Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Дуурийн хатан хаан А.Загдсүрэнгийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан тоглолт болно
Дуу хөгжим

Дуурийн хатан хаан А.Загдсүрэнгийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан тоглолт болно

Урлаг Урлаг04/01/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дуурийн хатан хаан, Ардын жүжигчин А.Загдсүрэнгийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Орчлонд бид азтай төржээ” ёслол хүндэтгэлийн гала концeрт энэ сарын 6-нд УДБЭТ-ын тайзнаа болно. Энэхүү тоглолтыг уран сайхны “Либра” киностуди, үе үеийн шавь нар, УДБЭТ хамтран зохион байгуулж буй юм.

Ард түмэндээ “Алтан гургалдай” хэмээн алдаршсан Загдсүрэн 1933 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын “Наран гозгор” хэмээх газар нутгийн уугуул Аюушийн ууган охин болж мэндэлжээ. Түүний хөгжмийн цагаан толгой анх заасан багш нь Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Д.Лувсаншарав гуай юм.

Түүнийг 1953 онд БНХАУ-д айлчлан тоглох урлагийн бүрэлдэхүүнд сонгож “Шаргын шаргын жороо”, “Дөрвөн настай халиун” ардын хоёр дуугаар,мөн хятад ардын дуугаар Хятадын үзэгч сонсогчдод ая бариулж явсан гэдэг. Румынд болсон Дэлхийн залуучууд оюутны их наадамд торгууд ардын “Шаргын шаргын жороо” дуугаа найрал дуучдын түрлэг дор дуулж анхны хүрэл медалийг 1953 онд эх орондоо авчирсан юм. Их наадмаас ирэхэд нь түүнийг Улсын төв театрт дуучнаар авчээ.

Тэрээр 1954 онд Москва хотын Чайковскийн нэрэмжит Хөгжмийн Их Сургуулийн оюутан болж 1959 онд мэргэжлээ онц дүнтэй төгсч, Монголын анхны мэргэжлийн эмэгтэй дуурийн дуучин болжээ. Уран бүтээлийнхээ алтан дөрөө болсон “Шаргын шаргын жороо”, ”Сүнжидмаа”, ”Аргагүй амраг”, “Шар хад” зэрэг ардын дуунууд, Д.Лувсаншарав багшийнхаа “Би чамд хайртай”, ”Хурдан зээрд” АЖ хөгжмийн зохиолч Д.Мяасүрэнгийн ”Алтан намар”, УГЗ, ТШ хөгжмийн зохиолч Г.Бирваагийн ”Гоёхон чимэг ч юмуу даа”, Ардын жүжигчин, дуучин Д.Жаргалсайханы “Ганцхан туулах насных”, Г.Дарамзагдын “Орчлонд би азтай төржээ” хөгжмийн зохиолч Нацагийн Мэндбаярын өөрт нь зориулж зохиосон “Дуучин чамдаа” зэрэг дуунууддаа тэрээр их л хайртай байсан бөгөөд, сонгодог урлагийг бишрэн хүндэтгэдэг үзэгч, сонсогч олон маань түүний дуулсан Б.Дамдинсүрэн “Жаргалын зам” дуурийн Халиуны ари, П.И.Чайковский “Евгений Онегин” дуурийн Татъяана, А.Бородин “Игор ван” дуурийн Ярославна, А.Даргомыжский ”Лусын дагина” дуурийн Наташагийн ари, С.Рахманинов “Алеко” дуурийн Земпирагийн ари, С.Гончигсумлаа “Үнэн” дуурийн Ядмаагийн ари романсыг одоо болтол шимтэн сонсох дуртай билээ.

1967-оноос эхлэн дуулахын хажуугаар багшилж,1982 оноос СУИС-д Дуулаачийн тэнхимд Вокалын багшаар 2001 он хуртэл ажиллаж, олон арван авъяаслаг залуусыг их урлагийн замд оруулсан нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн байлаа.

2007 онд өвчний учир АНУ-ын нийслэл Вашингтон хотноо таалал төгсчээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

BTS хамтлагийн Жонгүг 20 тэрбум стриймтэй анхны к-поп соло уран бүтээлч боллоо

16/02/2026
Дуу хөгжим Урлаг

BTS-ын тоглолтыг кинотеатруудаар шууд дамжуулна

16/02/2026
Дуу хөгжим Урлаг

“Blackpink” хамтлаг гурав дахь мини цомогтоо зориулсан зургуудаа цацлаа

12/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Д.Цэрэндарьзав Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ

17/02/2026

Битүүлэх ёс, заншил

17/02/2026

Түрэгийн үеийн хүн чулуу, тахилын онгон Говь-Алтай аймгийн Жаргалан сумд бий

17/02/2026

Женни Сөүл дэх барилгыг 20 тэрбумаар авлаа

16/02/2026

BTS хамтлагийн Жонгүг 20 тэрбум стриймтэй анхны к-поп соло уран бүтээлч боллоо

16/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.