэрэггүй” гэсэн Богд Зонхов их багшийн хэлсэн сургаалийн дагуу эргээд хэвийн амьдралдаа орно.

Кино багынхан энэ уран бүтээлээрээ хүмүүн бид хий хоосон зүйлээс биш харин өөрсдийн сэтгэлийн гүнд орших ухаан бодол, сэтгэлийг маань булингартуулагч муу бодол, муу санаа, муу үйлээс айх хэрэгтэй гэдгийг үзэгч түмэндээ хүргэхийг зорьжээ. Энэхүү кино нь үзэгчдийг айлгах эмээлгэх зорилготой биш харин үзэгдэх амьдралын утга учир, амьд явахын утга учрын тухай ухаарал хайрлах юм. Уг киногоо киноны нэг төрөл жанр болох сэтгэхүйн драмыг баримтлан бүтээжээ. Сэтгэхүйн драм бол уран бүтээлчдийн ур чадвар болон нарийн бүтээлч ажиллагааг шаардаад зогсохгүй техник технологийн өндөр түвшинд хийх шаардлагатай болдог учраас энэ төрлийг сонгон авч ажилласан байна.

Хүмүүн бус амьдрал хөшиг хөлтрөгөөр зааглагдах байг гэж киногоо “Хөлтрөг” гэж нэрлэсэн аж. Хамаг амьтан жаргалан хийгээд жаргалын шалтгаанаас үл хагацах болтугай хэмээн С.Болд-Эрдэнэ шинэ уран бүтээлээ туурвижээ.

Д.Ана

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Солонгон гүүр” Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг “Монгол” арт галерейд дэлгэнэ

03/06/2025

“Sinners” киног цахимаар үзэх боломжтой боллоо

02/06/2025

Г.Ариунбаатар Испанийн театрт Ж.Вердийн “Аида” дуурьт гоцоллоо

02/06/2025

“Хөл хорионы хэсүүлч”

02/06/2025

“Summer Rhythm” жазз концертод урьж байна

02/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.