Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хүүхэлдэйн театр шинэ жилийн бэлгээ задаллаа
Нийгэм

Хүүхэлдэйн театр шинэ жилийн бэлгээ задаллаа

Урлаг Урлаг13/12/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
7vm88sra8f4ul5i3vii5e2lfei8589193892013-12-13-14-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монгол Улсын Хүүхэлдэйн театр нь он солигдох мөчид хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг баярыг нь хамтдаа тэмдэглэдэг уламжлалтай билээ. Тэд энэ жилийн бэлгээ задаллаа. Бяцхан үрсдээ шинэ жилийн баяраар их тайзнаа Английн хурц үгийн мастер Оскар Уайльдын “Одноос төрсөн ханхүү” үлгэрийн драмыг толиуулах бол бага тайзнаа С.Маршакын  “Тэнэг бяцхан хулгана” жүжгийг үзэгч багачууддаа хүргэх нь ээ.

Оскар Уайльдын “Одноос төрсөн ханхүү” үлгэрийн драм бүхэлдээ үлгэрийн ид шидийн ертөнцөд өрнөх бөгөөд  одод хэн нэгний төлөө асаж унтарч байдаг хэн нэгний төлөө л хүмүүс амьдардаг, хүмүүс од шиг бусдад гэрэл гэгээ түгээж амьдрахын утга учрыг бяцхан үзэгчдэд толилуулах юм байна. Уг зохиолыг бичсэн Ирланд гаралтай, Английн философич, яруу найрагч, зохиолч Оскар Уайльд нь өөрийн  хоёр хүүхэддээ зориулан “Аз жаргалтай ханхүү буюу бусад үлгэрүүд”, “Анаран байшин” нэртэй хоёр үлгэрийн цомог гаргажээ. Энэ удаад Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид бяцхан үзэгчдэдээ зориулан түүний  “Аз жаргалтай ханхүү буюу бусад үлгэрүүд” үлгэрийн цомгоос нь сэдэвлэн “Одноос төрсөн ханхүү” үлгэрийн драмаар бэлэг барьж байгааг дуулгая.

Энэхүү жүжгийг МУХТ-ын найруулагч Соёлын тэргүүний ажилтан М.Ариунтуяа найруулж, хөгжмийн зохиолчоор Хоовон хэмээн нэрийддэг Урлагийн гавьяат зүтгэлтэн, ая зохиогч, хөгжимчин Г.Энхбаяр  бичиж, МУХТ-ын нийт уран бүтээлчид оролцсон томхон хэмжээний уран бүтээл болж байгаа аж. Энэ сарын  25-аас ирэх оны нэгдүгээр сарын 1-ийг дуустал өдөр бүр 15.00 цагт тоглогдох юм байна.

Харин бага тайзнаа энэ сарын 21-ээс өдөр бүр 13.00 цагт С.Маршакын “Тэнэг бяцхан хулгана” жүжгийг тоглох юм байна.

Түүнчлэн хүүхэлдэйн театр нь 40 хүртэлх хүүхэд багачуудын анги хамт олны, байгууллага хамт олны үр хүүхдүүдийнх нь шинэ жилийн баярыг хамтдаа тэмдэглэн үлгэрийн баатруудтай хамт мартагдахааргүй  нэгэн үдшийг дурсгал болгон мөнхөлж байгаа юм шүү.   

Шинэ жилийн тоглолтын тасалбарын хувьд их тайзнаа тоглох О.Уайльдын “ Одноос төрсөн ханхүү” үлгэрийн драмыннх 15 төгрөг бөгөөд бэлэгтэй гэсэн шүү. Бага тайзнаа тоглох С.Маршакын “Тэнэг бяцхан хулгана” жүжгийн тасалбар 2500 төгрөг юм байна.

Бяцхан үрсээ үлгэрийн ертөнцөөр аялуулан шинэ жилийн бэлэг бариарай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болдын санаачилгыг хотын удирдлага дэмжин, хамтран ажиллана

30/06/2026
Нийгэм Урлаг

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

30/06/2026
Нийгэм Урлаг

Брюссельд болсон “Нүүдэлчин” наадам монгол хүүхдүүдийн эх хэл, өв соёлын дархлааг дэмжихэд чиглэлээ

29/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалайгийн витамины сонголтод дагагч нар нь ам сайтай байна

01/07/2026

G-Dragon ганц “лайк”-аараа шуугиан тарив

01/07/2026

Өмнөд Солонгосын Дээд шүүх “Squid Game”-ийн жүжигчин О Ён Сүг цагаатгалаа

01/07/2026

“Michael” кино бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой намтарчилсан кино боллоо

01/07/2026

Т.Ариунаа, Б.Сарантуяа нар Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртэнэ

01/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.