Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“The Mask” киноны тухай сонирхолтой баримтууд
Уртын дуу

“The Mask” киноны тухай сонирхолтой баримтууд

Урлаг Урлаг03/01/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images1495338212014-01-03-14-29[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1990-ээд оны дэлхийн кино ертөнцийн шилдэг бүтээл “The Mask” киноны тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна.
“The Mask” (1994) киног Америкийн комик цуврал хэвлэлийн “Dark Horse Comics” компаний “The Mask” (1989 – 2000) зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Зохиолын санааг анх “Dark Horse Comics”-ийг үүсгэн байгуулагч Майк Ричардсон гаргаж байсан ба түүний эл санааг зохиолч Жон Эркөди ба зураач Дуг Манке хөгжүүлэн ном болгож байсан түүхтэй юм байна.

Энэхүү кино нь нэрт жүжигчин Жим Керригийн 1994 онд тоглосон дэлгэцийн гурван бүтээлийн нэг бөгөөд “Ace Ventura: Pet Detective”, “Dumb & Dumber”, “The Mask” гэсэн кинонуудаас хамгийн алдартай нь юм.
Тусгай эффектийг ашиглаж бүтээсэн дэлхийн кино ертөнцийн түүхэн дэх анхны уран бүтээл гэдгээрээ онцлогтой “The Mask” киног найруулагч Чак Рассел найруулсан бөгөөд анхлан аймшгийн киноны төрлөөр хийх гэж байсан ажээ.
Жүжигчин Жим Керри киноны Стэнли Ипкисийн дүрийг дуртайяа хүлээн авсан шалтгаан нь Стэнли ба Жим Керри нарын хүүхэлдэйн кинонд дуртай зан байдал нь байсан гэдэг. Энэ ч утгаараа “Bugs Bunny”, “Tasmanian Devil”, “Pepe Le Pew” зэрэг хүүхэлдэйн киноны хөгжилтэй басхүү гайхалтай дүрүүдэд хувирдаг билээ.
Киноны “The Mask” залуу Жим Керри гадил жимс адил шар өнгийн хослолоор гангардгийг хүн бүр мэднэ. Тэгвэл энэхүү хослолыг Жим Керригийн хүсэлтээр урласан бөгөөд түүнийг элэглэгч болж, урлагийн гараагаа эхлүүлэхэд ээж нь түүнд яг ийм шар өнгийн хослол хийж өгч байсан гэнэ.

Түүнчлэн Норвегийн домогт гардаг бүхний бурхан “Локи”-гийн масктай Жим Керрид дүрийн онцлог болсон үлэмж том хэмжээтэй “танан цагаан” хиймэл шүдийг зүүлгэдэг. Үүнийг зүүсэн цагт ярихад тун чиг бэрхтэй тул түүнийг чимээгүй байх кадруудад л хэрэглэсэн байна. Хэдийгээр Жим Керри энэ хиймэл шүдтэйгээ сайн ярьж сурсан ч ярьж байгааг нь хөндлөнгөөс харахад тийм ч таатай биш байжээ.
“The Mask” / Стэнли Ипкисийн дурлалт бүсгүйн дүрд жүжигчин Камерон Диаз тоглосон ба энэ нь түүний бүрэн хэмжээний анхны кино байсан гэдэг. Үүнээс өмнө тэрээр загварын агентлагаа орхиж, 1992 онд “She’s No Angel” хэмээх нийтэд танигдаагүй софтпорно кинонд тоглоод байсан юм.
Кино шүүмжлэгчдээс гайхалтай үнэлгээг хүртэж байсан “The Mask” кино “Best of 1994” шилдэг бүтээлээр нэрлэгдсэн ба нэрт шүүмжлэгч Рожер Эберт жүжигчин Жим Керригийн дүрдээ хэрхэн орж, гайхалтай гүйцэтгэлтэй ажилласныг илүүтэй онцолж сайшаасан байна.
Кинонд Камерон Диазын дуулдаг “Gee, Baby, Ain’t I Good to You” дуу нь 1929 оны уран бүтээл бөгөөд Камероны оронд нэрт дуучин Сьюзан Бойд хоолой оруулж, дуулсан байна. Харин Жим Керригийн хувьд киноны нэг хэсэгт өөрөө үг зохиож тоглосон байдаг ба энэ нь дээрэмчдэд хөөгдөж явах үедээ халааснаасаа “нойтон” бэлгэвч гаргаж ирчихээд “Sorry, wrong pocket” гэж хэлдэг өгүүлбэр ажээ.


“The Mask” киног $23 сая ам.долларын хөрөнгөөр бүтээж “Box Office”-ийн зах зээлд $351.583.407 ам.долларын ашиг олжээ. Гол дүрийг бүтээсэн жүжигчин Жим Керри кинонд тоглосныхоо төлөө тухайн үед $450.000 ам.долларын цалин авч байжээ.

Эх сурвалж: playskull.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Хурд” хамтлаг марктай боллоо

16/06/2025

Азийн хотуудын ардын урлагийн наадам Улаанбаатарт болно

12/06/2025

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

12/06/2025

“Tony awards 2025” наадмын шилдгүүд тодорлоо

12/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.