Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Гурван уран бүтээлчийн хамтарсан “Парадокс” үзэсгэлэнг толилуулна
Дүрслэх урлаг

Гурван уран бүтээлчийн хамтарсан “Парадокс” үзэсгэлэнг толилуулна

Урлаг Урлаг15/01/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Уран бүтээлч О.Алтанхуяг, Н.Насанбат, Ж.Шижирбаатар нарын “Парадокс” хамтарсан үзэсгэлэнг энэ сарын 17-наас 31-нийг хүртэл “В” контемпорари галерейд дэлгэхээр болжээ.

Гурван уран бүтээлчийн гурван ертөнц, гурван өөр харах өнцөг, өнөөдрийн нийгмийн хурдацтай өөрчлөлт, шилжилт хөдөлгөөн дундах метрополис хотод амьдарч буй уран бүтээлчдийн нүдээр хэрхэн харагддагийг энэхүү үзэсгэлэнгээс сонирхох боломжтой.

Нэг ангийн уран бүтээлчдийн мэдрэмжээс урган гарсан бүтээлүүд өөр өөр бөгөөд үзэсгэлэнд уран бүтээлч О.Алтанхуяг нь сюрреалист уран зургаар оролцож байна. Тэрбээр ланд арт болон орчин үеийн чиглэлээр төгссөнөөсөө хойш тууштай ажилласан. Түүний бүтээлүүд нийгмийн өөрчлөлтөөс болж хувь хүний ухамсарт хэрхэн нөлөөлдгийг илэрхийлдэг.

Харин уран бүтээлч Н.Насанбат нь амьдралын хэв маягаас хамааран метрополис хотын масс болох иргэн бүрийн хэрэглээнээс үүдэн хүн нэг бүрийн үйлдлээс гарсан үр дүнг гиперреалист бүтээлүүддээ тусгажээ.

Уран бүтээлч Ж.Шижирбаатар нь уламжлалт бар зургийн техникийг коллажтай хослуулан орчин үеийн хэв шинжийг тэнцвэржүүлэн холимог техникийн аргаар нүүдэлчдийн соёл иргэншлийг өнөөгийн нийгэмтэй холбон илэрхийлдэг юм.

Энэхүү үзэсгэлэн нь метрополис хотын иргэн бүрийн үйлдлээс хамааран амьдралын хэв маягт нөлөөлж буй өөрчлөлтүүдээс хувь хүний ухамсарт яаж нөлөөлдөг болон бид ямар хандлагаар хүлээж авдаг, энэ нийгэмд ямар мэдрэмж тээж явдаг тухай сюрреалист, гипперреалист, холимог техникээр зурсан бүтээлүүдээс бүрдсэнээрээ онцлог юм.

Өнөөгийн ертөнцөд хэрхэн амьдарч буйг тольдон харуулж буйгаараа гадаад дотоодын үзэгчид, цуглуулагчдын сонирхлыг татна гэж үзэж байна.

Парадокс оны анхны үзэсгэлэн болж байгаараа онцлогоос гадна тооны билэгшээлтэй. Учир нь 2025 он буюу 9 нь тоон билэгдлээр гурвын үржвэр ба Монголчууд 3 тоог дээдэлж ирсэн уламжлалтай юм. Өнөөгийн нийгэмд олон нийтэд зориулж цөөнгүй арга хэмжээ зохион байгуулж байгаа боловч Монгол Улсын иргэн “Чингис хаан” хаад язгууртны түүхт улсдаа бид ямар хандлагатай оршиж байгаа вэ, Улаанбаатар хотын өнгө төрх болсон бид ирээдүйн хойч үедээ яаж хөгжил цэцэглэл, эрүүл нийгмийг авчрах вэ гэсэн асуултууд хүн бүрд бий. Ард түмний өмнө үүд хаалга нь нээлттэй үзэсгэлэн гардаг ч хүрээлэн буй орчин эмх замбараагүй энэ нийгмээс үүдэн тэр бүр ирж үзэх боломжгүй ч эрэлт хэрэгцээ бий.

Уг үзэсгэлэн нь хувь хүний ухамсарт бүтээлээрээ үгээ хэлж, урлагийг таниулан, сурталчлах, мэдрүүлэх, өв соёлоо хамгаалахад хувь нэмрээ оруулж байгаагаараа онцлогтой.

Цаашид гурван уран бүтээлч өөр өөрийн бие даасан үзэсгэлэнгээ төлөвлөсөн бөгөөд тэдний ертөнцийг соёлын бүтээгдэхүүн болгон мээрч ажлыг тус галерейгаас хийж эхлүүлээд байна.

Өнөөдрийн хүнд хэцүү цаг үед уран бүтээлээрээ үзэсгэлэн зохион байгуулж соёлын үйл ажиллагаа явуулж байгаа нь нийгэмд онцгой чухал юм.

Дэлхий дахинд уран бүтээлээрээ өнөөдрийг тусган олон түмэндээ хуваалцсан уран бүтээлчдийнхээ цаашдын уран бүтээл, нягт нямбай, цөхрөлтгүй зүтгэлд талархан өндөр амжилт хүсэж байна. Уран бүтээлчдийн мэдрэмжээс урган гарсан “Парадокс” хамтарсан үзэсгэлэнд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Куратор: Н.Цэвэлмаа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

“Уран” Ц.Сумьяагийн бүтээл музейн сан хөмрөгт хадгалагдаж байна

16/04/2025
Дүрслэх урлаг Урлаг

Өнөөдөр Дэлхийн дүрслэх урлагийн өдөр

15/04/2025
Дүрслэх урлаг Урлаг

Дэлхийн суут зураач, барималч, инженер, эрдэмтэн, гүн ухаантан Леонардо да Винчи энэ өдөр мэндэлжээ

15/04/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.