Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Улсын хүүхэлдэйн театр “Манжин”, “Пиноккио” жүжгүүдээ тоглоно
Театр

Улсын хүүхэлдэйн театр “Манжин”, “Пиноккио” жүжгүүдээ тоглоно

Урлаг Урлаг21/01/2025Шинэчлэгдсэн:21/01/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын хүүхэлдэйн театрын хамт олон энэ амралтын өдрүүдэд буюу нэгдүгээр сарын 25, 26-нд 11.00 цагаас  Орос ардын үлгэрээс сэдэвлэсэн “Манжин”, 15.00 цагаас Италийн нэрт зохиолч К.Коллодийн “Пиноккио” жүжгүүдээ хүүхэд багачуудад зориулан толилуулах гэж байна.

Найруулагч: Г.Гандөш

Хөгжмийн найруулга: Э.Базарханд

Ерөнхий зураач: Н.Тамир

Эрт урьдын цагт тариачин өвгөн эмгэний хамт амьдран суудаг байжээ. Өвгөн амтат ногоо тарьж “Аварга ногоочид”-ын уралдаанд жил бүр оролцдог бөгөөд энэ жилч мөн адил оролцохоор шийдэн маш том ногоо ургуулж байтал будаа тариа, үр үндсээр хооллодог сахилгагүй хулгана тарьсан ногоог нь сүйтгэчихэв. Өвгөн тэмцээнд оролцож чадахгүй болсондоо сэтгэлээр унахыг харсан муур, нохой, мөн зуны амралтаараа өвөөгийндөө ирсэн ач охин гурав сахилгагүй хулганыг барихаар хичээнэ.

Харин хүнсний ногоо идэх дургүй ач охин өдөр бүр хоолныхоо ногоонуудыг ялган хулганы үүрний дэргэд тавьсан нь сахилгагүй хулганыг эрүүл чийрэг, хүч чадал ихтэй болгож орхив.

Зохиолч: К.Коллоди

Найруулагч: Б.Анхбаатар

Зураач: Б.Анхбаатар

Бяцхан модон хүүхэлдэй “Пиноккио”-г Италийн нэрт зохиолч К.Коллоди дэлхий дахинд алдартай болгосноос хойш өдгөө хоёр дахь зууныхаа нүүрийг үзэх гэж байна. Худал ярих бүрд хамар нь урт болдог сахилгагүй хүүхэлдэйн сонирхолтой түүхийг хүүхэлдэйн олон төрлийг хөгжмийн зэмсэгтэй хослуулан хүүхэлдэйн театрын жүжигчдийн чадварлаг тоглолтоор үзэгчдийн хүртээл болгоход бэлэн боллоо. Хүүхэлдэй хэвээр үлдэх үү эсвэл хүн болох уу? Хэдийгээр үлгэр боловч тухайн зохиол нь бүх насны хүнд зориулсан зохиол юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Жүжигчин Батсуурийн Золжаргал таалал төгслөө

20/05/2026
Театр Урлаг

Улсын хүүхэлдэйн театр “Мөчрөн хуруут” шинэ уран бүтээлээ толилуулна

19/05/2026
Театр Урлаг

Гэр бүлээрээ үзэх “Царцаа Намжил” жүжиг тун удахгүй

16/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Инстаграмын одод дагагчдаа алджээ

21/05/2026

Захара Жоли диплом гардах ёслол дээрээ Брэд Питтийн овгийг дахин ашигласангүй

21/05/2026

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг дахин үзэгчдийн хүртээл болно

21/05/2026

Их найрагчийн гэргий хандив өргөлөө

21/05/2026

“Амьд байхыг хориглоно” бол бодит явдлаас сэдэвлэн кино шиг бичигдсэн зохиол

21/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.