Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Жүжигчин Б.Барслхагвын тоглосон “Vivant” кино “Tokyo drama awards-2024” наадмын Гранпри шагнал хүртжээ
Кино

Жүжигчин Б.Барслхагвын тоглосон “Vivant” кино “Tokyo drama awards-2024” наадмын Гранпри шагнал хүртжээ

Урлаг Урлаг30/10/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Фантастик” продакшны жүжигчин Б.Барслхагва тэргүүтэй уран бүтээлчдийн оролцон тоглосон “Vivant” олон ангит кино “Tokyo drama awards-2024” наадмын Гранпри шагнал хүртжээ.

Японы Токио хотноо болсон эл арга хэмжээ нь 17 дахь удаагаа зохион байгуулагдаж буй бөгөөд уг шагналыг Японы продюсеруудын холбоо, Японы телевизүүдийн холбооны продюсеруудын саналаар сонгож олгодог ажээ.

Сонирхуулахад, “Vivant” олон ангит киноны гол үйл явдал зохиомол Балка улсад өрнөх бөгөөд Улаанбаатар, Дархан, говьд зураг авалтыг нь хийж, бодит эффект болон компьютер график ашиглан Балка улсыг харуулсан байдаг. Түүнчлэн уг кинонд Монголоос жүжигчин Б.Барслхагва, Г.Эрхэмбаяр, Х.Цасчихэр нар дүр бүтээсэн.

Жүжигчин Б.Барслхагва Японы “TBS” телевизэд тоглосон бүтээлийнхээ талаар “Япон надад яг л зүүдний ертөнц шиг л санагдсан. Би 2022 оны аравдугаар сард “Vivant” киноны шалгаруулалтад орж, арваннэгдүгээр сард эл киноны дүрд сонгогдсоноо мэдсэн. 2023 оны 1-4 дүгээр сарын хооронд зураг авалтдаа оролцохоор Японд анх ирсэн. Долдугаар сард Японд хоёр дахиа ирэхэл таксины жолоочоос авахуулаад олон хүн намайг таньж, “Зургаа авахуулж болох уу, Та “Vivant”-ын Чингис мөн үү” гэж асуухад гайхалтай мэдрэмж төрсөн” хэмээн ярилцлага өгч байв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Dzud” кино олон улсын наадамд өрсөлдөхөөр шалгарлаа

27/08/2026
Кино Урлаг

“The Whisper Man” киноны зохиолч нь Роберт Де Нирог тоглохоор болсныг сонсоод дуу алдсан тухайгаа ярьжээ

26/08/2026
Дуу хөгжим Урлаг

Бритни Спирсийн намтарчилсан киноны зохиол бичигдэж байна

26/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Махатма Гандигийн 688 гар бичмэл 1.7 сая доллараар зарагджээ

27/08/2026

Боннын их сургуулийн музейгээс чулуужсан олдворууд хулгайд алдагджээ

27/08/2026

“Dzud” кино олон улсын наадамд өрсөлдөхөөр шалгарлаа

27/08/2026

Г.Золжаргал: Зөв хүн төлөвшүүлнэ гэдэг бол нийгмийн хамгийн том бүтээн байгуулалт

27/08/2026

Дуучин Л.Насанбуян хоёр жил долоон сарын турш үргэлжилсэн шүүхийн маргаанаа ялж дуусгалаа

27/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.