Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Зуун жилийн ганцаардал” цуврал IMDB дээр өндөр үнэлгээ авч байна
Кино

“Зуун жилийн ганцаардал” цуврал IMDB дээр өндөр үнэлгээ авч байна

Урлаг Урлаг13/12/2024Шинэчлэгдсэн:14/12/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нэрт зохиолч Габриель Гарсиа Маркезийн “Зуун жилийн ганцаардал” зохиолоор “Netflix” компани цуврал бүтээхээр болсоноо 2019 онд мэдэгдэж байв. Тэгвэл тус цувралыг энэ арванхоёрдугаар сарын 11-нээс үзэгчдэд хүргэж эхэлсэн юм. Найман ангитай эл цуврал нь үзэгч болон кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваал байна. Тодруулбал, одоогоор цувралын хамгийн энхний анги IMDb-д 8.3 үнэлгээ авсан бол долдугаар анги нь 9.6 байна.

Сонирхуулахад, “Зуун жилийн ганцаардал” романаа Колумбийн алдарт зохиолч Гарсиа Маркес 1965-1966 оны хооронд 18 сарын турш Мехико хотод бичжээ. Энэхүү бүтээлийн анхны санаа нь 1952 онд зохиолч өөрийн төрсөн Аракатака тосгонд эхийнхээ хамт очих үед гарсан гэдэг. Гарсиа Маркес анх шинэ романаа “Гэр” гэж нэрлэхээр төлөвлөж байсан гэдэг. 1967 анх хэвлэгдсэн эл роман дэлхийн 35 хэлээр орчуулагдан уншигчдад хүрчээ.

“Зуун жилийн ганцаардал” романл нь Хосе Аркадио Буэндиа ба Макондо тосгон болон түүний удмынхны 100 жилийн амьдралыг харуулсан зохиол юм. Үхэл ба амьдрал, хүсэл мөрөөдөл зэргийг зохиолдоо чадмаг хослуулж, Буэндиагийн гэр бүлийнхний ганцаардмал хувь заяаг дүрслэн үзүүлжээ. Буэндиaгийнхний зургаан үеийн амьдрал ид шид, уран зөгнөл, шашны эрс тэс уур амьсгал, хэрүүл тэмцэл, ололт амжилт зэрэг амьдрал дээр байж болох бүхий л зүйлсийг энэ зохиолд тусгасан болно. Энэ удмынхны эхнийх нь модонд хүлүүлж, эцсийнх нь шоргоолжинд идүүлж үхэх эмгэнэлт хувь тавилан хүлээж байна. Хайр харуусал хүний амьдралын тааж боломгүй хувь заяаг харуулна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Эндрю Гарфилд Сэм Алтманыг мундаг хүн гэж бодож байжээ

09/10/2026
Кино Урлаг

Монголын анхны дохионы хэлмэрчтэй кино VOO-д байршиж, сайн жишиг тогтжээ

09/10/2026
Кино Урлаг

Жош Хартнетт “Хүмүүс л намайг 22 жилийн турш “завсарласан” гэж бодож байгаа” гэв

08/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Намрын өнгө, Монгол ахуйг харуулсан 84 бүтээлийг дэлгэлээ

10/10/2026

Хэрээ уулын оройд 13 чулуун овоог засаж тахисан байдаг

10/10/2026

Пол Радд зураг авалтын талбайд гар утсаа авч явахаа больжээ

09/10/2026

Жулиа Стайлс олон жилийн айдсаа даван туулж байна

09/10/2026

Эндрю Гарфилд Сэм Алтманыг мундаг хүн гэж бодож байжээ

09/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.