Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Уран бүтээлч нь мэдрэмжүүдийн цогц…
Үзэсгэлэн

Уран бүтээлч нь мэдрэмжүүдийн цогц…

Урлаг Урлаг09/12/2024Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зөн совин, далд ухамсар, үзэл бодол, өнгөрсөн ба ирээдүй, дотоод сэтгэл зүйн тэмцэл, дотоод эрэл хайгуул болон өдөр тутмын амьдралын хэв маяг гэх мэт. Уран бүтээл туурвилд эдгээр мэдрэмжүүдийн үелзэл холбооснууд ямар хэлбэрт хувирч дүрслэгдэх нь тухайн үеийн сэтгэл зүйн байдал үзэж туулсан асуудал бэрхшээл, аз жаргал, амьдралыг үзэх үзлийн толь гэлтэй.

Тэрээр Буга болон Лус гэсэн хоёр дүрийг бүтээж, түүгээрээ дамжуулж эсрэгцэл болон нийлэмжийн Буга нь эр, Лус нь эм гэсэн ойлголтыг эвдэж, өнгөрсөн ба ирээдүй гэж үзсэн байна. Уг хоёр дүр нь аль нэгэн хүйсэд хамаарахгүй дүрсэлсэн нь сонирхолтой.

Хоёр дүр нь хоёул эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, уян зөөлөн байдлын илэрхийлэл боловч хоёр өөр утгыг агуулжээ.

Лус нь өнгөрсөн дурсамж ба гуниг, Буга нь ирээдүйн төсөөлөл ба өөртөө итгэлтэй байдлыг илэрхийлэх бөгөөд эдгээрийн хоршил, өгүүлэмж, өрнөл нь бүтээлүүдийг нь улам сонирхолтой болгож өгчээ.

Хүнд заяасан байгалийн зөн совинг ямар нэгэн амьтны сүр жавхлан, гоо үзэсгэлэнгээр билэгдэн дүрслэх нь урлагийн хүчтэй илэрхийлэмж байсаар ирснийг Ц.Агиймаагийн бүтээлүүдээс харж болох ба хүн өөрөө байгалийн нэг хэсэг эд эс нь гэдгийг “Dearloversss” үзэсгэлэн бидэнд сануулах мэт.

Орчин үеийн амьдрал, нийгэм, хүн хоорондын харилцаа нь биднийг зөн совин, далд ухамсар, сэрэл мэдрэмжээс аажмаар холдуулж байгааг бид бүгд анзаардаг ч тэр болгон илэрхийлж чаддаггүй.

Уран бүтээлч маань нүдээ аниад өөрийгөө байгалийн эд эс, нэг хэсэг нь гэж мэдрээд, далд ухамсар, дотоод ертөнц тань танд юу өгүүлэхийг хийсвэрлэн төсөөлүүлэх мэт энэхүү үзэсгэлэн нь орчин үеийн урлагийн олон төрлийг ашиглан дэлгэгджээ.

Уран бүтээлч уран баримлын бүтээлүүд ба холимог техник, дижитал арт хэлбэрээр хүний хүртэхүйн бүхий л мэдрэмжид хүргэхийг зорин эдгээр төрлүүдийн хоорондын уялдааг анхаарч үзэсгэлэнгийн агуулгыг мэргэжлийн төвшинд нэгтгэж чадсан байна. Үзэсгэлэнгийн нийт бүтээлүүд нь хоорондоо маш сайн уялдаатай байгаагаас гадна цуврал өгүүлэмжийг бас харж болохоор байна.

Миний хувьд уран бүтээлч Ц.Агиймаагийн бүтээлүүдийг гурван үед хувааж харж байна. Үүнд:

​-Эхэн үеийн бүтээлүүд нь илүү холимог техник /mixed media art/ чиглэлийн арга ажиллагаа анзаарагдах ба чөлөөтэй техник, арга ажиллагаа харагдаж байна.

-Дунд үеийн бүтээлүүд нь илүү /digital art/ минимал арга ажиллагаатай болсон ч зохиомжийн шийдлүүд нь илүү чөлөөтэй.

-Сүүлийн үеийн бүтээлүүд нь уран баримал /contemporary sculpture/ болгон орон зайд мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлжээ.

Дүрслэх урлагийн ямар ч төрлөөр өөрийн мэдрэмжийг зөв оновчтой илэрхийлэх нь уран бүтээлч хүнд байх хамгийн сайн чадвар гэж бодож байна.

Буга болон Лус гэсэн дүрүүдийн хэв шинж нь үлгэр домгийн гэмээр боловч бүтээлүүд дээр нь дүрслэгдсэн хүүрнэл өгүүлэмжийг харвал уран бүтээлч Ц.Агиймаагийн далд ухамсраас урган гарсан бие даасан дүр. Өөрийн мэдрэмжээ дүр болгон бүтээхээс гадна орон зай, цаг хугацаагаар аялуулж, дурсамжаас үлдсэн мэдрэмжүүдээ дүрүүдээрээ дамжуулан урлагийн бүтээл болгон илэрхийлж байгаа нь уран бүтээлчийн хувьд онцгой шийдэл юм.

​​Б.Азбаяр /AKA Mazaalai/

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Солонгон гүүр” Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг “Монгол” арт галерейд дэлгэнэ

03/06/2025
Үзэсгэлэн Урлаг

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн уран бүтээлчид “Нэгэн дээвэр дор” үзэсгэлэнгээ нээлээ

30/05/2025
Үзэсгэлэн Урлаг

“Миний үйлдэл бол би” үзэсгэлэн үргэлжилж байна

28/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Хөх толботон” хамтлаг Олон улсын хүүхдийн ардын урлагийн наадамд оролцлоо

04/06/2025

Италийн хөгжмийн зохиолч Людовико Эйнаудигийн бүтээлүүдийг толилуулна

04/06/2025

“С.Дашдооров судлал” улсын II уралдааны шилдгүүд шалгарлаа

04/06/2025

“Lilo & Stitch” 2025 оны хамгийн өндөр орлоготой хоёр дахь кино боллоо

03/06/2025

“Цэнгэлдэх” зуны хамгийн гайхалтай амьд хөгжмийн тоглолт болно

03/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.