Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Олон улсын хүүхдийн кино наадмын шалгаруулалтыг эхлүүллээ
Кино

Олон улсын хүүхдийн кино наадмын шалгаруулалтыг эхлүүллээ

Урлаг Урлаг27/09/2023Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

16 дах удаагийн “Азийн олон улсын хүүхдийн кино наадам” ирэх арванхоёрдугаар сард Японы Хёого мужийн Минами Аважи хотод болно. Тус наадмын Монгол улс дахь урьдчилсан шалгаруулалтыг СУИС-с эхлүүлжээ. Энэ удаагийн наадмын сэдэв нь МИНИЙ ХҮСДЭГ ЗҮЙЛ…бөгөөд ЕБС-ийн ахлах ангийн сурагчид,  Коосэн технологийн коллежийн 1-3-р дамжааны оюутнууд, МСҮТ-ийн 1-3-р дамжааны оюутнууд оролцох боломжтой юм.

Бүтээлийн шалгуур:

• Зохиол, зураг авалт, найруулга, эвлүүлэг нь бүгд хүүхдийн өөрийн бүтээл байх. Жүжигчнээр том хүн тоглуулж болно.

• Мэргэжлийн бус камер, ухаалаг утас, таблет зэргийг ашиглах,

• 3 минутаас хэтрэхгүй хугацаатай байх. 3 минутаас хэтэрсэн бүтээлийг агуулгаас үл хамааран хүлээж авахгүй,

• Яриа, текст, тайлбар аль болох оруулахгүй байх,

• Өмнө нь олон нийтийн хүртээл болоогүй, зөвхөн энэхүү кино наадамд зориулан хийсэн бүтээл байх,

• Бүтээлийг үнэлэхдээ мэргэжлийн ур чадвараас илүү санаа, агуулгыг түлхүү харгалзан үзнэ,

• Зохиогчийн эрхийн зөрчилгүй бүтээл байна.

Наадамд оролцох бүтээлийн тоо:

Монгол Улсаас 3 хүртэлх бүтээл. Бүтээлийг 3 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй багаар хамтарч хийх боломжтой. Зөвхөн 1 бүтээлээр оролцоно.

Японд уригдах нөхцөл:

• Тус кино наадамд Монгол Улсаас 9 хүүхэд оролцох боломжтой. Шалгарсан 3 хүртэлх шилдэг бүтээлийн эздийг “JENESYS 2023” хөтөлбөрийн хүрээнд Япон улсад урьж кино наадамд оролцуулна

• Японд очиж байгаагүй байх,

• Эхний 3 шилдэг бүтээл хийсэн хүүхдийн тоо 9 хүрэхгүй бол шилдэг гурвын дараа орсон бүтээлийн эздээс Японд урих боломжтой. Гэхдээ эхний 3 шилдэг бүтээлээс бусад бүтээлийг кино наадамд оролцуулахгүй болохыг анхаарна уу.

• Японд кино наадамд оролцох бүх зардлыг “JENESYS” хөтөлбөрийн хүрээнд Япон улс хариуцна.

• Хувийн зардлаар кино наадамд оролцох боломжгүй.

Сонгон шалгаруулалт:

• Бүтээл хүлээн авах хугацаа: 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 17:00 цаг хүртэл СУИС-ийн Хичээлийн I байранд хүлээн авна.

• 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шалгаруулалтын дүнг оролцогчдод утсаар мэдэгдэнэ. Түүний дараа Японы Элчин сайдын яаманд шалгарсан батламжийг гардуулж, анхны удирдамжийг өгнө.

• Кино наадмын Монгол дах зохион байгуулалт, сонгон шалгаруулалтыг Соёл урлагийн их сургууль болон Японы Элчин сайдын яам хамтран хийнэ. Embassy of Japan in Mongolia / Японы Элчин сайдын яам

Дэлгэрэнгүй мэдээллийг ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд Mongolian Junior Filmmakers фэйсбүүк хуудасны мэссэж хэсгээр хандаж авна уу.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Кори Хокинс “Range Media Partners”-тай гэрээ байгууллаа

20/08/2026
Кино Урлаг

Дольф Лундгрены хорт хавдартай тэмцсэн хүнд үеийг өгүүлэх баримтат кино үзэгчдийн хүртээл болно

20/08/2026
Кино Урлаг

Жо Ин Соны тоглосон бүтээлүүд олон улсын кино наадмуудад өрсөлдсөөр байна

20/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Гэрэл зурагчин Б.Мятавын Монголын байгаль, зэрлэг амьтдыг сурталчилж буй бүтээлүүдээс

21/08/2026

Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, зураач Цагааны Сүхээ таалал төгслөө

21/08/2026

Монголын хувцас загварын салбарынхан тогтвортой, хариуцлагатай хэрэглээг уриалав

21/08/2026

Адал явдалт, тусгай сонирхлын аялагчдыг татах боломжтой

21/08/2026

Кори Хокинс “Range Media Partners”-тай гэрээ байгууллаа

20/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.