Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Оскар”-ын сүүлийн шатанд шалгарсан нэр дэвшигчдийн жагсаалтыг танилцууллаа
Гадаад мэдээ

“Оскар”-ын сүүлийн шатанд шалгарсан нэр дэвшигчдийн жагсаалтыг танилцууллаа

Урлаг Урлаг18/12/2024Шинэчлэгдсэн:18/12/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн кино урлагийн академиас “Оскар”-ын шагналын 10 төрөлд сүүлийн шатанд шалгарсан бүтээлүүдийн жагсаалтыг өчигдөр /2024.12.17/ танилцууллаа.

Наадмын гадаад хэлээрх шилдэг уран сайхны кино төрөлд Бразилын найруулагч Уолтер Саллесын “I’m still here”, Францын найруулагч Жак Одиарын “Emilia Pérez”, Данийн найруулагч Магнуса фон Хорны “The Girl with the Needle”, Чехийн найруулагч Иржи Мадлагийн “Waves”, мөн Их Британи, Герман, Итали, Канад, Латви, Норвеги, Палестин, Тайландын найруулагчдын бүтээл болох 15 кино өрсөлдөж байна. Киноны шилдэг хөгжим төрөлд “Challengers”, “Conclave”, “The Wild Robot”, “Beetlejuice Beetlejuice”, “Inside Out” зэрэг кинонууд шалгарсан байна.

Харин шилдэг баримтат кино төрөлд нэр дэвшигчдийн жагсаалтад “Black Box Diaries”, “Dahomey”, “Frida”, “Hollywoodgate”, “Porcelain War” зэрэг кинонууд багтжээ.

Түүнчлэн шилдэг богино хэмжээний баримтат кино, шилдэг нүүр хувиргалт, үс засалт, шилдэг дуу, шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино, шилдэг богино хэмжээний уран сайхны кино, шилдэг дуу бичлэг, шилдэг визуал эффект зэрэг сэн төрөлд сүүлийн шатанд шалгарсан нэр дэвшигчдийн жагсаалтыг танилцууллаа.

Сүүлийн шатанд шалгарсан нэр дэвшигчдийн бүрэн жагсаалтыг ЭНД-ээс харах боломжтой.

Ташрамд дурдахад, 97 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол 2025 оны гуравдугаар сарын 2-нд болох бөгөөд Америкийн инээдмийн жүжигчин Конан О’Брайен хөтлөх юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Хамгийн өндөр ялалтын хаалгыг Вашингтонд барина

12/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“NASA” сансрын нисгэгчдэд ухаалаг утас авч явахыг зөвшөөрлөө

11/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“Disney”-ийн паркууп анх удаа улирлын орлогоороо 10 тэрбум ам.доллар давлаа

03/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.