Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Азийн загварийн 7 хоног- 2014” Монголд зохиогдоно
Уртын дуу

“Азийн загварийн 7 хоног- 2014” Монголд зохиогдоно

Урлаг Урлаг16/01/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1596318_436195346506866_746299244_o_-_Copy9399800252014-01-16-10-47[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын хувцас загварын болоод худалдааны ертөнцийг Азид төдийгүй дэлхийд сурталчлан таниулах “АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ-2014” ирэх 8-р сарын 28-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар товоо зарлалаа. Өнгөрсөн жил “АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ-2013”–нь Япон улсад амжилттай зохион байгуулагдсан бөгөөд дэлхийн 40 гаруй орны дизайнер моделиуд оролцсон томоохон арга хэмжээ болжээ.

   Манай улсад зохион байгуулагдах уг арга хэмжээнд Азийн 30 гаруй орон, Латин америк, Дубай, Гүрж, Австрали гэх мэт 20 гаруй орон, нийт 50 гаруй орны 200 гаруй дизайнерууд болон Япон, Африк зэрэг орнуудын миссүүд хүрэлцэн ирж оролцохоор мэдэгдээд байгаа аж. Түүнчлэн “АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ-2014” зохион байгуулагдах хугацаанд тухайн орнуудын худалдаачдын үзэсгэлэн худалдаа манай улсад зохион байгуулагдах ажээ.

  “АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ”-т манай улсаас 50 модель, 5 дизайнер, 5 үсчин гоо засалч оролцох эрхтэй бөгөөд тус моделиуд болон дизайнер, үсчин гоо засалчдын сонгон шалгаруулалт ирэх 8-р сарын 1-нээс өмнө хийгдэх аж. Ийнхүү манай улсад зохиогдох дэлхийн загвар болон худалдааны ертөнцийн томоохон наадмын талаархи мэдээллийг хэвлэл мэдээллийнхэнд болоод монголын ард түмэнд хүргэх албан ёсны хэвлэлийн хурал өнөөдөр 12:00 цагаас “BLUE SKY TOWER”-т боллоо.

  Хэвлэлийн хуралд ““Азийн загварын 7 хоног-2014” Г”-ийг санаачлагч “Group fashion weeks”-ийн ерөнхийлөгч Arwin Sharma,  “IMEX corporation LLC”-ийн гадаад харилцаа хариуцсан захирал Г.Шүрэрдэнэ, “MGL media group”-ийн захиарал Э.Батхүү, “ANDRA model management”-ийн захирал мисс Х.Бадамгэрэл нар болон наадмыг дэмжин оролцож буй Соёл Спорт Аялал Жуулчлалын Яам, Аялал Жуулчлалын Үндэсний Төв, Сити Дээд Сургууль, Урлах Эрдмийн Загварын Товчоо, BSB Better Lifestyle-ийн төлөөлөгчид оролцлоо

  Сонирхуулахад: Өнгөрсөн жил Япон улсад зохиогдсон “Азийн загварын 7 хоног-2013”-ийн телевизийн шоу нэвтрүүлгийг дэлхийн 110 гаруй орны 80 сая үзэгчид үзэж сонирхсон томоохон арга хэмжээ болсон ажээ.

САНААЧЛАГЧ:
-Group fashion weeks

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
– IMEX corporation LLC

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
-Монголын загвар өмсөгч, дизайнаруудын төгөлдөр холбоо
-ANDRA model management

МЭДЭЭЛЛИЙН АЛБАН ЁСНЫ ТҮНШ:
-MGL media group
-Монголын №1 хөтөч сайт  WWW.DORGIO.MN

ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА:
-Соёл спорт аялал жуулчлалын яам
-Аялал жуулчлалын үндэсний төв
-СИТИ дээд сургууль
-Урлах эрдмийн загварын товчоо
-BSB better lifestyle


 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Азийн хотуудын ардын урлагийн наадам Улаанбаатарт болно

12/06/2025

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

12/06/2025

“Tony awards 2025” наадмын шилдгүүд тодорлоо

12/06/2025

ФОТО: “Tony awards 2025” наадмын улаан хивсний ёслолоос

12/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.