Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Ж.Оюундарь: Хүн “хүн чанартай” байна гэдэг хамгийн чухал
Үндэсний хөгжим

Ж.Оюундарь: Хүн “хүн чанартай” байна гэдэг хамгийн чухал

Урлаг Урлаг13/11/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ccac20c5d5e99c64fbd2f515c0ed20f1_x34984822442013-11-13-09-23[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  МУГЖ Ж.Оюундарьтай саяхан дэлгэцнээ гарсан “Хөлтрөг” УСК-ны талаар ярилцсанаа хүргэж байна.

-Та “Хөлтрөг” кинонд ямар дүр бүтээсэн бэ?

-Миний хувьд хүн гэж хэлэхэд хэцүү, хүн биш гэж хэлэхэд хэцүү нэг тийм дүрд тоглосон. Би урьд нь хэзээ ч ийм дүрд тоглож байгаагүй.

-Тийм үү, дүрийн тань гол онцлог юу юм бол?

-Уран бүтээлч, жүжигчин хүн аливаа дүрд яг л байгаагаараа тоглодог. Харин энэ дүрд яг байгаагаараа тоглоё гэхээр маш хэцүү. Их сонин өвөрмөц дүр дээр ажилласан.

-Энэ зун өөр ямар шинэ уран бүтээл дээр ажиллав?
-Бид зун долоодугаар сар гээд амарчихдаг. Энэ хугацаанд Гантулга найруулагчийн “Голланд сарнай”, СТА Ц.Төмөрхуягийн “Ёстой гажиг” гээд инээдмийн кинонд тоглосон. Дорноговь руу явж бас нэг кинонд тоглосон. Нийтдээ таван уран бүтээлд оролцсон. Одоо “Эцсийн зогсоол чи” гээд инээдмийн жүжигт ажиллаж байна.

-Дараа дараагийн уран бүтээлээ төлөвлөчихсөн л биз дээ?

-“Гамлет” жүжигт тоглох гэж байгаа. Мөн “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийн гол дүрийг бүтээх гэж байна. Бас хоёр киноны зохиол ирсэн, одоогоор уншиж танилцаад л байж байна.

-Жүжигчин хүн тухайн дүрдээ орчихдог, тэгээд дүрээсээ гарах их хэцүү байдаг гэдэг. Таны хувьд?

-Тоглож байгаа дүрдээ 100 хувь орно гэж бараг байхгүй. Хэрвээ 100 хувь дүрдээ орчихвол хагас галзуурлын байдалд орчихно.

-Жүжигчин болох гэж байгаа залууст хандаж зөвлөгөө өгөөч?

-Жүжигчин хүнд “хүн чанар” гэдэг хамгийн чухал. Хэчнээн уулын оргилд хүрсэн ч гэлээ биеэ тоож болохгүй. Өөрт байгалиас заяасан авьяасыг маш их тордох хэрэгтэй. Аливаа зүйлд шантарч болохгүй, дайчин, шаргуу байх хэрэгтэй гэж боддог. Мөн тухайн тоглох гэж байгаа дүрийн зохиолоо маш сайн уншиж, судлах хэрэгтэй. Тэгж чадах юм бол сайхан дүр, сайн уран бүтээл төрдөг гэж боддог.

-Та хэр их зантай вэ?

– Хүн оргилд хүрэх тусам даруухан байх хэрэгтэй гэж манай ээж, аав хоёр хэлдэг юм. Хамраа сөхөж болохгүй, хүн чанараа алдахгүй байж л хүн болно. Чиний харьцаж байгаа хүн ямар ч хүн байж болно. Хэзээ нэгэн цагт тэр хүн ч мөн адил оргилд хүрнэ. Тиймээс бусадтай эелдэг зөөлөн харьцах хэрэгтэй.

хөлтрөг                                                                                                                                                                                                                                        С.Сумхүү

Эх сурвалж: mass.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.