Секс тоглоом нь хүн төрөлхтний нөхөн үржихүйн амьдралд эртнээс онцгой байр суурийг эзэлж ирсэн бөгөөд хөгжлийнхөө оргил үед иржээ. Сексээс авах таашаалыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэдэг эдгээр хэрэгсэл нь хэлбэр загварын хувьд харилцан адилгүйн сацуу урлагийн бүтээлтэй зүйрлэхүйц үлэмжийн чамин ур хийцтэй болсон байна. Ингээд та бүхэндээ дэлхий дээрх хамгийн үнэтэй гэгддэг секс хэрэгслүүдийн талаарх бичил мэдээллийг хүргэж байна.

10. Лэйди Гагагаас Бэйонсед өгсөн бэлэг / “Секс” ташуур ба Дотуур хувцас
Эх сурвалжуудад бичсэнээр үнийг хараахан тодорхойлох боломжгүй байсан учраас жагсаалт мэдээллийнхээ №10 дугаарт сонирхуулж байна. Энэ нь этгээд гаж стилээрээ алдартай дуучин Лэйди Гагагаас Бэйонсийн 29 насны төрсөн өдрийн баярт зориулж бэлэглэсэн эрдэнийн чулуун шигтгээ бүхий арьсан ташуур юм. “The Sun” сэтгүүлд мэдээлснээр Лэйди Гага Бэйонсед гэнэтийн бөгөөд хамгийн өвөрмөц бэлэг өгөхийг хүссэн нь энэ бөгөөд чамгүй үнэтэй энэ эдийг “секси” загвартай дотуур хувцасны хамт бэлэглэсэн гэлцдэг байна.

9. Анусны “секс” хэрэгсэл / $3475
Эротик өнгө төрх бүхий гоёл чимэглэлийн дизайнер Бетони Вернон морины дэл сүүлийг ашиглан ийм нэгэн секс зугааг худалдаанд гаргажээ. Анал сексийн үед хэрэглэгдэх энэ эдийг заримдаа “Ганц эвэрт” ч гэж нэрлэх нь бий. Морины сүүл нь зөөлөн таатай мэдрэмжийг өгөх бөгөөд анал сексийн үеэр жаргалын дээдийг амсуулахаар зохион бүтээгдсэн ханш өндөртэй секс хэрэгсэл ажээ.

8. “The Casanova” вибратор / $3500
Энэ бол Австралийн тансаг зэрэглэлийн секс хэрэгсэл үйлдвэрлэгч “Scarlet Amour” брэндийн хамгийн үнэтэй гэгдэх секс хэрэгслүүдийн нэг юм. Дизайныг энэ чиглэлээрээ дэлхийд хосгүй бүтээгдэхүүн гаргах сонирхолтой дизайнер Колин Берн гаргасан бөгөөд энэ нь 7 мм сувдан шигтгэмэл бүхий 22 каратын алт, эрдэнийн чимэглэлтэй эд юм.

7. Массажны “алтан” бэлзэг / $4254
“String of Pearls Massage Ring” хэмээн нэрийддэг энэхүү бэлзэгийг Милан ба Парис хотноо ажиллаж амьдардаг дизайнер Бетони Верноны загвараар бүтээжээ. Тэрээр эротик өнгө аяс бүхий секс гоёл чимэглэл ба секс тоглоомын загваруудаараа алдартай “Betony Vernon” брэндийг үүсгэн байгуулагч билээ. Энэхүү бэлзэг нь бүсгүй хүний гарыг чимэхээс гадна сексийн таашаал өгөх шилдэг массажлагч болдгоороо онцлогтой бүтээгдэхүүн ажээ.

6. “LELO” брэндийн вибратор / $15.000
“LELO” бол Шведийн дотуур хувцас үйлдвэрлэгч бөгөөд төрөл бүрийн лаа, массажны тос, секс хэрэгсэл худалдаалдаг дэлхийд нэртэй брэнд юм. “Inez” гэж нэрлэсэн энэхүү алтан вибраторыг 18 каратын алтаар бүрж хийсэн бөгөөд сексийн таашаал өгөхөөс гадна чамин тансаг байдлыг илэрхийлдэг байна. Бүсгүй хүний нууцхан эрхтэнд тааламжтайгаар нийцэх “Inez” вибратор нь түгжээтэй учир эзнээс нь өөр хүн хэрэглэх боломжгүйгээр загварчлагджээ. Үйлдвэрлэгчээс нэг жилийн баталгааг өгдөг бөгөөд хоёр цаг цэнэглээд дөрвөн цагийн таашаалыг амтлах боломжтой юм байна.

5. Секс хүүхэлдэй / $23.080
Гар хангалга хийх болон сексийн хамтрагч болгох зорилгоор түгээмэл хэрэглэдэг секс хүүхэлдэйн зориулалт, хэлбэр дүрс хийгээд хэв маяг нь сүүлийн жилүүдэд эрс өөрчлөгдөх болжээ. Хэрэглэгч өөрийн хүссэнээр загварчилж этгээд чимэглэл хийлгэх эсэхээс эхлээд эд эрхтэн бүрийг нь нэг бүрчлэн сэтгэлдээ тааруулж хийлгэх явдал түгээмэл болжээ. Ингээд хамгийн царайлаг бөгөөд муухан амрагийг бүрэн орлохуйц секс хүүхэлдэйн дээд үнэ $23.000 ам.доллараас эхэлдэг байна.

4. “The Eternity Dildo” / $38.000
Тансаг зэрэглэлийн гоёл чимэглэл үйлдвэрлэгч Австралийн дизайнер Колин Берн нь чамин ур хийцтэй секс хэрэгслийн “Scarlet Amour” брэнд компанийг ажиллуулдаг байна. Энэ нь “Scarlet Amour” брэндийн хамгийн үнэтэй секс хэрэгсэл бөгөөд эрдэнийн чулуун чимэглэл бүхий цэвэр мөнгөн дилдо юм байна.

3. “The Victor Phantasm” / $59.154
Энэ бол Францын “Jewellery by Victor” брэндийн дэлхий дээрх хамгийн тансаг зэрэглэлийн секс хэрэгсэл юм. Энэхүү дилдо нь 142 гр жинтэй бөгөөд 177 алмааз эрдэнээр чимэглэсэн хамгийн ховор бөгөөд үнэтэй эд ажээ. Дизайнер Викторын онцолсноор секс хэрэгсэл гэхээрээ таашаал өгөх зорилготой бус чамин тансаг, гоо үзэмжтэй байх хэрэгтэй бөгөөд энэ нь дотроо 18 каратын алмааз эрдэнийн бөгжийг шигтгэсэн нь гэрлэх санал тавихад шилдэг сонголт болно гэжээ. Бөгжийг нь сүйт бүсгүйнхээ гарын хэмжээнд тааруулан захиалах боломжтой юм байна.

2. “The Royal Pearl” вибратор / $1.000.000
Олны харааг булаасан тансаг зэрэглэлийн энэхүү вибраторыг Австралийн чамин ур хийцтэй голё чимэглэлийн эд зүйлс болон секс хэрэгсэл урлаач Колин Берн загварчилжээ. Энэ нь цагаан ба ягаан өнгийн индранил, алмааз болон сувд эрдэнийн 1000 гаруй чимэглэлтэй юм байна. Тэрээр дэлхий дээрх хамгийн тансаг чамин гэгдэх секс хэрэгслүүдийг бүтээхэд 10 гаруй жилийг зарцуулжээ.

1. Виктория Бэкхемийн бэлгэнд авсан вибратор / $1.800.000
Энэхүү вибраторыг Дэвид Бэкхем гэргий Викториягаа хөл хүнд байхад нь бэлэглэж байсан бөгөөд вибраторыг Лондонгийн шөнийн клубын эзэн Петер Стринфеллоу загварчилжээ. Тэрээр үүнийг Виктория Бэкхемд бэлэглэхээр тусгайлан бэлтгэсэн байсан нь энэ бөгөөд 10 каратын алмааз эрдэнийн чимэглэл бүхий мөнгөн вибратор юм байна. Петер Стринфеллоу нь 1940 онд төрсөн Их Британий бизнесмэн бөгөөд тайчих үзүүлбэрээрээ алдартай шөнийн клубын эзэн ажээ.
Эх сурвалж: playskull.mn