Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Шинэ Дэлхий” телевизийн ажилчид ажил хаялаа
Нийгэм

“Шинэ Дэлхий” телевизийн ажилчид ажил хаялаа

Урлаг Урлаг06/12/2013Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
56bb372167f3c675big296414382013-12-06-13-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын тэргүүлдэг  “Шинэ дэлхий” телевизийн ажилчид өчигдрөөс эхлэн ажил хаяжээ. Учир нь тус байгууллага өнгөрсөн хугацаанд цалин хөлсөө тогтмол тавьж байгаагүй, удирдлагын зүгээс удаа дараа дарамт шахалт үзүүлдэг байсан гэнэ.  Тодруулбал 2012 оноос хойш тус телевизийн захирал нь хэд хэдэн удаа өөрчлөгдсөөр байсан бөгөөд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын багын найз Э.Энх-Эрдэнэ захирлаар нь ажиллах болсон байна. Улмаар 80 ажилтанг 53 хүртэл  бууруулж, орон тооны цомохтголд оруулсан. Ингэснээр орон тооны цомхтголд ороогүй ажилчдын ачааллыг нэмж,  удирдлагын зүгээс удаа дараа дарамталж байжээ. Түүнчлэн 9-р сараас хойш ажилчдын цалин гэж нэг ч төгрөг тавиагүй байна. Тиймээс тус телевизийн мэдээний албаныхан өчигдрөөс ажил хаяад байна.

   Мэдээний алба ажил хаясантай холбоотойгоор  тус телевиз эфирээ  архивын нэвтрүүлэг, кино, хошин шогоор “дүүргэж” байгаа юм.  Тус телевизийн ажилчдын дийлэнх хувь нь цалингийн зээл болон лизингтэй бөгөөд өнгөрсөн хугацаанд тэдгээр өр зээл нь нэхэгдэн  асар хүнд байдалд байгаа ажээ.  Тийм байтал цалингаа өнгөрсөн 9-р сараас хойш тавиагүй, дарамталдаг удирдлагаа яаралтай цалин тавихыг ажилчид нь шаардаж байгаа юм.  

   Өнөөдөр “Шинэ дэлхий” телевизийн ерөнхий захирлаар Н.Номтойбаяр, захирлаар Э.Энх-Эрдэнэ, ажиллаж байгаа. Харин өнгөрсөн сараас гүйцэтгэх захирлаар нь Н.Цэлмүүн ажиллана гэж яригдаж байгаа ч тэрбээр “Шинэ дэлхий” телевизийн байранд нэг ч удаа харагдаагүй ажээ.  УИХ-ын гишүүн  Н.Номтойбаяр “Шинэ дэлхий” телевизийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар болон УИХ-ын гишүүн асан  У.Хүрсэлсүх нараас 2012 оны 9-р сард  “мөнгөөр зодон” худалдан авч байсан түүхтэй.  Худалдан авсны дараагаар Н.Номтойбаяр бүх камер, тоног төхөөрөмжөө сольж, ажилчдынхаа дундаж цалинг нэг сая төгрөг болгоно, Эмэгтэй ажилчиддаа  зориулан гоо сайхны ортой тусгай өрөө байгуулна гэсээр телевизийнхээ хурлыг хийж байсан удаатай. Тэгтэл өнөөдөр энэ амлалтаа биелүүлэх нь битгий хэл  цалин хөлсөө шинэ оны эхнээс л тогтмол бус, алдаг оног өгч байгаа одоо 9-р сараас хойш  нэг ч төгрөгийн цалин өгөөгүй байна. 

Бэлтгэсэн: А.Баярмаа
Эх сурвалж: DORGIO.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ким Су Хён 17 сарын дараа олон нийтийн арга хэмжээнд оролцлоо

25/08/2026

Кит Харингтон “Harry Potter” цувралд дүр бүтээхээр боллоо

25/08/2026

Парисын ойролцоо “Dragon Ball Z”-ийн сэдэвтэй парк барина

25/08/2026

Хиймэл оюуны компаниуд хуучин номуудыг “ангуучилж” эхэлжээ

25/08/2026

31 дэх удаагийн Бусаны олон улсын кино наадмын дэргэдэх Азийн кино контентын маркетын цахим кино үзвэрт бүтээл хүлээн авна

25/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.