Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“SAG Awards” наадмын нэр дэвшигчдийг зарлалаа
Гадаад мэдээ

“SAG Awards” наадмын нэр дэвшигчдийг зарлалаа

Урлаг Урлаг13/01/2025Шинэчлэгдсэн:13/01/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Оскар”-т хүрэх түлхүүр гэгддэг “Screen Actors Guild Awards” наадмын /SAG Awards/ шагнал гардуулах ёслол ирэх хоёрдугаар сарын 23-нд Лос-Анжелес хотод болно.

Мюзикл, уран зөгнөлт жанрын “Wicked” уран сайхны кино энэхүү наадмын хамгийн олон шагналд нэр дэвшжээ.

Тодруулбал, “Бродвей”-н алдартай мюзиклээс сэдэвлэсэн “Wicked” кино нь “SAG Awards” наадмын дээд шагнал болох шилдэг жүжигчдийн баг болон шилдэг эмэгтэй гол дүр, шилдэг эрэгтэй, эмэгтэй туслах дүр зэрэг нийт таван номинацад нэр дэвшсэн байна.

Харин Америкийн дуучин Боб Диланы амьдралаас сэдэвлэсэн “A Complete Unknown” кино дөрвөн төрөлд өрсөлдөх бол өнгөрсөн ням гараг /2025.01.05/-т болсон “Алтан бөмбөрцөг”-ийн ялагч “Emilia Perez” гурван шагналд нэр дэвшжээ.

Эдгээр гурван кинотой өнгөрсөн жилийн Каннын кино наадмын дээд шагналыг хүртсэн “Anora” кино мөн өрсөлдөх төлөвтэй буй аж.

Түүнчлэн гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин шагналын төлөө “Wicked” киноны од Синтиа Эриво, “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн Деми Мур /”The Substance”/ нараас гадна Памела Андерсон /”The Last Showgirl”/, Карла Софиа Гаскон /”Emilia Perez”/, Майки Мэдисон /”Anora”/ нар өрсөлдөж байна.

“SAG Awards” ёслолын үеэр мөн телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг бөгөөд Японы түүхэн сэдэвт “Shogun” драмын цуврал таван номинацад нэр дэвшсэн байна. Уг цуврал нь “Эмми”, “Алтан бөмбөрцөг” наадмуудын гол шагналуудыг хүртээд буй юм.

“SAG Awards”-ын нэр дэвшигчдийн бүрэн жагсаалтыг ЭНД-ээс харах боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Хамгийн өндөр ялалтын хаалгыг Вашингтонд барина

12/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“NASA” сансрын нисгэгчдэд ухаалаг утас авч явахыг зөвшөөрлөө

11/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“Disney”-ийн паркууп анх удаа улирлын орлогоороо 10 тэрбум ам.доллар давлаа

03/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Опозит” хамтлаг: Бидний мэдэрдэг зүйл зөвхөн хайр л байх

13/02/2026

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Бүх нийтээр даган мөрдөх “Монгол бичгийн зөв бичих дүрэм”-ийг баталлаа

13/02/2026

XIX зууны үеийн эрлэг номун хааны шүтээн зураг Завхан аймгийн музейд хадгалагдаж байна

13/02/2026

“Blackpink” хамтлаг гурав дахь мини цомогтоо зориулсан зургуудаа цацлаа

12/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.