Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»Залуу жүжигчин Ч.Сэлэнгэ “В1 давхар” уран сайхны киногоор үзэгчидтэй уулзаж байна
Reels

Залуу жүжигчин Ч.Сэлэнгэ “В1 давхар” уран сайхны киногоор үзэгчидтэй уулзаж байна

Урлаг Урлаг22/01/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

СУИС-ийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, жүжигчин Б.Отгонбатын удирдлагад төгссөн залуу жүжигчин Ч.Сэлэнгэ оюутан ахуйгаасаа дэлгэцийн уран бүтээлүүдэд чадварлаг тоглож үзэгчдэд танигдсан. Тухайлбал, “18 нас: Би чамд хайртай”, “Аз жаргал”, “Хайр”, “Бумеранг”, “Girls” цуврал гэхчилэн түүний тоглосон уран бүтээлүүдийг нэрлэж болно. Түүнчлэн УДЭТ-ын бүтээл, У.Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгийн Жульеттад ч тоглоод амжсан. Ихэвчлэн драм төрлийн кинонд гэнэн цайлган, романтик бүсгүйн дүрүүдэд тоглож гараагаа эхэлсэн тэрбээр сүүлийн жилүүдэд өөр өөр төрлийн уран бүтээлүүдэд тоглон өөрийгөө сорьж буй. Тодруулбал, найруулагч Б.Чингүүний АНУ-д бүтээсэн “Six feet” адал явдалт төрлийн кино, найруулагч Б.Баатарын “Этгээд” триллер төрлийн кинонд тоглосон юм. Өнгөрсөн онд гэхэд л жүжигчин Ч.Сэлэнгэ “UBS” телевизийн ээлжит бүтээл болох Буриад ястны тухай “Хайрын домог” түүхэн уран сайхны киноны гол дүрд, “Nomadia” пикчерсийн “366 дахь өдөр” драм төрлийн киноны гол дүрд, мөн “Nomadia” пикчерс, “Huuk” фильмийн хамтын бүтээл “Хоёр шөнө” инээдмийн уран сайхны киноны гол дүрд тоглосон юм. Түүнчлэн “Dark secret” аймшгийн төрлийн киноны зохиолыг бичиж, найруулагчийн багт багтаж ажиллажээ. Харин тэрбээр яг одоо үзэгчидтэй “Mongol stunt team”-ийн “В1 давхар” адал явдалт, тулаант төрлийн киногоор уулзаж байна.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин, хөтлөгч Г.Анхбаярын төрсөн өдөр

06/05/2026
Reels Урлаг

Өнөөдөр үзэсгэлэнт жүжигчин Б.Хулангийн төрсөн өдөр

22/04/2026
Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин Э.Намууны төрсөн өдөр

12/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Р.Эмүжин “Сэнтий” дөрвөн боть түүхэн романаа уншигчдад хүргэлээ

07/05/2026

“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын шилдгээр шалгарлаа

07/05/2026

Шоронд туурвисан бүтээлүүдээ хураалгаж, мөрдлөг мөшгөлтөд өдөр бүр байсан найрагч

07/05/2026

Уран бүтээлч BLOO “Super Concert”-д оролцохоор Монголд ирнэ

07/05/2026

“Бичиг соёл-2026” олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнд 70 гаруй уран бүтээлч оролцов

07/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.