Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»П.Отгонбаатар: Хуучир хөгжимд дурлахгүй байхын аргагүй
Дуу хөгжим

П.Отгонбаатар: Хуучир хөгжимд дурлахгүй байхын аргагүй

Урлаг Урлаг30/10/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2...5466341442013-10-30-11-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Дуу, хөгжим гэдэг хүнийг сэргээн уярааж, хөгжмийн тансаг аялгуу, хэмнэл эгшиг нь сэтгэлийн чавхдасыг хөглөж байдаг агуу гайхамшигтай, ид шидтэй зүйл. Тэр гайхамшигтай хөг аялгууг эгшиглүүлэн, уянгалуулагч нь хөгжимчин хүн байдаг.  Монголд эрэгтэй хуучир хөгжимчин их ховордсон өнөө үед өөрийн багасаа мөрөөдсөн хүслээ биелүүлэн мөн хуучир хөгжимчин МУГЖ н.Батмөнхийн залгамж халаа болон яваа залуу уран бүтээлч Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын хуучирч МУСТА П.Отгонбаатартай ярилцлаа.

-Та шинэ цомгоо гаргасан байна. Цомгийн талаар яриагаа эхлэе?

– Энэ онд өөрийнхөө анхны уран бүтээл болох “OTKO VOL №1” гэсэн шинэ цомгоо гаргалаа. Шинэ цомогтоо ардын болон сонгодог бүтээлийг багтаасан. Нийт есөн аялгуутай.

-Цомогт багтсан аялгуунуудаас нэрлэвэл?

-Монголын хөгжмийн зохиолчдын хуучир хөгжимд зориулсан бүтээлүүд болон монгол ардын хуучир хөгжимд найруулан бичсэн аялгууг тоглосон байгаа. Мөн дэлхийн сонгодгоос хуучир хөгжимдөө найруулан тоглосон юм. Тухайлбал, нэрт ёочир хөгжимчин Мэнд-Амарын аялгуу монгол ардын дуу "Сийлэн бөөр", Хүмүүн төрөлхтөн, Сүнжидмаа зэрэг дуунуудыг шанзтай болон орчин цагийн найрал хөгжимтэй хослуулсан.

-Эрэгтэй хүн Хуучир хөгжмийг тоглох нь ховор. Яагаад энэ хөгжмийг сонгож хичээллэсэн бэ?

-Би тавдугаар ангиасаа хуучир хөгжмийг сонгон хичээллэсэн. Зарим хүмүүс эрэгтэй хүн тоглож байгааг хараад их гайхдаг л даа. Энэ төрлийн хөгжмөөр МУГЖ н.Батмөнхийн залгамж халаа болж яваадаа баяртай байдаг. Үүнийгээ дагаад бас их үүрэг хариуцлага ноогддог юм.

-Монголд хуучир хөгжмөөр хэчнээн эрэгтэй хүн тоглодог бол  голдуу эмэгтэй хүмүүс тоглодог?

-Хуучир хөгжим тоглодог хүмүүсийн зууны наян хувь нь эмэгтэйчүүд давамгайлдаг Гэхдээ сүүлийн үед хуучир хөгжим олдохгүй ховор болсон.

–Хуучир хөгжмийг тоглох хэцүү байдаг уу?

-Хуучир хөгжмийг анх сурахад хүнээс их тэвчээр, хатуужил их шаарддаг. Мөн давталт их хийх хэрэгтэй. Энэ хөгжмийн аргын олж тоглохгүй бол бусад хөгжмийн төрлөөс их зантай. Хуучир хөгжим дотроо гурван янз бий. Том, дунд, жижиг хуучир хөгжим гэж байдаг. Ихэвчлэн дунд хуучир нь тоглогддог юм.

-Та аль хуучраар нь тоглодог вэ. Цомогт багтсан аялгуунаас алийг нь тоглоход хүндрэлтэй байв?

-Миний хувьд дунд болон жижиг хуучрыг тоглодог. Хамгийн хэцүү аялгуу нь Японы “Хайрын гудамж” хэмээх аялгуу байсан. Энэ аялгууг гаргахад маш хүнд санагдсан. Учир нь хүний дотоод сэтгэлийн утсыг хөндсөн цаанаа л нэг дотоод мэдрэмжийг хөглөсөн аялгуу. Сонсогчид маань энэ аялгуунд маш их дуртай байдаг. Удахгүй энэхүү аялгуугаа оноос өмнө дүрсжүүлнэ. Сонсогчид маань энэ аялгуундаа клип хийлгээч ээ гэж санал тавьсан. Үүнээс үүдэн дүрсжүүлэхээр болсон одоо зохиолыг нь бичиж байна.

-Уран бүтээлийн яриа өрнүүлсэн таньд барлалаа.

–Баярлалаа. Миний цомог “Hi-Fi” Records-н бүх салбаруудаар худалдаалагдаж байгаа. Надад урам хайрладаг сонсогчидод оо баярлаж явдгаа хэлэхэд таатай байна.

Ярилцсан: Х.Даваанаа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

ФОТО: “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоос

30/06/2026
Дуу хөгжим Урлаг

Жүжигчин Том Харди рэп цомог гаргана

29/06/2026
Дуу хөгжим Урлаг

ФОТО: XMF буюу “Хуур” хөгжмийн наадмаас

28/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нисдэг таваг мэт “Prairie Ark” галерей Өвөр Монголд нээгджээ

30/06/2026

Хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтыг Адам Сандлер тэргүүлж, Том Круз, Марк Уолберг, Скарлетт Иоханссон, Брэд Питт нар удаалав

30/06/2026

“T-ara” хамтлагийн гишүүн асан Hwayoung хуримын зургуудаа дэлгэв

30/06/2026

“The Devil Wears Prada 2” кино өмнөх ангийнхаа амжилтыг ахиуллаа

30/06/2026

Женнифер Энистоны Мэттью Перрид бичсэн хувийн захидлаа дуудлага худалдаанаас хасуулжээ

30/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.