Дуунд дуртай дуучин монгол түмний даган дуулдаг олон сайхан хит дуунуудыг бүтээсэн “Анир” дуу бичлэгийн студийн 10-н жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд олон гайхалтай ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд онцолж мэдээлэх нэгэн зүйл нь монголын дууны урлагийн гурван үеийн төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчдийн зөвхөн “ХИТ” дуунууд эгшиглэх “…Өчигдөр Өнөөдөр Маргааш…” супер шоу тоглолт 11-р сарын 22-нд“Монгол бөхийн өргөө”-нд амжилттай боллоо.
Тоглолтонд 60 гаруй уран бүтээлчид оролцсон бөгөөд “Сэтгэлийн булаг”, “Онцгой төрсөн бүсгүй”, “Би Монгол эр хүн”, “Миний ардын сэтгэл цагаан”, “Аавыгаа санахаар”, “Санах тусмаа дуулаарай”, “Босоо хийморьтой эр хүн”, “Бүүвэйл хорвоо”, “Богд хан уул”, “Ижий ээлтэй орчлон”, “Монголжингоо”, “Санах тусам” зэрэг хуучны болон энэ цаг үеийн хит болж буй дан “Анир” студээс төрөн гарсан дуунууд дуулагдлаа. Мөн тоглолтонд дуулагдсан дуунууд 100% амьд эгшиглэсэн бөгөөд тайз, дэлгэц, гэрэл, хөгжмийн дугаралт, найруулга нь мэргэжлийн өндөр түвшинд байсан нь хуран цугласан үзэгч олны сэтгэлийг хөдөлгөсөн сайхан үдэш болсон юм.
Тоглолтын хамтран ажиллагчаар “Төрийн банк”, “Монголын нийтийн дуучдын нэгдсэн холбоо”, “Монголын хөгжмийн зохиолчдын холбоо”, “Юнипресс” хэвлэлийн үйлдвэр “Эзэн сүлд” хэвлэлийн компани “D-Lights” тайзны гэрэлтүүлэг, “TOTAL MUSIC”, “МИЛЛ” кино компани, “B Sound”, “Шижир алт” компани, “МОТТОО”, “ЭДКС” зэрэг байгууллагууд оролцлоо.
Та бүхэндээ “Анир” дуу бичлэгийн студийн 10-н жилийн ойд зориулсан “…Өчигдөр Өнөөдөр Маргааш…” супер шоу тоглолтын зургийг хүргэе.
www.URLAG.mn