Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Тина Зердинтай хамт “Босоо ятгын үдэш” -т саатаарай
Нийгэм

Тина Зердинтай хамт “Босоо ятгын үдэш” -т саатаарай

Урлаг Урлаг22/11/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
tinaZerdin15003997022013-11-22-09-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Сонгодог хөгжмийн өлгий нутаг Австри улсын Венийн театрын босоо ятгачин, консерваторийн багш, Тина Зердин УДБЭТеатрт 2013 оны 11-р сарын 22-нд буюу  өнөөдөр “Босоо ятгын үдэш” тоглолтоо хийх гэж байна.

Тина Зердин нь Венийн хөгжмийн сургуулийн авъяаслаг сурагчдын нэгэн байжээ. Тэрээр хөгжмийн сургуулийн 2-р курсэд суралцаж байхдаа залуу хөгжимчдийн уралдаанд оролцож, тэргүүн байр эзэлж, суралцахынхаа хажуугаар Венийн театрт гоцлол хөгжимчнөөр ажиллаж эхэлсэн байна.

Тэрээр гадаадын болон Австрийн үндэсний симфоний найрал хөгжмийн фестивалиудад амжилттай оролцож байсан туршлагатай хөгжимчин бөгөөд одоо Винер академийн болон Венийн театрын үндэсний оркестрт гоцлол хөгжимчнөөр ажиллаж байна. 

Зердин Венийн консерваторт арф хөгжмийн багшаар ажилладаг бөгөөд олон чадварлаг шавийг төрүүлсэн байна. Тина Зердиний хөгжмийн сургалт нь Ричард Вагнерийн хөгжмийн өв уламжлалыг үргэлжлүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг байна. Учир нь Вагнерийн хөгжим нь олон улсын тоглолтын хөтөлбөрт ихэвчлэн ордог аж. 

Тина Монгол-Австрийн дипломат харилцаа тогтоосоны 50 жилийн ойн соёлын арга хэмжээнд оролцохоор 2013 оны 06-р сард монголд анх удаа ирсэн бөгөөд Монгол- Австрийн засгийн газар хоорондын гэрээгээр УДБЭТ-д босоо ятгачин бэлтгэх багшаар ажилласан.

Босоо ятга нь сонгодог хөгжмийн нэн чухал зэмсэг юм. Ялангуяа балетын хөгжимд босоо ятга чухал үүрэг гүйцэтгэдэг. УДБЭТ сүүлийн 10 гаруй жил босоо ятга хөгжим байхгүйн улмаас цахилгаан төгөлдөр хуураар орлуулан тоглож ирсэн. Тийм учраас симфони хөгжмийн чухал зэмсэг болох босоо ятга хөгжмийн мэргэжлийн хөгжимчинтэй болох зорилгоор Тина Зердин багштай хамтран ажиллаж байна. 

“Босоо ятгын үдэш” тоглолтонд Тина Зердиний удирдлаган дор суралцсан ХБК-ийнн оюутнууд багштайгаа хамтран дэлхийн сонгодог хөгжмийн сор болсон бүтээлүүдийг эгшиглүүлэх болно.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Уран гулгагч Ча Жүн Хван жүжигчний карьераа дахин эхлүүлэхээр болжээ

09/06/2026

Өмнөд Солонгосын дуучин Ким Юн Сол 27 насандаа таалал төгсжээ

09/06/2026

“Hybe”-ийн эмэгтэй хамтлагууд анхны томоохон хамтралаа хийнэ

09/06/2026

“Carnival Hunt” тоглоомын нээлтийн товыг зарлалаа

09/06/2026

“Michael” кино 898 сая ам.долларын орлого олоод байна

09/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.