Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Д.Алтанхуягтай “Хунт нуур” амилна
Уртын дуу

Д.Алтанхуягтай “Хунт нуур” амилна

Урлаг Урлаг09/01/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
7594c68623c9fe4abig2153286282014-01-09-09-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэ өвлийн хамгийн шилдэг үзвэрүүдийн нэг энэ сарын 12-ны ням гаригт Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа болох гэж байна.

Өөрийн суут хөгжмийн бүтээ­лээ­рээ дамжуулан үзэгчдийг үлгэр туульсын ертөнцөд аваачиж чадсан дэлхий дээрх цорын ганц хөгжмийн зохиолч бол П.И.Чай­ковс­кий юм. Мөн дэлхий дахинаа гоо зүйн дээд хэмжүүр хэмээн хэлэгддэг балетын урлагийн сор бүтээл болох “Хунт нуур” бүжгэн жүжиг нь аль ч улсын театрын хамгийн олон үзэгчтэй үзвэрүү­дийн нэг одоо ч байсаар байна.

АНУ-ын “Бостон” балетын компанийн гоцлоочоор ажиллаж буй гавьяат жүжигчин Д.Алтанхуяг эх орондоо хүрэлцэн ирсэн төдийгүй ирэх ням гаригт “Хунт нуур” бүжгэн жүжгийн ханхүү Зигфридийн дүрийг бүтээ­хээр бэлтгэлдээ оржээ.

Түүний энэ удаад эх орондоо ирэх болсон шалтгаан нь өөрийн удирдан явуулдаг “Балетын хөг­жил сан”-гийн ажил бус, Дуурь бүжгийн эрдмийн театрын бале­тын жүжигчин өөрийн “алтан” хамтрагч гавьяат жүжигчин Ч.Ган­чимэгийг “гавьяат” цолтон болсон­той холбогдуулан хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлж байгаа гэнэ. Учир нь Хөгжим бүжгийн коллежид байхаас эхлэн нэгэн ангид суралцаж, балетын жүжигч­ний хувьд дэлхийн тайзнаа гарах хүртлээ Д.Алтанхуяг нь Ч.Ганчимэг балетчинтай олон удаа хослон бүжиглэж байсан төдийгүй Д.Ал­тан­хуягийг гавьяат цол авахад түүний хослон бүжигчин шинэхэн гавьяат Ч.Ганчимэгийн нөлөө их байсан гэж мэргэжлийн хүмүүс ярьж байна. Тиймээс энэ удаад гавьяат жүжигчин Д.Алтанхуяг “Хунт нуур” бүжгэн жүжгээр Монголын үзэгчидтэй уулзахаар болжээ. Харин түүний хослол бүжигчин буюу цагаан хун Одет­та, хар хун буюу Оделлиягийн дүрд Дуурь бүжгийн эрд­мийн театрын балетын гоцлооч Б.Саруул, хорон санаат хар шувуу Ротбартын дүрд балетын жүжигчин Х.Мөнгөнхөлөг нар оролцон тоглох ажээ.

Хэдэн ч удаа үзсэн уйдамгүй хүн төрөлхтний бүтээсэн хосгүй урлагийн бүтээлүүдийн нэг болох П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжиг энэ удаад Монголын балетын урлагийн нэр хүндийг дэлхийн тавцнаа өндөрт өргөн яваа балетчдын нэг Д.Алтанхуя­гийн авьяастай хамт тайзнаа амилах гэж байна.

“Хунт нуур” балетын гайхамшиг нь хар, цагаан хун, ханхүүгийн дүрдээ бус хар, цагаан хун, ханхүүд чухам ямар авьяас чадвартай, хэн гэдэг балетын жүжигчин хэрхэн тоглож байгааг харахдаа байдаг гэдгийг балетын урлагийг шимтэн сонирхогч үзэгч олон андахгүй сайн мэдэх тул энэ удаагийн үзвэрийг алдахгүй үзнэ гэдэгт найдаж байна.

Мөн дүн өвлөөр “Хунт нуур”-ыг үзэх яагаад ч юм нэг л дулаа­хан, халуухан, жинхэнэ өвлийн хамгийн гайхалтай мэдрэмж бай­даг тул эрхэм уншигч та энэ удаагийн үзвэрт яараарай… 

Э.ОДГЭРЭЛ/Үндэсний шуудан/

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Азийн хотуудын ардын урлагийн наадам Улаанбаатарт болно

12/06/2025

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

12/06/2025

“Tony awards 2025” наадмын шилдгүүд тодорлоо

12/06/2025

ФОТО: “Tony awards 2025” наадмын улаан хивсний ёслолоос

12/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.